Hesperian Health Guides

Сайжруулсан зуух

Энэ бүлэгт:

Айлийн зуух утаа гаргадаг байх нь олон янзын эрүүл мэндийн асуудал үүсгэнэ. Зуухнаас гарах утааг арилгаж багасгах нь гэр бүлийн эрүүл мэндийг сайжруулах чухал аргуудын нэг юм.

Ямар хоол хийх үү ямар түлээ түлэх вэ зуух шийпингийн ямар материал орон нутагт байна. Уламжлалт хоол чанах аргууд зэргээс хамааран хүмүүс янз бүрийн зуух хийж болно. Зуухыг сайжруулж түүнээс гарах гэр доторх агаарын бохирдлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн ажилнууд, барилгын ажилтнууд болон хэрэглэгч нар хамтран ажиллах хэрэгтэй. Хоол хийх хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц утаа бага гаргадаг зуух л цаашид тухайн орчиндоо хамгийн тохиромжтой зуух пийшин байх болно.

Эмэгтэйчүүд зуух пийшингээ сайжруулав
A man makes notes as he watches a woman cook tortillas at a stove.

Гуатэмалагын олон эмэгтэйчүүдийн нэгэн адил Инез гэдэг эмэгтэй гэрийнхнийхээ хоолыг гар хийцийн их мод шатааж их утаа гаргадаг зууханд хийдэг байжээ. Сайжруулсан зуух пийшин хийдэг нэгэн байгууллага Инезийн хотод ирэхэд тэр хэдэн эмэгтэйчүүдийн хамт уулзалтанд очиж лекц сонсчээ.


Тэр байгууллагын хүмүүс мод бага ордог бага утаа гардаг хямд өртөгтэй зуухныхаа материалыг тарааж өгөв. Тэр шинэ зуух турших хүн байнауу гэхэд Инез зөвшөөрөв. Тэр байгууллагын хүмүүс шаврыг сүрэл элстэй холиод зуухны их биеийг хийлээ.


Инез хөршүүдтэйгээ хамт энэ ажилд нь оролцов. Дараа нь тэр байгууллагынх нь зуухны таглааг төмрөөр хийж тавьлаа. Төмөр тагтай зуух нь ганбир хайрахад их тохиромжтой болов. Дараа нь тэр байгууллагынхан модыг жижиг жижиг хагалаад зуухыг галаллаа. Пийшэн маш сайн халав Инез болон түүний хөршүүд шинэ пийшин маш хурдан халж утааг яндангаар гэрээс сайн зайлуулж байгааг олж харлаа. Хэдэн өдөр шинэ пийшингээ ашиглаж ийнхүү хоолоо хийснийхээ дараа Инез болон гэр бүлийнхэн нь шинэ зуухны төмөр таган дээр хайрсан гурил амтгүй болж байгааг анзаарчээ.


Хэдэн сарын дараа зуух барьсан хүмүүс иргэж ирэн Инезийн гэрийг шалгахад тэр хүмүүст баяраллаа гэж хэлээд аярхан дуугаар “гэхдээ энд нэг асуудал байна түүн дээр шарсан Тортиа гамбир амтгүй байна” гэж хэлэв. Байгууллагын хүмүүс яагаад ийм пийшин дээр хийсэн гамбир амтгүй болж байгаа юм болоо гэж асуулаа. Инез хариуд нь “хуучин бид гамбираа шавар дээр хайрдаг байсан юм” тэгээд ийм ялгаатай байгаа юм байлгүй гэлээ.


Тэр өдөртөө Инез болон хөршүүд нь байгууллагынхантай ярилцаж орон нутгийн шавраар хэрхэн хийхийг ярилцлаа. Тэд шавраар тагыг хийж хэд хоног хатаагаад дараа нь төмөр тагыг шавар тагаар солив. Инез пийшингээ галлах хооронд охин нь гамбирын гурил зуурав. Дараа нь зуух хангалттай халахад Тортия гамбирнуудыг шавар таган дээгүүр тавьж хайрлаа. Гамбир бэлэн болоход гэр бүлээрээ амсаж үзэв. Гамбирнууд сайхан амттай болсон байлаа. Одоо гэр бүлийнхэн болон Инез жинхэнэ сайжруулсан зуухтай болж чаджээ.

Сайн пийшин яаж ажилладаг вэ?

Бага түлш орж, бага утаа гаргадаг хоол ундыг хурдан болгож чанадаг сайн зуух пийшин яаж ажилладаг талаар доор үзүүлье.

EHB Ch17 Page 360-1.png
Халуун гал бүрэн шатаж дуусна. Гал бүрэн шатаж дуусахгүй бол утаа гардаг. Галыг халуун бүрэн шатдаг болгохын тулд жижиг хуурай түлш түлж бай.
Галны доор сараалж тавьж өгөх нь агаарыг хөдөлгөхөд тусалж түлшийг сайн шатаана.
Галын халуун дөл хоолны саванд хүрнэ. Гал их хэмжээгээр хоолны саванд хүрэх тусмаа хоол хурдан болно.
Хоолны сав гал дээр сайн сууж өгч байгаа учраас дулаан алдагдахгүй.
Яндангаар утаа гадагшилна. Утаа гадагшилснаар пийшин доторх агаар хөдөлгөөнд орж галыг улам сайн асаана.
Дулааныг дотроо сайн хадгалж чаддаг тусгаарлагч материал сайтай пийшин нь бага галаар их хоол хийхэд туслана.


Агааржуулагч бүхий хоол хийх халаах зориулалтын зуух.

EHB Ch17 Page 360-2.png
EHB Ch17 Page 360-3.png
EHB Ch17 Page 360-4.png
Сайн: зуух нь цонхны ойрхон байрлаж байна хаалга цонх хоёул нээлттэй байгаа нь агаар солилцоход туслана. Илүү сайн: агаар сорон авагч яндан зуухны дээр байгаа нь утааг гадагшлуулах сайн талтай. Дээвэр дээр нүхтэй буюу хана дээврийн хооронд зайтай бол утаа гархад илүү сайн тусална. Хамгийн сайн: зуухнаасаа шууд яндантай байх нь гэрийн утааг гадагшлуулах хамгийнсайн шийдэл юм.

Задгай галыг сайжруулах нь

Хамгийн энгийн гал бол задгай гал байдаг. үүний заримдаа тулгын гурван чулууны гал гэдэг. Учир нь дэлхийн ихэнх газар гадаа гал түлэхдээ хоолны сав тавих гурван чулуу нэмдэг.

Бага зэргийн өөрчлөлтөөр гадаа асдаг галыг аюулгүй бага утаа гаргадаг болгож болно. Жишээлбэл зөвхөн хуурай модыг жижиг хэмжээгээр түлснээр галыг утаа багатай болгож болно. Задгай галыг тойруулаад намхан шавар хана барих нь гэмтэл түлэгдлийг багасгана.

EHB Ch17 Page 361-1.png
EHB Ch17 Page 361-2.png
Цэвэр гал дээр зөвхөн модны үзүүрүүд шатаж бага утаа гарган бага түлш хэргэлнэ. Бохир гал дээр мод хаа сайгүй шатаж маш их утаа гарган их түлш хэргэлнэ.

Энгийн шавар зуух

Доороо модыг өргөж өгөх төмөр сараалж бүхий энгийн шавар зуух хийхэд маш бага материал ордог. Энд гал түлэхэд сайн асч орчинг цэвэр байлгадаг ба галд бага мод орно. Энгийн шавар зуух хийхийн тулд дараах зүйлсийг ашиглана:

  • Зургаан орц элс.
  • дөрвөн орц шавар
  • Хэдэн атга модны үртэс юм уу эсвэл хэрчиж жижгилсэн сүрэл.
  • Шавар зуурахад хангалттай хэмжээний ус.
EHB Ch17 Page 361-3.png
Зуухны амны нүх байнга нээлттэй байснаар агаар оруулж галыг асаалттай байлгана.
Зуухан доторх чулуунууд хоолны савыг тогтоон хангалттай өндөрт байлгана.
EHB Ch17 Page 361-4.png
Хоолны сав болон шавар зуухны ирмэгийн завсар чигчий хуруу багтах хэмжээний зай гарч байх нь хоолны савыг хамгийн сайн халааж утааг бууруулна.
Сараалжин төмөр дээр түлээ тавьснаар түлээний доороос агаар орж өгнө.
Хоолны сав шавар зуухан дотор сууна.

өвсний хайрцаган зуух түлш хэмнэнэ

өвсний хайрцаган зуух нь удаан болгодог хоолыг бэлтгэхэд хэргэлдэг нэгэн арга юм. Энэ аргаар хоол бэлтгэхэд хоолыг удаан халуун байлгаж түлш хэмнэнэ. өвсний хайрцаган зуух нь өвс хадлан буюу түүнтэй адилхан бусад тусгаарлагч материалаар хийдэг. үүнийг хийхдээ кардонон хайрцаг юм уу эсвэл ямар нэгэн савыг сүрэл өвс сонин юм уу эсвэл өөрийн хоолыг зузаан хөнжил бүтээлгээр ороогоод хайрцаганд хийж орхино.

Хоол зууханд хэдэн минут буцалсны дараа халуун савыг аваад өвсний хайрцаганд хий. Хоол халуунаараа хоёр цаг болон түүнээс ч удаан байж чадна. Саванд их хоол байх тусам сав дулаанаа удаан барина. Харин бага хэмжээний хоолонд энэ арга сайн үр нөлөөгүй.

EHB Ch17 Page 362-1.png
Тусгаарлагч материал /хуванцар буюу хөөсөнцөр биш/
Хоолтой тагтай сав
Хоолтой тагтай сав
EHB Ch17 Page 362-2.png
торхны таглаа
Xоолтой тагтай сав
Саван дотор хоолыг тойруулан даавуугаар тусгаарласан байна
Хоол болгогч савыг бүтээх тусгаарлагч материал.
өвсний саван зуухыг хайрцагаар хийдэг. өвсний хайрцаган зуухыг торхоор хийсэн нь.

Сайжруулсан металл зуух

Түр зуурын аялалаар явж буй, дүрвэгсдийн хотхонд амьдарч буй болон ямар нэг хэмжээгээр бүрэн хэмжээний зуухтай байж болохгүй орчинд ашиглаж болох жижиг хэмжээний металл зуухнуудыг рокет зуух буюу пуужин зуух гэдэг. Эдгээр зуухнууд нь түлшийг маш бага утаатай шатааж дуусгадаг. Рокет зуухнуудыг хямд үнэтэй орон нутагт олдоцтой материалаар хийж болдог.

Mn EHB Ch17 Page 362-3.png
рокет зуух яаж ажилладаг вэ?
Зуухны их биеийг төмөр лаазаар хийж болно.
Сав савны хөндийгөөр үнс хийсэн тул дулааныг хадгална.
Галыг сайтар хашсан тул бүх дулаан хоолны савруу чиглэнэ.
Савны таглаа дулааныг хадгална.
Металл захнууд дулааныг хоолны саванд хадгална.
Хоолны сав нь шууд гал дээрээ сууж өгнө.
Нэг удаадаа бага багаар түлш орно.
Зуухны дотор талын хөндийг шалны плитаагаар хийж болно. Плитаны зузаан нь дор хаяж 2,5 см байх хэрэгтэй.



This page was updated:05 4-р сар 2021