Hesperian Health Guides
Эрүүл аюулгүй байшин барих
Гарчиг
Нарны гэрлийг сайн ашиглах
Барилга байшин барих үедээ нар хаанаас тусах вэ гэдгий тооцож бай. Халууны улиралд нар эрт мандаж өдөр удаан халж ихэнх өдөр нь нартай байдаг.
Хүйтний улиралд нар богинохон хугацаанд мандаж халдаг учир хангалттай дулаан гаргадаггүй. Хүйтэн газруудад нарлуу харсан цонхтой байшин барих нь хамгийн тохиромжтой. Халуун газруудад цонхоо хойш нь харуулж барьдаг.
Xүйтэн улиралд налуу доороос гэрэлтэх нарны гэрэл цонх ханыг дулаацуулж гэрийг дулаан болгодог. | Халуун улиралд гэрийн ард талд мод тарьж сүүдэр үүсгэх нь гэрийг сэрүүн болгоход туслана. |
Дулаан гэр оронтой байхад зөв материал сонгох
Хүйтэрдэг газруудад зарим барилгын материал дулааныг шингээж аваад гэрт хадгалж өгдөг. Зузаан байх тусмаа барилгын материал дулаанаа сайн барина. чулуу тоосго шавар блок сүрлэн хананууд нь модон болон хөндий блокон ханануудаас илүү дулаанаа хадгалдаг. Хөндий бетонон блоконд шороо юм уу дулаан хадгалах материал дүүргэж өгөх нь дулааныг хадгалхад туслана. Эдгээр материалуудыг ашиглан дулаан хадгалхад хамгийн сайн дулаан хадгалах хананы хэмжээ нь 10-15 см байна.
Нартай үед гаднаас ирж буй дулааныг байшингын хана шал шингээж авна. | Нар жаргасны дараа гадаах агаар хөрч дулаан агаар ханыг нэвтлэн гэрлүү орж ирж дулаацуулна. |
Халуун хүйтнээс хамгаала
Халуун хүйтнээс хамгаалдаг материалыг тусгаарлагч материал гэнэ. Ганц нимгэхэн хана дээвэртэй байшин барьснаас дулаалга тусгаарлагч материал сайтай гадна дотор талдаа тус тусдаа хана дээвэртэй байшин барих нь ашигтай байдаг. Хананы гадна дотор хоёр өнгөний завсар дулаалгын материалыг хийж өгнө. үүнд модны үртэс хөвөн сүрэл үйс кардон цаас буюу боорын хүчилд дэвтээж хатаасан цаас зэрэг материалуудаар тусгаарлагч хийж болно.
Байшингын хананы хагархай цуурхайг хааж битүүлэх нь дулааныг хадгалж байдлыг эрс сайжруулна. |
Хэрэв таньд хоёр давхар хана хийх бололцоо байхгүй бол дотор талынхаа ханыг цаас, хөөс, кардон буюу ижил төстэй материалаар доторло. Энэ нь тусгаарлагчийг нэмэгдүүлж өгнө.
Сүрлэн буюу навчин дээвэр нь сайн тусгаарлах материал болдог. Мөн шороо чигжиж хийсэн хан тоосго, шал нь сайн тусгаарлагддаг. Гэрийн дулааныг дотор буюу гадна хадгалахын тулд хана цонхны завсруудыг сайн бөглө. Цонхнуудыг сайн хааж, гэрийн дулааныг дотор хадгална. Гэхдээ цонхыг нээлттэй орхих нь гэрийн агаар солилцоонд хэрэгтэй.
Барилгын материалыг сонгох
Байшин барихад ашигладаг материалуудыг зөв сонгосноор гэрийг тохь тухгүй байдлаас эрүүл гоо сайхан байдалруу өөрчилхөд их нөлөөтэй. Гэхдээ ой мод усын ай сав гэмтэж байгаа үед мод мод, зэрэг бусад байгалын материалууд ховордож байна. үүний оронд их хэмжээний цемент бетон болон бусад /орчин үеийн / материал элбэг болж барилга барьдаг уламжлалт материалууд устан үгүй болж байна. Хүмүүс урьдын сайн материалуудыг мартаж эхэлж байна. Хамгийн сайн барилгын материалууд нь:
- газар дэлхийгээс гаралтай дахин ашиглаж болох буюу газартаа буцаад очих материал юм.
- Тэдгээрийн орон нутгийн хэмжээнд олборлож үйлдвэрлэж болох цаг агаарт нь тохирсон материал
- Химийн хорт бодис агуулаагүй хийж бүтээхэд их хэмжээний энерги шаардагдахгүй материалууд юм.
Хүүхдүүд сайжруулсан барилгын материал үйлдвэрлэв
Бразилын нийслэл Бразилиа хотын захын хороолол болох Санто Антониогийн гудамжуудад ихэнх байшингуудыг хэдхэн өдөрт шавар тоосго болон цементэн блокоор барьцгаажээ. Тэдгээр барилгын материалыг гаднаас авчирсан байлаа. Хүмүүс мэргэжлийн барилгачин авчирч ажиллауулах мөнгө байгаагүй тул туршлагагүй ажилчдаар байшин бариулжээ.
үүнээс болоод ихэнх айлуудын барилгын материалууд нь чанар муутай хийгдэж хэт их ус оруулан цементээ зуурч бэхжүүлэгч арматургүйгээр барьцгаажээ.
Архитехтор Роза Фернандэс гэдэг хүн тэнд очиж яаж хэрхэн ур чадваргүй ажилчид буруу төлөвлөлт хийж барилгыг буруу барьсныг үзээд тэрээр байдлыг хэрхэн сайжруулахыг боджээ. Засгйин газрын тусламжтайгаар тэр Санто антониогийн хүүхэд залуучуудад шороогоор хэрхэн блок хийх талаа сургалт явуулжээ. үүнийг хийхдээ хоёр орц элс, нэг орц силикат шавар, бага зэргийн цемент орсон бөгөөд дараа нь түүнийгээ гар ажиллагаатай шахагч машинаар шахаж хийдэг байна. өсвөр насны хүүхдүүд барилгын блок хийж сурсныхаа дараа түүнийгээ хэрхэн ашиглаж барилга барих талаар Роза багшаараа заалгажээ. Игээд хүүхдүүд блок хийж зардаг бизнес эхлүүлэв.
Одоо тэр хороололд олон байшин аюул багатай бат бэх барилгын материалаар барьж байна. Барилгын материал худалдан авсан мөнгө нь хорооллынхоо хүмүүст үлдэж байгаа учир тухайн хорооллынхон өөрсдийнхөө ирээдүйг тэтгэж байгаа юм. Мөн Санто Интеногийнхон барилга барих чадвартай болжээ.
Уламжлалт болон орчин үеийн барилгын материалууд
Ихэнх барилгын уламжлалт материалууд нь шавар элс гипс, шавар элс силикат шавар чулуу, сүрэл мод болон хулс мод далдуу модны навч гэх зэргийг янз бүрийн байдлаар хольж хэргэлж ирсэн. Эдгээр материалууд нь хүчтэй бат бэх орон нутгат олдоцтой хямд ба заримдаа үнэгүй олддог. Гэхдээ тэдэнд бас дутагдал бий. Шавар хана бороонд амархан элэгддэг. Сүрлэн дээвэр нь хортон шавьжны үүр болдог учраас зөвхөн энэ хэдийг дангаар нь байлгах нь гэрийг удаан хугацаанд бат бэх байлгаж чаддаггүй.
Олон газарт үйлдвэрийн аргаар хийсэн материалууд болох бетонон дээвэр нь уламжлалт материалыг шахан гаргаж байна. Бетоноор байшин барихад хялбар учир хүмүүс бетоныг их хэргэлэх болжээ. Мөн бетонон байшинд амьдрах нь төлбөрийн чадвартай хүмүүсийн хийж чадах ажил учир орчин үеийн амьдралын нэг хэвшил болжээ.
Гэхдээ үйлдвэрийн материалаар хийсэн байшингууд нь хүмүүсийн эрүүл мэнд болон орчин тойронд хамгийн сайн сонголт байж чаддаггүй. Заримдаа тэд хүйтэнд хэт хүйтэн байдаг ба түүнийг халааж хэвийн байлгахад их хэмжээний ус шаардагддаг. Мөн тэдгээрийн ханыг бэхжүүлж арматураар зангидахгүй бол газар хөдлөлтөнд нурах аюултай. Мөн эдгээр орчин үеийн байшингууд нь үнэ өндөртэй тул зөвхөн том хотуудад л байдаг.
өөрийн гэрийг шинээр барихыг хүсч байгаа бол барилгын материалуудын янз бүрийн сонголтуудаас давуу болон сул талуудыг нь тооцож үзэх хэрэгтэй.
Байгалын шороон зуурмаг хэрхэн хийх вэ?
Шавар байшин сүрлэн байшин болон шургаагин байшингуудыг бороо болон шавьж хорхойноос хамгаалахын тулд гадна талыг нь шавардвал зохимжтой байдаг. өнгөлгөөний шавардлага нь байшинг илүү үзэмжтэй харагдуулна. Шавардлаг хийхийн тулд танд:
- Элс болон шавар шороогоо усруу хий. Шавар шороо болон элсийг ус шингээж автал нь байлга.
- Гараар хутгаж дунд нь ямар ч хийгүй хуурайгүй болго.
- Хэрчсэн сүрлийг нэмээд дахин хутгаж ямар ч хуурай үлдээлгүй баз.
Хэрэв та шавар ханыг өнгөлж шавах гэж байгаа бол өнгөт ханаа норго. Тоосго болон сүрлэн блок буюу бусад ханах дээр шавардлага хийх гэж байгаа бол эхлээд шавардах ханан дээрээ шавраа нимгэн түрхэнэ. Эхлээд гараараа шаврыг хананд нааж тараагаад дараа нь нивигээр тэгшилнэ. Эхлээд жижиг хэсэг дээр туршиж үзээд хатаа. Дараа нь хатсан шавран дээрээ хуруугаараа дараад үз. Хэрэв шавар хурдан ховхорч байна уу? Ус цацаж үзэхэд ховхорч байна уу? Хэрэв хагарч байвал сүрэлнийхээ орцыг нэмэгдүүл, хэрэв ховхорч байвал силикат шаврынхаа орцыг нэмэгдүүл. Мөн гурилыг усанд зуураад нэмж болно. Усанд амархан хагарч байвал арай урт сүрэл нэм. Ингээд амархан хагарахгүй амархан эвдрэхгүй амархан ховхрохгүй болснийх нь дараа шавраа дахин зөв найруулаад ханандаа шав.
Шалыг шавхын тулд энэхүү хольцон дээрээ элс нэм. Газрыг илүү чигж шавахын тулд дээрээс нь дар. Байшингын шинэ давхрын шалыг тавихынхаа өмнө шавраараа шалыг шавж тэгшил. Цаашид шавраа хагархаас урьдчилан сэргийлж хэдэн долоо хоногийн турш хатаа. Хэрэв боломжтой бол хатсаных нь дараа шалыг хөвөнгийн тосоор хатсаных нь дараа чигж.
Газар хөдлөлтөнд тэсвэртэй байшин
Олон мянган хүн жил бүр газар хөдлөлтөнд тэсвэргүй байшинд байж нурангинд тарагддаг. Бетонон блокыг хангалттай бэхжүүлээгүй буюу бэхжүүлээгүй тоосгон байшинд амьдрах хангалттай зузаан фундаментгүй байшинд байх зэрэг нь газар хөдлөлтөнд эмзэг болгодог. Шавар, мод, шургааг, сүрлэн байшин зэрэг уламжлалт орон гэрт амьдардаг хүмүүс газар хөдлөлтийн аюулд өртөх нь бага байдаг.
Уламжлалт материалыг сайжруулсан барилгын аргатай хослуулан сайн фундаменттай хөндлөвч бэхэлгээнүүдтэй ус нэвтэрдэггүй чигжээстэй болгож чадвал орон гэр аюулгүй тохьтой хямд байж чаддаг. Газар хөдлөлтийн аюулыг багасгахын тулд:
- Нэг давхар намхан жижиг байшин барь.
- Болж өгвөл ханыг бөөрөнхийдүү ялангуяа булан хэсэг дээр нь дугуйдуу хийж өг.
- Хэрэв дөрвөлжин хэлбэртэй байшин барьж байгаа бол булангуудыг болон барилгын материалуудын дундуур хөндлөн бэхэлгээнүүдийг бэхэлж өг. Түүнийг мод буюу метал бэхэлгээгээр хийлгэж болно.
- Суурийг газарт суулгаж өг. үүнийг цемент бетон том чулуунуудаар хийж болно. Суурийн материалуудыг хооронд нь холбож чигжиж бэхжүүлж нийлүүл.
- Хананы материалуудыг углуурга наалт метал ашиглан бэхэл.
- Дээврийг хөнгөн материалаар хий.
- Тоосгон болон блокон байшинг аюулгүй хийхийн тулд тоосго блокны давхрага бүрийг холбо. Нэг хананаас нөгөө ханаруу хөндлөвчүүдийг холбож өг. Мөн хөдлөвчүүдийн завсар нөгөө тийш нь хөндлөвч татаж байшинг тал тал тийш хөдлөхөөс хамгаал. Дээврийг хөндлөвчүүдтэй холбож байрлуул.
Cүрлэн блок зэрэг хөнгхөн материалууд нь газар хөдлөлтийн үед аюулгүй бөгөөд гэр доторх дулааныг тогтвортой зөөлөн байлгана. |