Hesperian Health Guides
Хортон шавьжтай тэмцэх нь
Олон хүмүүс хортон шавьжтай тэмцэхийн тулд химийн хорыг хэргэлдэг. Химийн хор бодис бол хор юм. Химийн хорыг хэргэлэхдээ асар болгоомжтой байх ёстой.
Гэрийн нөхцөлд хортон шавьжтай тэмцэх хамгийн сайн аргууд нь:
- хоолны үлдэгдэл, зах материал гэх мэтийг шүүрдэж ойр ойрхон цэвэрлэж бай.
- Хоол бэлтгэдэг хоол иддэг тавцан ширээнүүдийг цэвэрлэж хатааж бай.
- Хоолыг сайн тагласан саванд хадгал.
- Ус алдаж гоожиж байгаа турбааг засварлаж, угаагуурыг хуурай байлга.
- Жоом болон бусад шавьжнууд чийгтэй орчинд дуртай байдаг.
- Гэрийн хог хаягдлыг тагтай саванд хийж ойр ойрхон хаяж зайлуулж бай. Хана дээвэр шалны завсар нүх хагархайнуудыг шавьж орохоос хамгаалж битүүлж засварлаж бай. Нүх гарсан газруудыг метал хөвөн, нарын төмөр утсан тор, шавар,хавтгай нимгэн метал зэргээр таглаж бай.
Шавьж мэрэгчүүдийг орчинд хоргүй хямд үнэтэй янз бүрий органик материалыг хэргэлж зайлуулж болдог.
Шавьж мэрэгчийг химийн бодис ашиглахгүйгээр устгах нь
Зарим үед гэрээ цэвэр байлгах нь хортон шавьжтай тэмцэхэд хангалттай бус байдаг.
Иймээс бусад идэвхтэй аргуудыг хэргэлэх хэрэгтэй. Жоом устгахдаа сахар болон боорын исэл буюу талх барьдаг содыг ашиглан хольц бэлтгэнэ. Түүнийгээ жоом их явдаг газраар цацна. Жоом түүнийг идэж үхдэг. өөрөөр хийх бас нэг арга нь боорын ислийг устай холиад зунгааралдсан зуурмаг бэлтгэ. Түүн дээрээ бага зэргийн цардуул нэмээд жижиг цардуулан бөмбөлөгүүд хий. Түүнийгээ гэрийнхээ энд тэнд тавиад хүүхдээс хол байлга. Шоргоолжийг устгахдаа улаан перцний нунтаг хатсан гаа болон нүдсэн хар перц зэргийг шоргоолж орж ирдэг зам дээр тавина.
Шоргоолжийг устгахдаа улаан перцний нунтаг хатсан гаа болон нүдсэн хар перц зэргийг шоргоолж орж ирдэг зам дээр тавина.
Ялааны авгалдай өтийг устгахдаа гаврын нүдсэн навчийг усанд хийгээд 24 цаг байлгана.
Түүнийгээ шүүж аваад ялааны өтөн дээр шүршинэ. Ялааны хавхыг энгийн аргаар хэрхэн хийх аргыг үзнэ үү.
Морин шоргоолжноос хамгаалахын тулд модон байшин барихдаа хөрснөөс хөндийрүүлэх суурь хийж өг. Мөн гэрийнхээ ойролцоо түлээ бүү хадгал.
Хулганатай тэмцэхийн тулд хавх ашигла. Гэртээ хулганы хор ашиглахдаа маш болгоомжтой байж хамгаалалтын хувцас өмсөж зөвхөн хортой яаж харьцахыг мэддэг хүн л хороох хулгана алж болно.
Зарим шавьжнууд шалны доогуур байдаг хагархай, хана дээврийн нүхэнд амьдардаг. Ялангуяа шавар хатаасан тоосго, сүрлэн болон навчин дээвэртэй байшингуудад шавьж мэрэгч орох нь олонтой. Хана шалныхаа хагархайг байнга засварлаж байх нь хортон шавьж үүрлэж үрээ цацахаас хамгаалдаг. үүний тулд шавар зуурмагуудыг ашиглаж болно. Мөн өвсөн дээвэртэй байшингийн дээврийг метал плита болон бусад дээврийн материалаар солих нь шавьжийг багасгана.
Жоомны хавхыг яаж хийх вэ?
- Варианы шилний ёроолд пиво буцалгасан үзэм болон бусад чихэрлэг зүйлийг хий.
- Шилнээс дээгүүр хананд нь газрын тосны наалданга жели тос түрх. Энэ нь жоом авирч гархаас хамгаална.
- Хавханд орсон жоомнуудыг алахын тулд түүнийг халуун савантай усруу асга.