Hesperian Health Guides

Хортой химийн бодиснууд бидэнд чухам яаж аюул занал учруулдаг вэ?

Энэ бүлэгт:

A woman holds a baby next to a man holding the hands of a boy and girl.

Хүн химийн хортой бодисонд хордох эсэх хордсоныхоо дараа ямар өвчин тусч болох эсэх нь олон зүйлээс хамаарна:

  • ямар төрлийн химийн бодистой хэр зэрэг хэмжээгээр харилцаанд орсон бэ?
  • Химийн бодистой орчинд хэр удаан байв?
  • Түүний нас биеийн жин өндөр болон хүйс
  • Химийн хортой орчинд байх үеийн эрүүл мэндийн байдал


Химийн хортой бодисноос хордох аюул бидний биеийг бүрэлдэж өсч өөрлөгдөж байх үед хамгийн хүчтэй илэрнэ.

  • Хүүхэд эхийнхээ умайд бүрэлдэж байх үе
  • Хүүхэд нялх бөгөөд хурдан өсч байх үе
  • Хүүхэд шилжилтийн насандаа бие нь идэвхтэй өөрлөгдөж байх үе
  • өндөр настай хүний бие өөрчлөгдөн жижгэрч хорыг шүүх чадвар буурч байх үе


химйин хортой бодисны үр дагавар зарим хүнд хүнд хэлбэрээр илэрч төрлхийн гажиг хорт хавдар болдог. Зарим хүмүүсийн өвчлөл нь ил харагдахгүй боловч удаан хугацаанд үргэлжилэх чадварын доройтол маягаар илэрдэг. Жишээлбэл суралцах чадвар муу байх удаан хөгжих, харшилтай байх, үргүй болох, ойр ойрхон өвчлөх зэргээр илэрэнэ.

Хүний эрүүл мэндийн асуудал өвчлөл нь химийн хорноос болсон гэдгийг ялгаж мэдэхдэ хэцүү хэдийгээр хортой химийн бодис нь олон янзын өвчлөлийг үүсгэдэг гэдэг нь батлагдсан боловч бид өөрсдөө олон химий бодистой олон удаа тулгарч байдаг учир яг ямар бодисноос хордлого авсныг тогтооход хэцүү байдаг. Гэвч химийн хор үргэлж байдаг газруудад тусдаг өвчнүүд нь ижил төстэй байдаг.

өчүүхэн бага хэмжээ ч аюул учруулна

Ихэвчлэн эмч эрдэмтэд хорны түвшинд хүрсэн дооз хэмжээ гэж ярих дуртай байна. Энэ нь аливаа эм бодис их хэмжээгээр хэргэлвэл хүчтэй нөлөө үзүүлж багаар хэргэлвэл баг үйлчилдэг гэсэн үг юм. Жишээлбэл хүнцэл ба цианид зэрэг хор нь хэтэрхий их хэргэлвэл хор болдог. Бас аспирин зэрэг ихэнх эмнүүд бага хэмжээгээр уухад эмчилгээ болж их хэмжээгээр уухад хор болдог.

Гэтэл зарим хортой химийн бодис нь өчүүхэн бага хэмжээгээр уусан ч аюултай хор болно. Жишээлбэл байгал орчинд удаан хугацаагаар хадгалагддаг диоксинууд буюу будаг хуванцар, цахилгаан тоног төхөөрөмж зэрэгт байдаг удаан хугацаагаар хадгалагддаг органик бохирдуулагч нар буюуPOPs, PCB гэж нэрлэгддэг хорууд нь ямар ч өчүүхэн хэмжээгээр хэргэлсэн хор болдог юм.


This page was updated:05 4-р сар 2021