Hesperian Health Guides
POPs – Persistent Organic Pollutants /Мөд салдаггүй органик хордуулагч нар/
Мөд салдаггүй органик хордуулагч нар гэдэг нэртэй нэгэн бүлэг химийн хорууд нь агаар ус амьтан загас хүнээр дамжин орчинд улам аюултай болсоор байна. Мөд салдаггүй (Persistent) гэдэг нь тэд байгал орчин болон хүн амьтны биед маш удаан хугацаанд оршин байдаг гэсэн үг. Органик (Organic) гэдэг нь тэд амьд амьтан ургамлын биед орох чадвартай гэсэн үг. Хордуулагч нар (Pollutants) гэдэг нь тэд байгал орчинд хортой гэсэн үг.
Хамгийн түгээмэл POPs нь диоксин буюу үйлдвэрлэл, шатаах зуухнаас гардаг хаягдал юм. Мөн PCB үүд буюу электроник гэр ахуйн бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр хэргэлдэг химийн шингэн юм. Түүнчлэн олон төрлийн шавьжны хорууд энэ бүлэгт багтана.
Мөд салдаггүй органик бохирдуулагчид буюу POPs нь агаар ус хөрсөөр аялж эргэлдэнэ. Тэд амьд юмсын биед хуримтлагдаж дамжиж хоолны эргэлтийн сүлжээгээр эргэлдэнэ. үүнээс болоод POPs нь байгал орчинд хаа сайгүй тааралддаг. Тэр ч байтугай эдгээр хорыг огт хэргэлж үзээгүй газарч гарч ирдэг.
Диоксинууд нь хамгийн хортой POPs уудын нэг юм. Ихэнх диоксин бодиснууд хуванцар сав будагтай цаас, нүүрс, дизелийн түлш болон химийн хлорин шатаагдаж буй газруудад агуулагдана. Диоксин нь металл хайлуулах цемент хийх, цаас хийх болон шавьжны хор хийх үед ялгарна. Агаар усруу ялгарсан диоксин нь бидний хоол унд уух усанд хэзээ нэгэн цагт орж ирдэг. Диоксин нь хорт хавдар үүсгэнэ.
PVC /polyvinyl chloride/ PVC хуванцар нь усны системын турбаа хийхэд ашиглагдана. PVC ээр хүүхдийн угжны сав тоглоом хоолны сав зэргийг хийж өдөр тутам ашигладаг. Энэ сав нь хуучирч зурагдаж элэгдэхээрээ эрүүл мэндэд аюултай хортой химийн бодисыг ялгаруулдаг. Түүнийг шатаахад PVC хуванцрууд нь аюултай POPs диоксин болон фиуран ялгаруулна.
PCB /poly chlorinated biphenyls/ Энэ нь нэгэн төрлийн мөд салдаггүй органик хордуулагч бөгөөд хуучны цахилгаан тоног төхөөрөмжинд хэргэлдэг байсан. Хуучны трансформатор унтраалга болон карбонгүй цаас, будганд энэ бодис байсан. Энэ бодисыг асар хортойг мэдсэнээс хойш олон улсын хэмжээнд түүнийг хоргилсон бөгөөд оронд PBDEs гэж нэрлэгддэг өөр бодисуудыг хэргэлэх болжээ. PBDEs үүд нь хүний биед бас л удаан хугацаагаар хадгалагддаг бөгөөд хүний тархи мэдрэлийг гэмтээх аюултай бодисны тоонд ордог.
POPs уудаас үүсэх эрүүл мэндийн асуудал
өчүүхэн бага хэмжээгээр хордсон байсан POPs ууд нь хүнийг үргүй эсвэл төрлхийн гажигтай хүүхэд төрүүлэх болгодог. Зарим энэ төрлийн бодис нь хүнийг эмзэг харшилд өртөмтхий болгодог.
өөрийн орон нутгийн оршин суугчидыг POPs оос хэрхэн хамгаалах вэ?
Бидний өдөр тутмын хэргэлдэг бүтээгдэхүүнүүд дунд POPs байнга явж байгаа. Тэднээс сэргийлэх ганц арга нь тэднийг хэргэлэхгүй байх юм.
- PVC ээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдан авахаас зайлсхий. үүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд анх хэргэлэх үед эсвэл наранд халсан үедээ хурц үнэр гаргана. PVC дээр ихэвчлэн гурав юм уу V гэсэн тэмдэгийг бүтээгдэхүүний доод үзүүрт тавьсан байдаг. Хэрэв та хуванцар худалдан авахыг хүсвэл 2, 4, 5,1 гэсэн тэмдэгтэй бол аюулгүй юм.
- Будагтай хуванцар уут, будагтай цаасан уут хуванцар аяга зэргийг битгий хэргэл үүний оронд даавуун уут жирийн таваг аягыг хэргэлж бай.
- Хог шатаахыг цээрлэ. Ялангуяа хуванцар хогыг бүү шатаа.
- Химийн хор цацаагүй шавьжны хор хэргэлээгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах буюу тарьж ургуул. Тогтвортой хөдөө аж ахуйн аргаар хоол хүнс бэлтгэдэг тариаланчдыг дэмж.
- Эрүүл мэндийн ажилтнаасаа ямар бүтээгдэхүүнийг худалдаж авах нь эрүүл мэндэд тохирох вэ гэж асуу аливаа бүтээгдэхүүнд PVC хуванцар орсон эсэхийг асуу.
- Хогыг шатаах зууханд шатаадаг үйлдвэрлэлийг хоргилсон хууль гаргахыг дэмж.
- POPs ийг бүрэн устгахын төлөөх кампаант ажлыг дэмжиж оролц.