Hesperian Health Guides
15-аар бүлэг: Тогтвортой хөдөө аж ахуй
Тогтвортой хөдөө аж ахуй гэдэг нь хүний болон газар нутагт ээлтэй аргаар газар тариалан эрхэлнэ гэсэн үг. Тогтвортой аргаар газар тариалан эрхэлж байгаа хүмүүс орон нутгийн болон өөрсдийгөө чанартай хоолоор хангах ба ус газрыг эрүүл байлгаж ирээдүйдээ үр нөөцөлж байдаг.
Хоол унд ихэвчлэн газраас ургаж гарч ирнэ. Гэхдээ олон хүмүүс хангалттай газаргүй эсвэл огт газаргүй байдаг ба энэ нь эрүүл хооллоход нь муугаар нөлөөлдөг. Тогтвортой хөдөө аж ахуй нөхөрлөлийн аргаар эрүүл худалдаа явуулах. хүнс хоолыг шударга аргаар хуваарилах зэрэг нь дээрх хүндрэлийг давахад туслана.
Тариаланчид бол газрыг асрагчид юм. Тэд юу хийх вэ гэдгээ нарийн мэддэг хүмүүс байдаг. Тогтвортой хөдөө аж ахуйг яаж хийхийг тариаланчид боловсруулж энэ аргаа өөрсдийн орон нутгийнханд болон өөрсдөдтэй нь ижил аргаар ажиллаж байгаа хүмүүст хэлдэг. Хот суурин газруудад болон үе үеийн туршид газар тариалан эрхэлж байсан газруудад тогтвортой газар тариалан нь өлсгөлөн нүүдэл хөрсний илэгдэл усны бохирдлоос хамгаалах шийдэл болдог.
Тогтвортой ХАА нь зөвхөн тариаланчидад зориулсан зүйл биш. Тэд гэрийн цэцэрлэгч нар эрүүл мэндийн болон хөгжлийн ажлын агентлагууд болон хот суурин газар ХАА хоол тэжээл болон хүн амын эрүүл мэндийг хамгаалахыг хүссэн бүх хүнд хэрэгцээтэй зүйл юм.
Жуанпедро ба далайн хар салхины үер нуранги
Нэгэн цагт төв америкийн Гондурас улсын нэгэн хөндийд Жуаны өвөө их хэмжээний хоол хүнс тариалж элбэг дэлбэг амьдардаг байжээ. Гэтэл тэр газрыг жимс ургуулах компани худалдан авч. Жуаны өвөө уулархаг газарт нүүсэн байна. Тэр хүүдээ буюу түүний аав Аурилоод хазгай газарт хэрхэн тариа тарьж хожуулыг тэгшлэхийг зааж өгчээ. Жил бүр тэд ойн хаягдлыг цуглуулан шатааж их хэмжээний үнс гаргаж үнсээр газраа борддог байжээ.
Аурилло хүү Жуандаа өвөөгийнх нь аргыг зааж өгчээ. Гэвч Жуаныг том болох үед хөрс шороо нэгэнт муудаж ургац муу гардаг болсон байлаа. Жуан шинэ газар авч шинэ хожуул тайрах боломжгүй болжээ. Яагаад гэвэл эргэн тойрны бүх газрыг авсан байжээ.
Тэгтэл Жуан өөрийн газрын бүх модыг тайрч тэндээ вандуй эрдэнэ шиш ногоонуудыг өөрийн чадлаар их тарьжээ. Гэвч вандуй эрдэнэ шиш нь жижигхэн булцуу болж гарч ирэнгүүт шавьж тэднийг устгаад байв. Хөршүүдийнхээ нэгэн адил тэр химийн бодис авч шавьжийг устгахаар цацжээ. Химийн бодис авах нь хэцүү байлаа. Яагаад гэвэл ургацаа зараад химийн бодис авангуут гэр бүлээ тэжээх мөнгөгүй хэцүү байв.
Нэгэн удаа 4 хоног хүчтэй бороо орж салхи салхилж уулын уруу шавартай ус унав. Тэр үеэр олон байшин нурж түүний ургац сүйрч газар нь угаагдаж хана л үүсчээ. Түүний ферм тэр чигээрээ устсан учир тэр бүхнийг шинээр эхэлхээр боллоо.
Харин түүний хөрш Педро үерт тиймч их өртсөнгүй тэр өөрийн эрдэнэ шиш вандуйнуудыг тарихдаа жимсний мод бутнуудын завсар хооронд тарьдаг байв. Түүний ногоонуудыг нарны халуунаас хамгаалдаг харин шигүү ургасан бутнууд нь ногооруу амьтан орохоос хамгаалдаг байлаа. Тэр эргэн тойрныхоо бутыг тайрч шатаадаггүй байв. Харин ч хожуул моднуудыг цавчиж нимгэлээр холтос зомголууд болон эрдэнэ шиш вандуйныхаа сүрлүүдийг газар дээр тарааж орхидог байлаа. Педро бас өөрийн тарьсан ургамлын дээд талаар налуу газрын ирмэгүүдээр том үндэстэй ургамлууд кактус зэргийг тарьдаг байв. үер болсны дараа модны үндэснүүд ихэнх хөрсийг нь хамгаалж үлдэж чаджээ. Бас түүний барьсан олон хамгаалалт бут том ургамлууд нь хөрс шороог тогтоон барьж чадсан байна.
Энэ олон төрлийн ургамлууд бие биедээ тусалж газрын хөрсийг сайжруулдаг гэж тэднийг ийм ач тустайг чи үер болоогүй бол мэдэхгүй л байлаа гэв. Миний барьсан хөрс ойн хөрстэй яг адил учир усыг сайн шингээж байна гэв.
Түүний тусламжтайгаар Жуан өөрийнхөө талбайг шинэчилж эхэллээ. Тэр вандуйн сортуудыг хөрсөө шинэчлэх ногоон үлдэгдэл болгохоор тарьж эхэллээ. Тэр мөн амьд саад үүсгэхийн тулд янз бүрийн мод тарьж эхлэв. Удсан ч үгүй бусад хөршүүд түүнийг дуурайж эхэллээ. Жуан болон бусад тариаланчид өөрсдийн газрыг тогтвортой аргаар тариалж гэр орон газар тариалангаа цаашид ирэх шуургаас хамгаалж эхлэв.
өөрсдийн тарьж байгаа шинэ мод ургамлаа харах бүртээ тэр өөрийнхөө хүүхдүүдийнхээ тухай бодох болжээ. Хэрэв би энэ газрыг улам сайн хамгаалж үржил шимтэй үлдээх юм бол миний хүүхдүүд өлсөхгүй байх болно.