Hesperian Health Guides

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах


Энэ бүлэгт:

Бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх худалдахын тулд тариаланчидад найдвартай зам харилцаа шударга тээврийн хөлс хэрэгтэй байдаг. Жижиг фермерүүдийг дэмжсэн засгийн газрын бодлогыг өөрчлөхөд их хугацаа шаардагддаг. Ийм учраас тариаланчид өөрсдөө зохион байгуулалтад орж шударга үнэ хөлсний төлөө тэмцэж чадвал засгийн дэмжлэгийг түргэн авах ба эсвэл засгийн газрын дэмжлэггүйгээр амжилтанд хүрдэг.

Орон нутгийн зах ба олон улсын зах зээл

Жижиг тариаланчид өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг дундаж худалдан авагчидад борлуулж бүтээгдэхүүнээ маш бага үнээр зардаг. Зарим засгийн газрууд эрдэнэ шиш цагаан будаа зэрэг уламжлалт үр тарихыг зогсоохын тулд элсэн чихэр кофе какао зэрэг гадаадын зах зээлд тохирсон бүтээгдэгхүүнийг ургуулахад зориулсан бэлэн мөнгө өгнө гэж амалдаг. Гэвч тэдгээр шинэ ургамлуудыг тарьснаар хэдийн хэмжээний мөнгө олж ургамал тарих нь баталгаагүй тогтворгүй байдаг. Олон улсын зах зээлийн үнэ унангуут ямар ч мөнгө авч чадахгүй идэх юм гүй болох тохиолдол бий.

Иймээс тариаланчидад орон нутгийнхаа болон бүс нутгийнхаа хэрэгцээнд зориулж тариалах нь баталгаатай орлогын их үүсвэр болно.

Нөхөрлөл хоршооны маркетинг

People load produce into boxes and onto a truck.
маркетингийн холбоонууд нь бүтээгдэхүүнийг хэрэглэгч нарт хүргэх ажлыг хуваан хийж зардлыг хуваан гаргаж, бүтээгдэхүүнийг хямд үнээр зах зээлд хүргэх ажлыг хийхэд нь бүх хоршооны гишүүдэд туслалцаа үзүүлдэг.

Бүтээгдэхүүндээ хангалттай сайн үнэ тогтоолгож хүнсний аюулгүй байдлыг хадгалах нэг арга нь нөхөрлөл хоршооны хэмжээнд бусад тариаланчидтай нэгдэж маркетингийн холбоо байгуулах явдал юм. Хөдөө аж ахуйн тариаланчид бүтээгдэхүүнээ хамт зархад тэд үнээ сайн тогтоохоос гадна зах зээлрүү хамтдаа тээвэрлэлт хийснээр тээврий үнэ маркетингийн зардлыг бууруулж чаддаг. Ихэнх орнуудад нөхөрлөл хоршоо байгуулах хууль байдаг. Нөхөрлөл хоршоо байгуулахдаа өөрсдийн итгэдэг хүмүүсээ байлгаж хүн бүхэн өөрсдийн үүргээ мэддэг байх ёстой.

Мөн хоршооны дүрэм нь бүх гишүүдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгосон шийдвэр гаргах боломжийг тэгш олгодог орлого ашгыг шударга хуваарилдаг байх ёстой.

Нэмүү өртөгтэй бүтээгдэхүүнүүд

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж худалдаж байгаа компаниуд тариачдын өөрсдийнх нь хийж болох ажлыг хийснийх нь төлөө их ашиг олдог. Тариаланчид үр тариагаа бүтээгдэхүүн жимс жимсгэнээ хатааж савлах лаазлах зэргээр бүтээгдэхүүн болгон зарж чадвал энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр нэмүү өртгийг оруулсан бүтээгдэхүүн болдог. Яагаад гэвэл өөрсдийн ургуулсан ургацыг боловсруулж үнэ хүргэхүйц ажиллагаа нэмсэн байна.

Хоол хүнсний бүтээгдэхүүнийг нэмүү өртөгтэйгөөр зах зээлд гаргахад шаардагдах тоног төхөөрөмж худалдан авч нэмүү өртөгтэй бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл олох зэрэг нь хэцүү ажил байдаг. Гэхдээ нөхөрлөл хоршоо байгуулснаар үүнийг хялбар аргаар хийж болно.

Дагнасан бүтээгдэхүүн ба гэрчилгээт бүтээгдэхүүн

Том компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртгөө бага байлгаж их хэмжээний ашгыг олж чадсан хэвээр байдаг. Яагаад гэвэл тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маш их хэмжээтэй байдаг учраас засгийн газрын дэмжлэг авч чаддаг. Харин бага газар бага хэмжээгээр тодорхой аргаар ургуулсан бүтээгдэхүүн ч бас ийм дэмжлэг авч болно. Хэд хэдэн гэрчилгээ олгох хөтөлбөрүүд хөдөө аж ахуйн фермерүүдийг бүтээгдэхүүндээ сайн үнэ тогтоолгоход нь тусалж байна. Жишээлбэл нэгэн гэрчилгээ олгох хөтөлбөр нь хэргэлэгч нарт хүнснйи бүтээгдэхүүнийг химийн бодис ашиглахгүйгээр ургуулсан гэдгийг гэрчилдэг юм. Ингэснээр химийн хоргүй бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тариаланч зах зээл дээр шударга сайн үнэ тогтоолгож чадаж байна.

Олон улсын зах зээл дээр хоёр хөтөлбөрийн дагуу органик гаралтай бүтээгдэхүүний гэрчилгээ, шударга худалдааны гэрчилгээг олгож байна. Энэ хоёр гэрчилгээг авах шийдвэр гаргахын өмнө та өөрийн тариалангын аж ахуйг яаж өөрчлөх шаардалагтай болох вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхийн тулд ямар хэмжээний хөрөнгө цаг хугацаа шаардагадах талаар бодож үз. Гэрчилгээтэй бүтээгдэхүүн хийх хангалттай газар байгаа гэж үзвэл та бүтээгдэхүүнийгэрчилгээ авсны ашгыг хүртэж болно.

Органик бүтээгдэхүүний гэрчилгээ

Органик бүтээгдэхүүн гэдэг нь тогтвортой газар тариалан ашиглан химийн хоргүйгээр ГИ –ийн үр ашиглаагүй бүтээгдэхүүн юм. /13-аар бүлгийг үз/ органик гэрчилгээ авснаар та бүтээгдэхүүнээ хадгалахдаа химийн бодис хэргэлж ургуулсан бүтээгдэхүүнээс тусд нь хадгалах үүрэгтэй байдаг. Улс орон болгон бүтээгдэхүүний гэрчилгээ олгохдоо янз бүрийн дүрмээр ажилладаг. Гэхдээ ихэнх орнууд тариаланчидад үр тариа ногоогоо хэрхэн яаж ургуулсан тухай бүртгэл хөтлөх шаардлага тавьдаг.

A bag labelled "Coffee. Certified Organic."
Органик болон шударга худалдааны гэрчилгээнүүд нь тариаланчидад илүү сайн мөнгө олоход нь тусалдаг.

Шудараг худалдааны гэрчилгээ

Шударга худалдааны гэрчилгээ гэдэг нь хоршооны гишүүн юм уу үйлдвэрчний эвлэлийн гишүүн тариаланчидад олгодог юм. үүнийг авахын тулд тариалнчдын бүлгүүд газар тариалангын үйлдвэрлэлдд хүний хөдөлмөрийг үнэгүй шулж мөлжөөгүй, хүчээр ажил хийлгээгүй, хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй ажилчидад хэвийн хэмжээний цалин олгосон, байгал орчныг хамгаалах хангалттай арга хэмжээ авсан гэдгээ батлах ёстой байдаг. Гэрчилгээг үргэлжлүүлэн хадгалхын тулд бүлэг нөхөрлөлүүд өөрсдийн хөдөлмөрийн болон байгал орчны нөхцөл байдлыг байнга сайжруулж байх үүрэг хүлээж байдаг. Энэхүү гэрчилгээний үнийг төлж чадахгүй байгаа тариаланчдын бүлгүүдэд байгаа тэтгэлгүүд ч байдаг.

Шударга худалдааны гэрчилгээг кофе, цай какао банана болон бусад жимсний үйлдвэрлэлийн жижиг тариаланчидад олгож байна.

Тариаланчид бүтээгдэхүүнээ хамтдаа зах зээлд борлуулсан нь
 Women standing at tables pack boxes of cacao.

Кота рика улсын Таламанка мужын тариаланчид бананы модны сүүдэрт какао болон бусад жимснүүдийн бутыг ургуулдаг. Хуучны цагт тэд өөрсдийн бананыг орон нутгын зах зээл дээр худалддаг байжээ. Тэд какаог олон улсын зах зээл дээр илүү өндөр үнээр худалдаж болохыг мэдсэнийхээ дараа олуулаа нийлж гадаадын зах зээл дээр гарья гэж шийджээ.


Тэд Таламанкагын жижиг үйлдвэрлэгчдийн нийгэмлэг хэмээх жижиг нөхөрлөлийг байгуулжээ. Эхэндээ тэд өөрсдийн какаог худалдаж авах худалдан авагчыг олоход хэцүү байлаа. Цөөхөн хэдэн худалдан авагчийн төлсөн хөлс какаогын үйлдвэрлэлийн зардлыг төлсөн боловч түүнийг боловсруулж тээвэрлэх зардлыг нөхсөнгүй. Нийгэмлэгийнхэн какао боловсруулах үйлдвэр байгуулахад мөнгө олох шаардлагатай байлаа.


Тариаланчид хотруу хэд хэдэн удаа явж какао худалдан авагчидтай ярилцаж үзээд органик гэрчилгээ болон шударга хөдөлмөрийн гэрчилгээний хөтөлбөрийн талаар дуулжээ. Тэд эдгээрийг авбал бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр зарж болохыг мэджээ. Тэд бүгд жижиг тариалагчид байсан учир тэдний хоршооныхон шудрага худалдааны гэрчилгээ авах болзолыг хангасан байлаа. үүн дээр органик бүтээгдэхүүний гэрчилгээ авбал хангалттай үнээр зарж какао боловсруулах үйлдвэр барьж болох байлаа. Хэдийгээр тэд бүгдээрээ химийн бодис хэргэлэхгүй байсан ч газраа шинжлүүлж гэрчилгээ авахад хэнийх нь ч мөнгө дангаараа хүрэхгүй байжээ.


Таламанкагын жижиг үйлдвэрлэгчийн нийгэмлэг европ америкийн гэрчилгээ олгодог байгууллагатай гэрээ хийж хоршоо нийгэмлэгтээ нийтэд нь гэрчилгээ авья гэж тохиролцож чаджээ. Хоршооныхон ижил төрлийн чанар ижил төрлийн эрүүл мэндийн шаадлагыг хангахын тулд бүгд химийн бодис хэргэлэхгүй байх шаардлага тавьлаа. Хоршооны гишүүдээс зарим нэгийн томилж хүн бүгдийн какаогын талбайг шалгуулж сургалт явуулж тэдгээрийн талбайн стандартын дагуу тайлан гаргаж эхлэв. Хоршоо нийтдээ дундаа ганц төлбөр төлж тэр төлбөрийн доор бүх тариаланчдынхаа нэрийг бүртгэлтэй нь бичиж гэрчилгээ өгдөг байгууллагуудад дундаа нэг тайлан гаргаж өгөх болжээ.


Хоршоо ийнхүү хоёр гэрчилгээтэй болсноор тэдний бүтээгдэхүүний үнэ хангалттай сайн болжээ. Тэд зээл авч какао боловсруулах үйлдвэр барьлаа. Удсан ч үгүй тэд органик аргаар ургуулсан банана болон бусад жимсийг маш сайн үнээр зарж орон нутагт болон олон улсад алдартай органик шоколад хийж зарж эхэллээ.


Хоршоо байгуулснаар тариаланчид болон тэдний гэр бүлийнхэн зөвхөн сайн үнэ тогтоож чадах бус бас өөрсдийн ажил үйлдвэрэлэл ирээдүйн боломжоо хянаж удирдах бие даасан байдалтай болжээ.



This page was updated:05 4-р сар 2021