Hesperian Health Guides

Мод болон тариа ногоог хамтад нь тарих


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > Мод болон тариа ногоог хамтад нь тарих


Энэ бүлэгт:

Газар багатай үед зарим тариаланчид мод тайрч тариа ногоо тарих газар гаргаж авдаг. Гэтэл мод тариа ногоог хамтад нь тарих нь хөрсийг илүү үржил шимтэй болгож, янз бүрийн ургацыг өгч чаддаг юм. үүнийг агрофоррест буюу ойн газар тариалан гэж нэрлэдэг.

Ойн газар тариалан нь модыг зөв сонгохыг шаардана. Мөн модыг хаана тарьвал илүү ашигтай вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тариаланчид дараах зарчмыг баримталдаг.

  • Мод нь тариа ногоотой ус нарны зай орон зайн хувьд өрсөлдөх ёсгүй.
  • Мод бүрийг хоол хүнс малын тэжээл, эм сүүдэр түлээ, барилгын материал зэрэг янз янзаар ашиглаж болдог байх ёстой.


Illustration of the below: a landscape of farmland with different contours and various trees and crops.
Мод бутыг налуу газрын дээр ирмэг гаргаж хагалсан газрын дээр тарих нь ус хөрсийг хамгаална.
Бие биенээсээ хол тариалангийн талбайг тойруулан барьсан мод нь барилгын материал жимс малын тэжээл болон бусад хэрэгцээг хангахын зэрэгцээ тариа ногоо нь нарны гэрлийг нэвтрүүлж өгнө.
Тариалангийн талбай болон бэлчээрийн нөөцийн салхины дээд талд мод бутыг шигнүү эгнээгээр тарих нь салхинд хаалт болно.
Бэлчээр дээр тарьсан моднууд малд сүүдрэвч малын тэжээл болж хортон шавьжийг иддэг анч шувуу ашигтай шавьжны гэр болно.
Янз бүрийн өндөртэй моднуудыг хольж тарих нь ургацын төрлийг нэмэгдүүлнэ.
Нарны гэрэл их шаарддаг ургамлуудыг дөнгөж ургаж байгаа сүүдэр гаргах чадваргүй жижиг моднуудтай хамт тарь. Жил бүр жижиг моднуудыг дагуулан тариа ногооныхоо байрыг сольсноор жил бүр ургамлууд байраа сэлгэж эргэлтэнд орж чадна.


This page was updated:05 4-р сар 2021