Hesperian Health Guides
Тариаланчдын талбайн сургууль
тариаланчид өөрсдийн туршлагыг ашиглан өөрсдийн талбай дээр асуудлуудад гардаг шийдлийг хамтран олж байна. |
Тариаланчдын талбайн сургуулиуд нь ур чадвар, өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлж байна
Хоа Ханх нар Вьетнам улсын Донгпи тосгонд амьдардаг. Энэ хоёрын нөхөр нь газар хагалж ургац хураах ажилд тусалдаг. Жилийн бусад цаг хугацаанд Хоа Ханх хоёр өөр өөрсдийн гэр бүлийн газрыг арчилж үлддэг. Яагаад гэвэл нөхрүүд нь тосгоноос гадагшаа явж ажил хайдаг юм. Хоа ургац нь жил бүр муудаж ирэхийн цагт нөхөр нь химийн бордоо худалдаж авья гэж санал болгосныг анзаарчээ гэвч тэр химийн бордоо худалдан авах мөнгөгүй гэдгийг мэдэж байлаа. Засгйин газрын хөдөө аж ахуйн нэгэн агент тосгоныхонд тариаланчдын талбайн сургуулилтын тухай ярьж байсны Хоа Ханх нар дуулаад тэр сургуульд орохоор шийдэв.
Сургалтанд орж эхэлсэн эхний өдрөөс эхлэн бүсгүйчүүд урьд өмнө нь явж байгаагүй сонин сургууль болохыг анзаарлаа. Бусад тариаланчдын хамт тэд цаг агаар хөрс усны талаар ярьж байлаа. Тэд янз бүрийн газар тариалангын аргыг туршиж аль нь таалагдаж байгааг ярилцаж аль нь таалагдахгүй байгааг мэдэж авлаа. Хоа талбайн сургалтын тариаланчдынхаа бүх хүмүүсийг өөрийнхөө талбайд урьж яагаад манай ургалт муудаж буйг асуув.
Ханх их ичимхий учир хүмүүсийн өмнө зовлонгоо ярих дургүй байлаа. Гэвч сургалтын эхнйи өдрөөс Ханх ч бас итгэлтэй болж зарим туршилтын хичээлийг удирдаж эхлэв. Ханх өөрийнхөө талбайд шинэ туршилт хийгээд бусдыгаа ирж үзэхийг урив. Тэд юуг яагаад ингэж хийснээ ярьж бусад ч туршлагаа солилцлоо.
Хао, Ханх нар хичээлээ дуусангуут тэд өөрсдийн нөхрүүддээ ч бас заах хэрэгтэйг хэллээ. Намайг химийн бодис хэргэлхээ больсныг сонсоод нөхөр маань айчих вий гэж бодсон тул түүнд тайлбарлах болов. Хао нөхрөө ажлаасаа ирэхээр талбай дээгүүр дагуулж яван шавьжнуудыг үзүүлж тэдгээрийг хэрхэн байгалын аргаар үргээж болохыг зааж өгөв. Нэгэнт цагаан будаа урьдынхаасаа илүү сайн ургаж байсан учир нөхөр нь эхнэртээ эргэлзсэнгүй. Хао химийн бордоо шавьжны хор худалдаж авах мөнгөө хэмнэж гэрийнхэндээ мотоцикл авахаар боллоо. үүний дараа нөхөр нь эхнэрийгээ тариаланчдын хээрийн сургуульд явсан нь үнэхээр сайн хэрэг болжээ хэмээн баярлажээ.
Одоо Хао боло Ханх нар бусад эмэгтэй тариаланчидад хичээл зааж өгчээ. Эмэгтэйчүүд бид эрчүүдийгээ явсны дараа бүх ажлаа хийдэг. Бид сайхан нээлттэй ярилцаж хүн бүхэн талбай дээрээ мэдсэн зүйлээ хэлэлцэж бие биенийхээ ярианд дүгнэлт хийе, бие биенээсээ суралцья хамтдаа хортон шавьж бордооны тухай суралцаж ямар аргаар амжиргаагаа сайжруулж ургацаа нэмэгдүүлэх талаар ярилцаж байя гэж Ханх хэлжээ. Одоо бид тайван унтаж болох боллоо. Бидний тариалалтын арга бидэнд болон бусдад ч тусалж байна гэж ханх хэлэв.