Hesperian Health Guides
Хөрсийг элэгдлээс хамгаалах
' |
Хөрсийг хамгаалалатгүй орхивол салхи ус түүнийг элээж хөрсний өнгөн хэсгийн нимгэн үржил шимтэй шороог гэмтээнэ.хөсрнөөс ус алдагдуулах явдлыг нэмэгдүүлдэг. үлдсэн хөрс нь дагширч тэжээлээр дутагдаж, тариа ногоо тарихад тааламжгүй болдог. Газрын хөрсийг элэгдлээс хамгаалж хөрс усыг хадгалан үлдэх нь тариаланч хүний хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг юм. /хөрсний элэгдлээс хамгаалах талаар 11-ээр бүлгээс нэмж уншина уу/
Халцгай газар дээр бороо ороход яадаг вэ?
Газрын хөрсийг бүрхүүлтэй байлгахын чухлыг харуулах зорилготой дасгал.
Хугацаа: 15минут.
материал: хоёр ширхэг цэвэр цаас эсвэл даавуу, мод услах сав юм уу эсвэл ёроолдоо олон нүхтэй хуучин лааз.
- Бүлгийн гишүүдийг өвс ургамалгүй хэсэг газар уулзуулна. Тэр газарт эсвэл дан хогын ургамал эсвэл халзан хоосон газар байх ёстой.
- Цэвэр цаасыг юм уу даавууг газар тавь. Цаасны хажуухан талын газарт бороо орж байгаа мэт усал.
- Цаасан дээр хэр зэрэг олон шавар үсэрч байгааг ажигла. Мөн газар ус дусч байх үед газрын хөрс хэрхэн хонхойж өөрчлөгдөж байгааг ажигла. Нүцгэн газарт бороо орох үед ийнхүү шавар шороо үсэрдэг. Нүцгэн газар бороог тогтоож чаддаггүй учир хөрс угаагддаг.
- Шинэ цаас юм уу даавуу авч яг энэ дасгалаа өвс сүрэл, хогын өвс ургасан газарт хийж үз. Шинэ цаасан дээр шавар шороо цөөхөн үсэрнэ. Учир нь өвс ногоо усыг шингээн авч газарлуу ороход тусалж байна.
- Хоёр өөр усалгааны дараа бүлгийнхаа гишүүдийн дунд ярилцаж, хөрс шороог өвсөн бүрхүүлтэй байлгахын чухлыг хэлэлц.
Энэхүү дасгалыг газар тариалан эрхлэгчидэд болон гэртээ тариа ногоо таригчидад үзүүлж сүрэл өвсийг газарт тавьж газрын хөрсийг хамгаалахын чухлыг ойлгуулж болно. Хэсэг газрыг сүрэл өвсний хаягдлаар бүтээгээд энэхүү дасгалыг хийж үзүүлж болно. Мөн хоёр хэсэг газарт ургамлаа тарихдаа нэг хэсгийнх нь ургамлын завсар сүрлээр хучиж нөгөөг нь задгай үлдээ. Тариалалтын улирал дуусахад хоёр хөрсийг харьцуулж үз.