Hesperian Health Guides

Газрын элэгдлээс урьдчилан сэргийлэх


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > Газрын элэгдлээс урьдчилан сэргийлэх


Энэ бүлэгт:

Хөрс шорооны алдагдал буюу газрын элэгдэл нь салхинаас болон газрын хөрсийг ус урсган авч явснаас тохиолддог. Хөрсийг элэгдэхээс хамгаалах нь ялангуяа дот толгод, уулын орой хэсэгт хамгаалалт хийх нь газрыг тариалан тарьж болохуйц үржил шимтэй болгож, газрын доор орших усны эх сурвалжийг хамгаалан , газар эрэг нурахаас урьдчилан сэргийлнэ. Газрын элэгдлийг хагмаалж, шар усны үерээс хамгаалах гурван зарчмыг тариаланчид мөрддөг.

  1. Уул толгод болон усны ай савын оройгоос эхлэн байгалын саадуудыг бүтээж , усыг удаашруулах.
  2. Усны суваг шуудуу хийж , усны тархалтыг олон зүгрүү чиглүүлэн тараах.
  3. Хөрсний чанарыг сайжруулан усыг шингээж авах чадвартай болгох.

Газрын хөрсний элэгдлийн шинж тэмдэгүүд нь танихад хэцүү байх тохиолдол бий. Эдгээр шинж тэмдгүүдийн дотор тариалангийн талбай илүү шаварлаг болох, ургацыг урьдынх шигээ авч чадахгйү алдах, өнгөн хөрс нимгэрэх зэрэг шинж тэмдэгүүд байдаг.

Illustration of the below:2 men stand beside 2 gullies through a field: 1 narrow, 1 wide.

Элэгдэл эхлээгүй байхад нь урьдчилан сэргийлж, элэгдэж болзошгүй газруудад мод ургамал аль болох олныг тайрч , борооны усны урсгалыг шуудуу цөөрөм болон байгалын усан зам голуудруу чиглүүлж оруулах зэргээр урьдчилан сэргийлж болно. Харин газрын элэгдэл хүнд болсон үед элэгдлийг зогсоож эрүүл хөрсийг сэргээх боломжтой хэвээр байдаг. Уулын уруу газар хөндлөн чиглэлээр чулууг эгнүүлэн тавьж уулын налуу газрыг шууд урсахаас хамгаалахад хангалттай байдаг бөгөөд чулуунд тогтсон хөрс , үржил шимтэй хэсгүүдэд мод ургамал тарихад тохиромжтой болдог. Малын баасыг эргүүлэн ашиглах, тариалангийн талбайд тариа ногоог өөрчилж сөөлжиж тарих, тариалангийн талбайн дагуу мод тарих, газрын хөрсийг хуурай өвс сүрлээр хучих зэрэг тогтвортой хөдөө аж ахуйн аргууд нь хөрсийг хагмаалж усны нөөцийг хадгалах аргууд юм.

Төрийн бус байгууллагын ажилтнууд газрын хөрсний элэгдлийн талаар тариалнчдаас суралцсан нь
A woman talks with a farmer in a stony field.

Энэтхэгийн Карнатакагийн Гулбарга мужид нэгэн төрийн бус байгууллага тариалангийн талбай дахь хөрсний элэгдэлтэй тэмцэхээр тариаланчидтай хамтран ажиллажээ. Тариаланчид уулархаг өндөрлөг газруудад өндөр чулуун ханыг хөндлөн босгож хөрсний элэгдлээс хамгаалан, чулуун ханандаа хаалга гаргаж түүгээр их усыг нэвтрүүлдэг байжээ.


Төрийн бус байгууллагын ажилтан тариаланчдын барьсан тэр чулуунаас доош байгаа газрын хөрсийг муудахад нөлөөлж байгаа юм биш биз гэж анзаарчээ. өндөрт өрсөн чулуунуудын зарим нь ус салхинд унаж, чулуунаас доош байгаа газруудад овгор товгор хэсэг үүсгэсэн ба хашилтаас унагасан чулууг нөхөөгүй байжээ. Төрийн бус байгууллагынхан унадаг байгалын чулуунуудаар бус мөн ойр ойрхон чулууг нөхөж тавьдаг чулууны шаардлагагүйгээр цутгамал чулуун хана хийчихье гэж санаачилав.


Тариаланчид бидэнд чулуу нь хуучнаараа байсан нь дээр яагаад гэвэл хэдэн чулууг буцааж тавих тийм хэцүү биш гэжээ. Төрийн бус байгууллагын ажилтан үүнийг ойлгосонгүй. Тариаланчдын барьсан чулуун хана нь барихад их удаашралтай , тэгээд завсраараа хөрс шороог гаргадаг тэгээд хөрсний элэгдлийг бүрэн зогсоож чадахгүй байгаа юм шиг харагдаж байлаа. Дараа нь төрийн бус байгууллагынхан туршилт хийе гэжээ. Зарим газраа уламжлалт маягаар чулуугаа тавиад зарим газраар бетонон хашаа барив.


Тариа ногооны бүтэн улирал дууссаны дараа тариаланчид болон төрийн бус байгууллагынхан уулзаж ажлын үр дүнг ярилцжээ. Цементэн шинэ хашлага тавьсан уулын дор амьдарч байгаа олон тариаланчид ууртай байлаа. Яагаад гэвэл намхан бетонон ханан дээгүүр мал амьтан хялбар давж ирээд тариаланг сүйтгэсэн байна. Бас бороо ороход бетонон ханыг давж язмаг ирэхгүй учраас цагаан будааны ургац алджээ. үүнээс хойш бетонон хананаас дээш болон доош амьдардаг хүмүүсийн хооронд маргаан гаргажээ.


Энэхүү туршлага нь тариаланчдын уламжлалт чулуун хананы арга нь шинэ сайжруулсан гэх аргаас хамаагүй дээр юм гэдэг нь нотлогджээ. Тариаланчид сул бетонон хананаас болж хэтэрхий олон асуудлууд үүссэнийг төрийн бус байгууллагын ажилтнуудад ярив. Энэ туршлагаас үүдэн ТББ ийн ажилтнууд уламжлалт чулуун хаалт нь зөвхөн хөрсний элэгдлээс хамгаалаад зогсохгүй бас үхэр малнаас хамгаалдаг гэдгийг мэджээ. Бас зарим хэмжээний хөрс усыг нэвтрүүлж доош алдах нь газрын доор байгаа хөршүүдийн харилцаанд сайнаар нөлөөлж , хоёр хөршийн харилцааг эвдрэлд орохоос хамгаалдаг ажээ. Энэ нь чулуу зөөх зэрэг жижиг ажлын дэргэд хамаагүй чухал ашигтай үр дүн байлаа.


This page was updated:05 4-р сар 2021