Hesperian Health Guides
Усан зам болон газрын чийгийг сэргээх
Газар чийглэг , нойтон байдаг хэсгүүд голын эргийн нуга, зүлэг зэрэг чийглэг газрууд нь усны ай саванд маш чухал үүрэгтэй байдаг. Эдгээр чийглэг газруудад ургадаг ургамал моднууд нь их ач холбогдолтой. Тэд үерийн усыг тогтоож, усыг цэвэрлэж, борооны болон үерийн шар усыг газарт шингэхэд тусалж , янз бүрийн амьтан ургамлын амьдралыг тэтгэж байдаг.
Хот суурин газруудад гол горхи усыг шулуун шугамаар усгахаар тооцоолж үерийн хамгаалалтын даланг барьсан байдаг. Гэвч голын шулуун урсгал нь усыг хурдан тууж явуулна. Ус хурдан туугдахаараа гол горьхын эрэг орчмын газрыг ширүүн урсгалаараа илээж голын доод хэсэгт үер болгодог аюултай. үерийн усанд том чулуу мод гээд том биетүүд урсаж очино. Голын усын доод хэсэгт том том чулуу ,мод овоорсон байгааг хараад гол хичнээн хүчтэй үерлэдэг нь мэдэгддэг. Хэрэв голын ус удаан урсдаг гүехэн гол хуурай улиралд том том чулууг голын доод хэсэгтэй ил гаргасан харагдаж байвал энэ нь бороотой улиралд асар хүчтэй үер буудаг гол гэдэг нь харагддаг.
Энэ гол удаан урсаж газрын гүнд усыг шингээн авч үлдэх бололцоотой. |
Ургамлын амьдралыг сэргээх нь
Усны захаар борооны ус зөөлөн , тархаж шингэдэг газруудад ургаж буй ногоо , моднууд газрын хөрсийг сайтар тогтоон барьж чаддаг.
мод ургамал нь борооны усыг хөрсөнд шингэхэд тусалж хөрснөөс голруу ус бага багаар орж голын усыг тогтвортой байлгана.
Гол горхины эрэг орчмын газар хөрсний элэгдэлд орох нэг арга нь түүний дагуу мод тарих явдал юм. Голын эргийн хоёр талд 20-50 м-ийн өргөнтэй усархаг талбайд хөрсний элэгдлийг сайн бууруулж чаддаг.
чийглэг газар болон нугыг хамгаалж сэргээх нь усны ай савыг хамгаалах ажлын чухал хэсэг юм. |
Нойтон үндэстэй байх дуртай моднууд тайрдаснаас хялбархан ургадаг. Тайрдсуудыг хоёр болон түүнээс дээш эгнээгээр тариад тэдгээрийн дундуур жижиг мөчир бутнууд тарь. Энэ нь өөр ургамал амьтанд ирж үүрлэх бололцоо олгон хөрсийг тогтоон барихад туслана.
Мод бут , өвснүүд аяндаа өөрсдөө нэмж урган гол горхины ус тогтвортой болно. өөр мод бутнууд аяндаа ургахгүй бол нэмж тариалж болно. Моджуулсан хэсэг газрыг хүн амьтны хөлөөс хамгаалахын тулд хашаа барьж болно. Мод бүрэн ургасны дараа хашлагыг авч амралт зугаалгын газар болгож болно.