Hesperian Health Guides
Гэмтсэн газрыг сэргээх нь
Газрыг хэн ч хүчээр үржил шимтэй болгож чадахгүй. Химийн бордоо хүртэл газар тодорхой хугацаанд хэргэлсний дараа хүлээн авахаа больдаг. Гэхдээ бид байгалын амьдралын тойргыг анхааралтай ажиглаж чадвал газарт өөрт нь эрүүл үржил шимтэй байхад юу хэрэгтэй байгааг мэдэж авч болно.
Гарчиг
Байгалын дэс дараалал
Заримдаа газрыг сэргээх хамгийн сайн арга нь түүнийг зүгээр зөнд нь орхиж өөрийнхөөрөө бага багаар сэргэхэд нь туслах явдал юм. Газрыг тойруулан хашаа барьж, дээр нь бүү гишгэ гэсэн тэмдэг тавьж, мал сүрэг бэлчээхгүйгээр газрыг хэсэг хамгаалах нь газар сэргэх нэлээд сайн хүчин зүйл юм. Газрыг ашиглахгүйгээр хамгаалснаар тэнд амьдрал иргэн ирж, ургамал эргэн сэргэж байгалын орчин нь жам ёсныхоо дэс дараагаар сэргэхэд тусладаг. Энэхүү процесс нь олон жил үргэлжилдэг бөгөөд заримдаа хэдэн үе дамжиж үргэлжилнэ.
Байгалын жамаар нөхөн сэргэх процесс дараах нөхцөлд амжилтгүй болно:
- Ойролоцоо газарт нь үр цацах эх үүсвэр байхгүй буюу ойр тойронд нь нутгийн уугуул ургамал байхгүй бол.
- Ямар нэгэн өөр төрлийн ургамал хэтэрхий их тархаж, уугуул ургамлуудыг шахаж түрсэн бол.
- Газар хэтэрхий их бохирдож муудсанаас юу ч ургах боломжгүй болсон бол.
Уугуул болон уугуул биш ургамал моднууд
Уугуул нутгийн ургамлууд орон нутгийн нөхцөлд хялбархан ургана. Тэд уугуул шавьж хорхой, амьтан, шувуудыг татаж, орчны биологийн төрөл зүйлийг хадгалдаг.
Заримдаа орон нутгаас гаралтай биш хэрнээ хурдан ургадаг сайн түлш болдгодог хөрсийг сайжруулдаг зэрэг ач холбогдолтой моднуудыг тарьж болдог. Зарим шилмүүст болон навчист моднуудыг бүх дэлхий даяар тарьдаг.
Гэхдээ өөрийн нутагт ургаж байгаагүй шинэ модыг тарих нь заримдаа асуудал бэрхшээлийг үүсгэдэг. Жишээлбэл тэд гүний усыг хэтэрхий их хэргэлж, орон нутгийн өвс ургамалтай газрын тэжээл усыг татах талаараа өрсөлдөж, хэтэрхий өтгөн шигүү ургаж, хүний хүсээгүй газруудаар ургаж, нутгийн унаган шавьж хорхой, амьтдын амьдрах газрыг өөрчилж зугтаалгадаг. Нутгийн уугуул биш ургамал мод газар нутгийг эзлэх нь газрын хөрсийг байгалын жамаар нь сэргээхэд боломжгүй болгодог.
|
||||||||
3. Хөрсний хагархай анхдагч өвсний эргэн тойрны ус тогтохуйц газруудад ус хуримтлагдаж, тэдгээр хөрсүүдэд өвсний үр нэмж цацагдана. Шавьж шумуунууд ургамалын үрийг нэмж авчирна. | 4. Том өвснүүд болон жижиг моднууд ургаж эхэлнэ. Дагширсан хөрсийг ургамалын үндэс эвдэлж сийрэгжүүлнэ. Газрын хөрс нэмэгдэж, усыг нэмж хуримтлуулах бололцоотой болно. | 5. Том өвснүүд болон бут моднууд ургаж газар эргэж сэргэнэ. |
Ургамлын үртэй бөмбөлөг яаж хийх вэ?
Эвдэрч муудсан газарт ургамлын амьдралыг сэргээх нэгэн энгийн арга нь үрэн бөмбөлөгийг ашиглах явдал юм. Жил бүр зэрлэг ургамлын үр түү. Хүүхдүүд үр түүхдээ маш сайн байдаг бөгөөд энэ нь тэдэнд хөгжилтэй дасгал болдог. өөрийнхөө орчноос аль болох олон төрлийн үрийг түүж ир. Эдгээр үрнүүдээс орон нутгийнхаа шороог ашиглан үрэн бөмбөлөг хийнэ. Дараах орцоор холь:
нэг орц үр | хоёр орц байгалын бордоо юмуу хар шороо | гурван орц энгийн шавар шорооноос чулууг нь авах хэрэгтэй | Бага зэргийн ус. |
үрнүүдээ бордотой юм уу хар шороотойгоо хольж дээрээс нь шавраа нэм. Дараа нь өчүүхэн бага хэмжээний ус нэмж зөвхөн барцилдуулах хэмжээнд хүртэл норго. Хэтэрхий их ус нэмбэл үрнүүд хэтэрхий эрт задарч муудна. Энэ хольцоороо жижиг үрэлнүүдийг хий. Дараа нь түүнийгээ хэдэн өдөр наранд хатаа.
Борооны улирал эхлэхийн яг өмнө юм уу эсвэл борооны улиралын үеэр ургамлын амьдралыг сэргээхийг хүсч байгаа тэр газрууддаа үрэлнүүдээ хая. Эхлээд үрэлнүүдээ хаях газартаа газрыг хонхойлгон шуудуу татаж, бусад байгалын саадуудыг хий.
Ингэснээр борооны ус ургамлыг сэргээж байгаа газарлуу чиглэж, үрийг нахиалж ургахад нь туслана. үрэлээр цацсан үрнүүд бороотой үед л задарч нахиална. Хар шороо болон бордоонууд нь үрэнд хангалттай тэжээл өгч шавар шороо нь түүнийг хатахаас болон хулгана шувуунд идэгдэх буюу салхинд хийсэхээс хамгаална. Жилийн дараа шинэ өвснүүд өөрсдийн үрийг цацаж удсан ч үгүй шинэ ургамлууд ургана. Ургамал ургаж байгаа орчинд хөрс шороо бүрэлдэн бий болж, элэгдлээс хамгаална. Удалгүй өөр төрлийн өвс ургамал гарч ирнэ. Хэрэв тэднийг дахин сүйтгэж гишгэлэхгүй бол хэдэн жилийн дараа бүхэл газар нутгийн хэмжээгээрээ ногоорч сэргэнэ.
Модыг өөрөө өөрсдөө үржиж ургахад нь тусалсан нь
Зүүн африкийн Сомали улсад хуурай халуун цөлжилтийн цаг агаараас болж цөөхөн мод ургадаг. Тэр цөөхөн моднуудыг түлшинд хэрэглэх гэж тайрснаас улам цөөрчээ. Тэдгээр моднуудын заримыг Сомали хүмүүс хэргэлсэн боловч ихэнхийг нь өөр оронд худалдахаар авч явжээ. Гэтэл Фатима Жибрел гэдэг нэртэй нэгэн эмэгтэй Сомалийн моднуудыг гадаадын оронд худалдахын эсрэг тэмцэл эхлүүлжээ. “бидэнд мод маань хүрэлцэхтэй үгүйтэй байхад бид ойн нөөцөө гадаадынханд худалдах бололцоогүй байна ” гэж тэр хэлжээ.
Фатимагын кампаант ажил амжилттай болов. Гэвч кампаант ажил дуусахад маш цөөхөн мод үлдсэн байлаа. Тэгээд тэр Сомали орон даяар шинэ мод ургуулахыг дэмжсэн кампаант ажил эхлүүлжээ. Тэр үгээгүй ядуу болчихоод байгаа хүмүүстээ туслах хамгийн сайн арга нь Сомалид дахин мод ургуулах явдал гэж итгэж байлаа.
Сомалийн газар маш халуун хуурай учир мод тарих маш хэцүү ажээ. Дээр нь Сомалийн хүмүүс нэг газраас нөгөө газарлуу улирал бүр нүүдэг нүүдэлчин хүмүүс учир нэг газраа удаан байж мод арчилах хүн бараг л байхгүй байлаа. Тиймээс Фатима хүмүүст модны эргэн тойронд чулуун хашаа барих аргыг зааж улс орноо тойров. Газар хэдийгээр тэгшхэн ч гэсэн модыг тойруулан чулуун тойрог барьвал түүнийг дагаж амьдрал иргэж ирнэ гэж Фатима итгэж байлаа. Борооны богинохон улиралд энэ жижигхэн хашлагууд хөрсний тэжээлийг цуглуулан барьж ургамал болон модонд өөрсдөө ургах нөхцөлийг нь хангаж байжээ. Одоо Самали улсад урьд өмнө олон жилийн турш байгаагүй олон мод өөрсдөө ургаж байна.