Hesperian Health Guides

Мод тарих

Энэ бүлэгт:

Зөв нөхцөлд мод тарьснаар гэмтэж эвдэрсэн газрыг сэргээж, түлээ түлшний мод, барилгын мод болон хүн амьтанд хоол хүнс эмийн ургамлыг хангаж чаддаг. Мод тарих нь үржил шимгүй ядуу газрын хөрсийг дахин баялаг үржил шимтэй болгож чаддаг. Гэхдээ хатуу ширүүн уур амьгалтай газарт модыг сайн ургуулахын тулд арчилгаа хэрэгтэй. Мод тарих нь маш олон ач холбогдолтой бөгөөд гэхдээ бүх газар нутагт бүх орон нутгийнханд ижижл тохиромжтой байж чаддаггүй. Мод тарьж ургуулах хэд хэдэн арга бий:

A tall tree next to 2 seedlings.


Та эдгээрийн аль аргаар нь модоо тайрахыг шийдэхийн өмнө ямар мод тарихыг хүсч байна ямар үрсэлгээ тайрдас таньд олдох вэ гэдгийгээ тооцож үз.

үр тайрдасыг сонгон авах

Ихэнх хүмүүс эх нь ямар байна үр тийм байна гэсэн ойлголттой байдаг. Хүүхэд хүүхдийн ээж аав нь өндөр бол хүүхэд өндөр болох магадлалтай, түүнтэй нэгэн адил үрийг нь авах гэж буй модыг эцэг эх гэж хар. Шулуухан ургасан гол мод сайтай модны үрийг авахад сайн мод ургах магадлалтай. Эмийн чанартай модны үрийг цуглуулбал эмийн чанартай ургамал ургана. Хэрэв та өөрийн оршин суугаа газарт модны үр цуглуулж чадахгүй бол ойролцоо хотынхоо үр худалдах газарт буюу модны үрсэлгээний ажилд очиж модны үр худалдан авч болно.

Мод тарихад зориулж үр бэлтгэх

Зарим үрнүүд ихэвчлэн зөөлөн бүрхүүлтэй үрнүүд тэжээллэг, шүүслэг байдаг ба тийм үрнүүдийг цуглуулж авангуут тарьж эхлэх ёстой. Зарим үрнүүдийг цуглуулж аваад тарихын өмнө олон сар хадгалах хэрэгтэй байдаг.

EHB Ch11 Page 207-1.png

Ихэнх үрнүүдийг задалж соёолуулдаг зүйл нь ус байдаг. үрийн гадуур хатуу хальс юм уу яс байвал түүнийг зөөлрүүлэх буюу эсвэл зүсэж хагалан ус орох нөхцөлийг бий болгох хэрэгтэй байдаг. Зарим үрийг тарихын өмнө арчилах хэрэгтэй байдаг.

  • Хэрэв үрийг бүрхсэн бүрхүүл нь хэтэрхий хатуу бөгөөд зузаан бол түүнийг шууд чийгтэй хөрсөнд суулгаж тарь.
EHB Ch11 Page 207-2.png
  • Хэрэв үрийг бүрхсэн бүрхүүл нь нимгэн бөгөөд хатуу байвал үрийг жижиг даавуугаар боо. Тэгээд түүнийг нэг минут орчим 80 градус орчим халуун усанд барьж дэвтээ. Ус нь буцлаагүй бөгөөд гар хүрэхэд хэтэрхий халуун байх ёстой. Нэг минут орчим халуун усанд дүрсний дараа түүхнийг хурдхан авч хүйтэн усанд хийгээд шөнөжин дэвтээ. Түүнийгээ магааш өдөр нь тарь
  • Хатуу хэрнээ нимгэн бүрхүүлтэй үрийг тарихад бэлтгэх бас нэг арга нь үрийг нэг өдөр хүйтэн усанд дэвтээгээд дараа нь нойтон алчуур дотор боож дахин 24 цаг байлгана. Энэхүү процедурыг давтан хийнэ. Долоо дахь өдрөө үрыг тарьж болно.
EHB Ch11 Page 207-3.png
  • Хэрэв бүрхүүл нь хатуу бөгөөд зузаан бол үрийг зүлгүүрээр юм уу хатуу барзгар чулуугаар зүлэг. үүнийг хатуу яны дотор талын зөөлөн хэсэг гарч иртэл нь үргэлжлүүл. Гэхдээ хэтэрхий их зүлгэж үрээ гэмтээхгүй байх ёстой.

EHB Ch11 Page 207-4.png

  • Хэрэв үрийн гадна талын хальс нь зөөлөн хэрнээ зузаан байвал зөөлөн бүрхүүлээс нимгэн хэсгийг зүсч аваад дараа нь дотор талын үрний зөөлөн хэсгээс бага зэрэг зүснэ. Гэхдээ үрний хэсгээс аль болох бага болгоомжтой зүсэх хэрэгтэй.
  • Зарим үед хатуу бүрхүүлтэй үрийг бүтэн шөнөжингөө усанд дэвтээхдээ үхрийн аргал усанд хийх нь сайн байдаг. үүнийхээ дараа наранд нэг өдөр байлгаж хатаана. Энэ процессийг гурваас дөрвөн өдөр давтана. Ингэхэд сайн үр бол задарч эхлэх бөгөөд тарихад бэлэн болно. Задарч соёолохгүй байгаа үрийг тарихгүйгээр хаяж болно.

Зарим үр их нарийн төвөгтэй аргаар тариалахад бэлэн болдог. Жишээлбэл зарим нь бага гал дээр халаах эсвэл хөргөх, эсвэл амьтан идэж, амьтны ялгадсаар дамжиж бэлэн болох зэрэг байна. Аль замаар үр нь илүү сайн ургахыг янз янзаар туршиж үз. Хэд хэдэн туршилтын дараа та үрээр мод тарих нарийн мэргэжлийн хүн болж чадна

Модны тайрдасыг бэлтгэх

EHB Ch11 Page 208-1.png
Тайрдасыг ийм өнцгөөр тайр
Газрын доор гурваас дөрвөн булцуу үлдээ
Газар доор үлдсэн булцуунаас үндэс бий болно

Зарим мод нь модны тайрдасыг хөрсөнд хийж услахад хамгийн сайн ургадаг. Тайрдаснаас ургадаг моднууд нь ихэвчлэн үрээр ургасан модноос илүү үр жимсээ өгч эхлэнэ.

Зарим тайрдасыг шууд хөрсөнд суулгаж болдог. Заримыг нь эхлээд үрсэлгээний газрат суулгаж, задарч нахиалан навч буюу үндэстэй болсных нь дараагаар бие даалгуулан амьдарч болдог.

Модны тайрдасыг бэлтгэхдээ модны дунд хавын мөчрийг огтолж бэлтгэнэ. Ингэхдээ модны мөчирнөөс 6-10 булцуутай хэсгийг тайрч авна. Тэдгээр булцуунаас навч гарч болохуйц байх хэрэгтэй. Модны тайрдасыг авахдаа навч гардаг булцуунуудыг гэмтээхгүй байх талаар онцгой анхаар. Мөчрийг тайрч авахдаа тэгш хөндлөн зүсэлгүй хазгай зүсэх хэрэгтэй. Энэ нь үндсийг зөв гарахад тусалдаг.

Тайрдасыг үрсэлгээний газарт буюу шууд хөрсөнд тарьж байхдаа аль алинд нь сайн усалж байх ёстой бөгөөд тэднийг том мод болж хангалттай үндэстэй болтол нь хортон шавьжнаас хамгаалах ёстой.

A woman kneels to dig up a seedling
Шилжүүлэн суулгахыг хүссэн үрсэлгээнүүдийг ойгоос цуглуулж байгаа нь

Зэрлэг үрсэлгээг шилжүүлэн суулгах

Ой мод үүсгэх бас нэгэн арга нь зэрлэг модны хажуугаас байгалын жамаараа гарч ирсэн жижиг үрсэлгээнүүдийг ухан авч, тэдгээрийг ургуулахыг хүссэн газартаа тарьж ургуулах явдал юм. Эрүүл эцэг эх модыг олж, түүний ойрхон буюу түүний дор ургасан үрсэлгээнүүдийг олж сонго.

Жижиг үрсэлгээг ухан авахдаа том модныхоо гол үндэснүүдийг таслахгүй байхыг анхаар. Тэр үндэснүүд гэмтэх юм бол мод ургахгүй болно. үрсэлгээнийхээ эргэн тойрны газрыг ухаад том модтой холбогдсон үндэс хаана дуусч байна тэр газар хүртэл ухаж авна. үндэсний ойр хавийн шороо, ургамлыг хөдөлгөхгүйгээр модыг авахын тулд хуруу болон жижиг багаж ашигла.

үндэстэй хамт гарч ирсэн газрын хөрсийг чийглэг хэвээр нь байлгаж хадгал. Ойгоос авсан үрсэлгээгээ өөр газар суулгаж тарьтлаа байнга чийгтэй байлгаж усал.

үрсэлгээний газарт мод ургуулах

Мод үрсэлгээний газрууд нь модыг өөр газарт тарихын өмнө эрүүл өсгөж торьнуулах боломж олгодог. Гэхдээ үрсэлгээний газар байгуулж, нялх моддыг ургуулах нь их ажил шаардана. Дараах тохиолдолд мод тарьж үрсэлгээний бизнес нь ашигтай байдаг:

  • Таны тарихыг хүсч байгаа мод түүний үр тайрдаснууд ховор байгаа бол
  • залуу моддыг хамгаалахгүйгээс хортон шавьж идээд байгаа бол,
  • Нялх моддыг арчилж ургуулах хүний тоо хангалттай байгаа бол


Модыг газарт шууд тарих нь хялбар бөгөөд үрсэлгээгээр ургуулахаас хамаагүй хялбар байдаг. Гэхдээ үрсэлгээнд тарьж ургуулаагүй олон моднууд талбай дээрээ шууд үхдэг учраас эхлээд үрслүүлж, өндийлгөх нь хэрэгтэй байдаг.

Модыг хэзээ тарих вэ?

Модыг жилийн аль улиралд хэзээ тарих нь тухайн мод үрсэлгээний аж ахуйд хэр зэрэг удаан байх шаардлагатайгаас хамаарна. Хэрэв танай нутагт чийгтэй болон хуурай улирал гэж байдаг бол чийгтэй улирал эхлэхийн яг өмнө тарь. Ингэвэл та модыг хэтэрхий их услах шаардлагагүй болно. Ихэнх модыг задгай талбайд тарихын өмнө 3-4 сар үрсэлгээний аж ахуйд тарих шаардлагатай байдаг.

Модны үрсэлгээний талбайг хаана байлгах вэ?

үрсэлгээний аж ахуй нь хүрэхэд ойр, усалж арчилахад амар талбайд байх хэрэгтэй. Мөн үрсэлгээний хажууд ажилж байгаа хүн бүхэнд аль болох ойр байлгавал зүгээр.

үрсэлгээний аж ахуй бүрт дараах зүйлс шаардлагатай:

EHB Ch11 Page 209-1.png
Усны эх сурвалж ба ус цуглуулж хадгалах газар
Багаж тоног төхөөрөмжийг хадгалах агуулах
Хөрсийг хольж хутгаж баяжуулах газар
Хэт их нар бороо салхинаас хамгаалах хамгаалалт
Мал амьтан, бүдүүлэг дайралтаас хамгаалах хашаа
Бүх үрсэлгээ үрэнд хангалттай орон зай
Хэрэв уул налуу газарт байгаа бол газрыг тэгшилж, тэгш талбай гаргасан байх

модны үрслэгээг саванд ургуулах

Модны үрсэлгээг саванд ургуулах нь тэднийг тарихад хялбар болгоно. үрслэгээ ургуулах сав нь модны үрнээс үндэс гарч салбарлах бололцоо олгохуйц хангалттай том байх ёстой бөгөөд гэхдээ бас хэт том байж болохгүй. Хэт том байвал нэгдүгээрт хэтэрхий хүндэрч хоёрдугаарт модны үрсэлгээнд шаардлагатай хэмжээнээс илүү ус шаардагдана.

үрсэлгээ нь үрсэлгээний аж ахуйд удаан байх тусмаа түүнийг хадгалах сав нь том байх ёстой. Ихэнх моднуудын үрсэлгээнд хамгийн тохиромжтой савны хэмжээ нь 15см өргөн 22 см гүн байдаг.

Seedlings in different types of containers.
сонин, навч, кардон зэрэг ялзардаг материалаар хийсэн модны савуудыг мод тарих үедээ шууд газарт үрсэлгээтэйгээ хамт тарина. Харин хуванцар, шил модон савнуудаас үрсэлгээг савнаас гаргах ба тэдгээр савнуудыг олон удаа ашигалж болно.
Залуу модны үрсэлгээнүүдийг хэтэрхий их халуун нарнаас хамгаалах хэрэгтэй. Ихэнх үрслэгээнүүд сүүдэрт сайн ургадаг.

Мод тарих шороо

Мод тарихад ашигладаг шороо нь сул байх ёстой. Ингэснээр залуу моднууд ялзрахгүй ургана. Бас эдгээр шороо нь тэжээлээр баялаг байх ёстой.Ойгоос авчирсан шороо юмуу голын зүлэгнээс авчирсан шороо нь залуу модонд хамгийн тохиромжтой байдаг.

With a shovel, a man tosses soil against a large screen.
одонд хамгийн тохиромжт
хар шороо юмуу язмаг нэг орц
энгийн хөрс шороо хоёр орц
Мод тарих хөрсийг шигшиж байгаа нь
Модны үр юм уу тайрдасыг саванд тарих нь

  1. үр тарих шороогоо үр тарихаас нэг өдрийн өмнө усал. Ингэснээр мод тарих өдөр шороо нь чийгтэй боловч их устай биш байна. үрээ тарихаас өмнө бэлтгэ. Гэхдээ үрийг ялзартал нь удаан бэлтгэх хэрэггүй. Модны савыг хөрс шороогоор дүүргэ.
  2. A watering can sprinkles a container.

  3. Жижиг үрийг тарихын тулд хөрснийхөө өнгөн хэсгийг хуруугаар хонхойлгож 5-10 үрийг хийгээд түүний дээрээс хөрсөө маш хөнгхөн сэрээгээр юм уу савхаар хуч. Том үрнүүдийг тарихдаа үрийн өөрийнх нь хэмжээнээс 2-3 дахин гүн байхаар нүхийг савныхаа голд гаргаж, үрээ хий. Ингэхдээ нэгээс илүү тооны үрийг хийсэн нь зүгээр. үрээ шороогоор хучиж, шороог хөнгхөн дарж дагтаршуул. Шороог хөнгхөн дарж дагталшуулснаар үрийг тойрсон хий орон зай үүсэхээс хамгаалах бөгөөд тэр орон зайд мөөгөнцөр ургахаас урьдчилан сэргийлнэ.
  4. үрээ суулгасны дараа савтай шороогоо усал. Хэрэв жижиг үр суулгасан бол маш бага даралтаар хөнгхөн услах хэрэгтэй. Эс тэгвэл үр нь угаагдаж алга болно.
  5. үрнээс нэг хоёр навч цухуйж эхэлмэгц үрсэлгээнээс гарч ирж байгаа ишнүүдийг ажиглаж, хамгийн эрүүл сайныг нь сонгож аваад бусдыг нь хайчилж ав. Ингэснээр нэг саванд нэг үрсэлгээ л үлдэнэ. Саванд байгаа илүүдэл үрсэлгээг зулгааж авалгүй хайчилж авснаар та өөрийн ургуулахыг хүсч байгаа үрсэлгээнийхээ үндсийг хамгаалж үлдэнэ.


Модны үрслэгээг услах

Illustration of the below: A drooping seedling next to an upright seedling.
энэхүү модыг услах хэрэгтэй болжээ.
Энэхүү мод хангалттай устай байна.

Модны үрсэлгээг услах нь үрсэлгээний аж ахуйн хамгийн чухал ажлын нэг юм. Модыг услахдаа бороо орж байгаа мэт зөөлөн усал. Крантнаас гоожуулж байгаа мэт юмуу эсвэл хувингаар цутгаж байгаа мэт гэнэт услах нь хөрсийг эвдэлж, үндсийг ил гаргадаг.

үрсэлгээнд ямар хэмжээний ус хэрэгтэй гэдэг нь үрсэлгээний үндэс хэр зэрэг гүн ургаснаас хамаардаг. үрсэлгээний навч нь булцайж ирсэн бол хангалттай ус авсан гэсэн үг байдаг. үрсэлгээний навч үрчийж эхэлбэл түүнийг услах цаг боллоо гэсэн үг. Гэхдээ аль болох навчийг үрчийлгэхгүйгээр усалж байх хэрэгтэй. Навч үрчийх бүрт үрсэлгээ ачаалал дарамтанд орсон байдаг.

Хоёроос гурван навч цухуйж ирэхээс өмнө услахдаа хөрсний өнгөн тал огт хуурай байх тохиолдол бүрт усал.

Дараа нь таваас зургаан навчтай болох үед эрхий хурууныхаа хумсыг хөрсөнд дүрж үзэхэд хөрс хуурай байх юм бол усалж бай.

Дараа нь үрсэлгээний үндэс савныхаа хананд тулах хүртэл нь ургасан үед эрхий хурууныхаа эхний үеийг шороонд шигтгэж үзэхэд хөрс хуурай байвал усалж бай.

Хогын өвс зулгаах ба бордох

үрсэлгээний моднуудын ойр орчим хогын өвс ургамал ургаж, ургамалд очих гэрэл ус, хөрсний шим тэжээлийг уралдан авч байдаг. Саван дотор хэдхэн цөөхөн хогы ургамал ороход хангалттай хор хохирол учруулдаг. Хэрэв хогын ургамал ургасан байвал түүнийг угаар нь тайрч ав.

Гэхдээ хөрсөө эвдэлж зулгааж авч болохгүй. Хэрэв танай хөрс үржил шимтэй бол модны үрсэлгээ өөрт хэрэгтэй шимийг хөрснөөс авч чадна. Харин бордоо хэрэгтэй бол байгалын бордоог ялгадас, ялзмаг болон шээсээр үйлдвэрлэж болно.

EHB Ch11 Page 212-1.png
модны хоорондох зай
модны хоорондох зай
модны хоорондох зай
Гурвалжин хэлбэрээр модны байрлалыг сонгон тарих нь жижиг талбайд олон мод ургах боломжтой болгодог.

үрсэлгээг шилжүүлэн суулгах

үрсэлгээг үрээр тарьж эхэлсний дараа гурваас дөрвөн сар болоход үндэс нь савныхаа ханыг түлхэж эхэлдэг. Энэ бол шилжүүлэн суулгах цаг болсон гэсэн үг. Хэрэв та модоо шилжүүлэн суулгаж чадхааргүй байвал 7 хоногт нэг удаа үндсийг нь хайчилж бай. Ингэвэл мод бөөрөнхий хэлбэрийн бүтэн үндсийг саван дотроо бүрдүүлж чаддаг бөгөөд ийм үндэстэй үрсэлгээ газарт сайн ургана.

үрсэлгээг шилжүүлэн суулгахаас нэг сарын өмнө үрсэлгээний дээр тавьсан сүүдвэрчийг бага багаар авч задгай газар ирдэг нары гэрэлд дасга. Ингэснээр үрсэлгээ нь нарлаг хуурай нөхцөлд дасч эхэлнэ.

үрсэлгээг тарихын урьд өдөр савыг нь чийгээр дүүртэл үрсэлгээг усал. Түүнийг болгоомжтой тээвэрлэж, үндсийг нь гэмтээлгүйгээр зөө. үрсэлгээ болгоноо хаана тариалахыг хүсч байгаагаа тэмдгэл.


EHB Ch11 Page 212-2.png
EHB Ch11 Page 212-3.png
үрсэлгээний савны өндрөөс 1,5 дахин гүнзгий дөрвөлжин нүх ух. бөөрөнхий нүх нь үндэснүүдийг эргэн тойрны хөрснөөс шим тэжээл авахад садаа болдог. Дөрвөлжин нүхээ шороогоор дүүргэж, дүүрсэн үедээ газрын хөрстэй тэгшхэн байхаар тооцоол модныхоо ургалтанд туслахын тулд үрсэлгээнийхээ доор хэдэн атга хар шороо язмагыг тавьж өг. Модоо суулгасны дараа иргэн тойрны хөрсийг усал.

Хэцүү газруудад мод тарих.

EHB Ch11 Page 213-1.png
EHB Ch11 Page 213-2.png
Мод тарих талбайдаа 1 метрийн тойргоор газрыг ухаж тэгшил.
Тэгээд жижиг хашлага хийж, тэгшилсэн газраас ус шороо урсахааргүй болго.
Их налуу газарт жижиг хэмжээний хашлага тавцанг мод бүрт хийж өг
Хуурай газар мод тарихдаа модныхоо эргэн тойронд ус тогтоох жижиг хонхор хийж өг.
EHB Ch11 Page 213-3.png
алуу газарт V хэлбэрийн ирмэг эрэг гаргаж өг. Ингэснээр борооны усыг тогтоон модыг чийгтэй байлгана.

Нялх модыг арчилах

EHB Ch11 Page 213-4.png
Нялх моддыг хамгаалах хашлага хий.

Мод нь эхний нэг жилдээ хамгаалалт арчилгаа их шаардана. Мод тарих ихэнх төслүүд нялх моддыг арчилж чадахгүйгээс болж амжилтгүй болдог.

Хэрэв цаг агаар нь халуун хуурай бол эхний үед модыг өдөр болгон нэг удаа, дараа нь 2-3 өдөр тутамд нэг удаа услах шаардлагатай. Хэдэн долоо хоногийн дараа модны үндэснүүд өөрсдөө усаа олж чаддаг болно. Гэхдээ цаг агаар хуурай халуун байвал модыг шаардлагатай үед нь услаад бай.

Модоо хогын ургамлуудаас өндөр болтол нь тайрч бай. Хэрэв амьтан болон хүүхдүүд нялх модыг гэмтээчихгээд байвал модыг тойруулан хашлага барь.

Хэрэв мод сайн ургахгүй, эсвэл навчис нь шар бөгөөд эрүүл бус харагдаж байвал байгалын бордоог модныхоо мөчрийн диаметртэй тэнцүү өргөн тойгоор цацах хэрэгтэй.


This page was updated:05 4-р сар 2021