Hesperian Health Guides
Үр хамгаалж хадгалах
Гарчиг
үрийг сонгон авах
Сайн үр сонгон авахын тулд дараах байдлаар сонголтоо хий:
- Хортон шавьжинд идэгдээгүй өвчлөөгүй сайн эрүүл ургамлаас ав.
- Орон нутагт дасан зохицсон ургамлаас ав. Жишээлбэл танай нутаг хэдхэн төрлийн ургамал ургадаг хүйтэн газар байсаар байтал та халуун газар ургадаг ургамлын үрийг авч хадгалвал буруу болно. Хүйтэн цаг агаарт таны хураасан үр тэсвэргүй байх боломжтой.
- Хэмжээ амт, хуурайшлыг тэсэн гарах чадвар гэх зэрэг шинж чанараараа таны хүссэн үзүүлэлтэнд нийцэж байгаа ургамлын үрийг авч хадгал.
- Нэгэн ижил төрлийн ургамлын өөр газарт ургасан өөр нэгэн хувилбарын үрийг авч хадгал. өөр өөр үрнүүдийг тус тусд нь тарихын тулд тусд нь хадгал.
өөрсдөө газарт унасан үрийг бүү цуглуул. Газарт унасан үрийг шүүрдэж цэвэрлэ. Тэгээд ургамлыг сэгсэрч цэвэрхэн үрийг унагааж ав. Дараа нь үрийг маш хурдан цэвэрлэ. Түүнийгээ яаралтай ялган ангилж ялзарсан буюу гэмтсэн үрийг зайлуул.
үр хадгалах
Ихэнх үрнүүдийг сэрүүхэн хуурай харанхуй газар хадгалах ёстой |
Хэр зэрэг их хэмжээний үр хадгалж болохыг тогтоохын тулд тэдний ургах нөхцөлийг бодож үз. Жишээлбэл хүйтэн бөгөөд хуурай улиралтай газруудад үрийг олон сараар болон олон жилээр хадгалж болдог. Олон жилээр хадгалж байж тэд задрах соёолох нөхцөл нь бүрддэг. Халуун чийг лэг уур амьсгалтай үрүүд сайн хадгалагдаж чаддаггүй. Яагаад гэвэл тэдгээр нь соёолоход хэзээ д бэлэн байдаг. Хатуу ястай үрүүдийг хадгалахад тохиромжтой бол зөөлөн хучлагатай үр богино хугацаанд хадгална.
үрийг соёолуулах
Зарим үрийг үрслүүлэхэд тусгай нөхцөл арчилгаа шаардагддаг. гэхдээ бүх төрлийн үрэнд хэд хэдэн төрлийн зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг:
- Ус : үрийг тарихын өмнө усанд өнжин хонон байлгаж дэвтээ. Хэрэв та арай буцлаагүй их халуун хэргэлвэл үрэнд байгаа олон өвчин, хортон шавьжнууд үхдэг. Энэ нь заримдаа амьтны гэдсэн дундуур орж боловсрох зориулалттай үрнүүдийг үрсэлж нахиалахад тусалдаг. Эхлээд цөөхөн үрээр туршиж үзээд тэр үрээр үрсэлж байвал тариалалтанд ашиглан.
- Агаар: хэрэв хөрс хэтэрхий дагтаршсан буюу усанд автсан бол хангалттай агааргүйн улмаас үр үрсэлж чадахгүй.
- Гэрэл гэгээ: зарим үрүүд ялангуяа хойд зүгийн үрүүд зөвхөн гэрэлтэй нөхцөлд үрсэлж соёолдог.
- Зөв цаг агаар: бүх төрлийн ургамал өөр өөрийн гэсэн улиралтай байдаг учраас тэд өөрсдийн ургахад хамгийн тохиромжтой градуст сайн ургана. Энэ нь жилийн янз бүрийн цаг хугацаанд таарна.
үрийг тарих
Ургамлыг үрээр тарих хоёр гол арга байдаг. Нэг нь үрсэлгээний газар үрслүүлэх, нөгөө нь шууд газар тарьж ургуулах. Аль аргыг хэргэлэх нь цаг агаар болон ямар ургамал вэ хэзээ хийх вэ бас таньд үрсэлгээ хийх газар байгаа эсэхээс хамаарна.
Жинхэнэ навч
|
Ихэнх ногоог анхны жинхэнэ навчнууд гарч ирсний дараа шилжүүлэн суулгахад тохиромжтой байдаг. |
Шууд тарих
том үртэй ногоог шууд газарт тарихад илүү тохиромжтой байдаг. Яагаад гэвэл тэдний үндэс нь хурдан ургадаг учраас үрсэлгээний газар тарин шилжүүлэн суулгах явцад илүү их гэмтэл авдаг. үрээсээ хоёроос гурав дахин гүнзгий нүх хий. Нүхрүү нэг хоёр юмуу эсвэл гурван үр хийж шороогоор бүтээ.
үр нь хэтэрхий жижиг бол тарьж байгаа талбай дээрээ шууд цац. жижиг үрнүүдийг хоорондоо наалдахаас нь урьдчилан сэргийлж цацахын өмнө элсэнд хутган элстэй хамт цацна. Дараа нь үр цацсан талбайгаа нимгэн сүрлэн давхрагаар юм уу эсвэл хөрс шороогоор бүтээ. Мөн жижиг роликоор үр цацсан талбайг хөнгөхөн дарах нь үрийг хөрсөнд оруулж тэднийг соёолоход туслана.
үрсэлгээний газарт үрээр тарих
үрсэлгээний газарт үрээр тарих нь цаг агаар дулааны хяналттай градуст ногоог соёолуулахад туслана. үрсэлгээний газарт тарьсан залуу тариа ногоог хогы өвсийг нь дөнгөж зулгааж цэвэрлэсэн талбайд тарьвал шинэ ногоо нь хөрс усны шимийг хялбархан авч хэргэлнэ.