Hesperian Health Guides

Ургамлын өвчин

Энэ бүлэгт:

A man looks at a diseased tree.

Ургамлын өвчин нь ургамлын навчны өнгийг өөрчилөх навчийг гандуулах, ургамлын зарим хэсгийг хэвийн бус ургуулах зэргээр ургамалд өөр өөрөөр нөлөөлдөг. Эдгээрээс нь хамаарч өвчнийг таньж болно. Ургамлын өвчин нь мөөгөнцөр бактери болон вирусын гаралтай байж болно.

Ямар ч гаралтай өвчнийг байгалын аргаар эмчилж болно. Эхний ээлжинд ургамлыг өвчингүй байлгая гэвэл хөрсийг эрүүл байлгах ёстой. Хөрсийг эрүүл байлгахдаа тогтвортой хөдөө аж ахуйн аргаар арчилж болно. хэрэв ургамлын өвчин таны ургацанд муугаар нөлөөлж байна гэдэгт та итгэлтэй байвал энэ өвчнийг бусад ургамлад халдаж тарахаас нь урьдчилан сэргийлэх боломжтой.

  • өвчтэй ургамлыг устгах. Халдвар авсан ургамлууд өвчнийг хортон шавьжинд болон бусад ургамалд халдааж болзошгүй. Ургамлыг бүхэлд нь алж устагадаг өвчнүүд бүтээгдэхүүн ургацыг их хэмжээгээр хорогдуулдаг учир өвчин илрэнгүүт өвчтэй ургамлыг сугалан авч шатаах хэрэгтэй. Түүнийг ялзмаг болгож болохгүй. Яагаад гэвэл зарим ургамлын өвчингүүд ялзмагыг тэсвэрлэн гарах чадвартай байдаг.
A man rinses his gardening tools under a tap.
  • өвчтэй ургамлыг тасдахад ашигласан тоног төхөөрөмж багаж хэрэгслийг цэвэрлэ. Ургамлын өвчин таны бие ажлын багаж хувцасаар дамжиж эрүүл ургамалд халдаж болдог. Эрүүл ургамалтай ажиллахын өмнө ажлын багаж хувцас хунараа бүлээн давстай усаар угаа.
  • Ургамлын шүүс сорогч нартай тэмц. Ургамлын ихэнх өвчнүүд шүүс сорогч шавьжаар дамжин ургамлаас ургамалд халддаг.
  • Мөөгөнцрийн гаралтай өвчин, эрвээхэйний өндөг, аалзан хачиг хувалзыг сүүгээр алж устгадаг. Нэг литр сүүг арван таван литр усанд хийгээд ургамалруугаа цац. Мөөгөнцрийн гаралтай өвчний хувьд энэ эмчилгээг арван өдрийн дараа давт, эрвээхэйний өндөгний хувьд цацалтыг 3 долоо хоногийн дараа давт
  • Мөөгөнцрийн өвчнийг үнсээр алж устагадаг. үрээр ногоо тарихдаа үрнийхээ доодох шорооруу үнсийг хольж тавьж өг. Энэ нь мөөгөнцөр тусахаас хамгаална. Орой боловсордог улаан лооль төмсний хувьд үнсийг усанд найруулж цац.


This page was updated:16 11-р сар 2020