Hesperian Health Guides

Хоол хүнсийг аюулгүй хадгалах


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > Хоол хүнсийг аюулгүй хадгалах


Энэ бүлэгт:

Ихэнх газруудад хоол хүнс нь цаг агаар, хортон шавьж болон бусад зүйлээс болж мууддаггүй. Хоол хүнсээр тасрахгүй байхын хамгын анхны алхмуудын нэг нь хоол хүнсийг аюулгүй хадгалах явдал юм.

Агуулхад байгаа буудайны үрийг хортон шавьжаас хамгаалах

Ургацын дараа маш их хэмжээний үр тариаг хулгана мэрэгч болон хортон шавьжууд идэх ба бас ялзардаг. Тарианы агуулхыг хамгаалахын тулд дараах аргаар ажилла:

  • Тариаг хураасны дараа аль болох хурдан хатааж хадгал. Сайн хатаасан тарианы үр нь шүдээр хагалж болохуйц зөөлөн боловч хагарахдаа хангалттай чанга дугарах ёстой.
  • Хатаасан буудайг сайн битүүлсэн цэвэр саванд хийж, чийг болон хортон шавьжнаас хамгаалагдсан газар хадгална.
  • Хортон шавьжийг устгахын тулд будаа тариаг хадгалхын өмнө утаагаар ут. Шавьж хорхойнуудыг /мэрэгч хулганаас бусад/ модны үнс болон халуун ногоо зэрэг бусад үнэртэй ургамлуудаар үргээ. Хэрэв тариа будаа нэгэнт хортон шавьжинд идэгдсэн бол энэхүү урьдчилан сэргийлэх арга үр дүнгүй.
  • Гааны навч халуун перцний үр болон бусад ургамлуудыг хатааж нунтаглаад нэг атга нунтаг хурц үнэртэй ногоог нэг кг тариа будаан дээр хольж хадгал. Халуун ногооны нунтагыг залгихаас болгоомжил. Ингэж хадгалсан тариа будааг идэхийн өмнө нэлээд сайн угаах хэрэгтэй.
Illustration of the below: a thatched grain storage container on legs.
ил задгай газраас хулгана мэрэгчид зугтаадаг. үр хадгалах газрыг цэвэрлэж хогын өвс болон бусад ургамлыг ханцалж цэвэрлэ. Мэрэгч амьтад хоолны үлдэгдэл харанхуй булан болон хоолтой газарлуу зүтэгдэг. Ийм учраас харанхуй орчин үүсгэхгүй халцгай газар үрийг хадгал.
Мэрэгч амьтад маш жижигхэн нүхээр багтаж чаддаг. Ийм учраас агуулхын байрыг маш сайн бөглөж чигжиж өчүүхэн нүх гарах бүрт засварлаж бай.
Хулгана мэрэгч нар үсэрч харайх дуртай. үр хадгалах байранд хулгана үсрээд орж чадхааргүй өндөр байх ёстой.
мэрэгч нар авирч чаддаг. Мэрэгч амьтан авирч орох боломжгүй болгохын тулд агуулхын хөлүүдийг тойруулаад монжат хий.
Хулгана мэрэгч нар муур нохойноос айдаг. Ийм учраас үрийн агуулхын ойролцоо муур нохой байлга.
Монжатууд
Тариа будааны агуулах, харх хулгана, зурам зэрэг мэрэгчдээс хамгаалагдсан байна.

Жимс хүнсний ногоо мах сүүг хадгалах

A home with maize drying on the roof.

Жимс хүнсний ногоо мах сүү нь чийглэг ихтэй байдаг. чийглэг хүнсийг бактери юм уу мөөгөнцөр муутгадаг.хэрэв хүнс хоолыг хүйтэн орчинд хадгалах боломжгүй бол тэднийг өөр бусад аргаар хадгалж болно:

  • Хатаах: хүнс хоолыг наранд болон пийшин дээр эсвэл бага гал дээр давсалж хатааж болно. Хортон шавьж болгон чийгнээс хол байлгаж чадвал хатаасан хүнс удаан хадгалагдаж чадна.
  • Утах: хоол хүнсийг хадгалах болон хатаахын тулд утаан дээр өлгөж утна. Ялангуяа махыг утаж хадгалах сайн.
  • Исгэх: исгэх процесс нь муутгах процесийн нэгэн адил бактери мөөгөнцрийг ашиглаж хоолыг өөрчилдөг арга юм. Гэхдээ исгэх процесс нь муудаж ялзрах процессээс өөр төрлйин бактери үржих боломжийг бүрдүүлдэг. Бяслаг болон гашуун талх зэрэг зарим хоол хүнс исгэсэн хүнс юм. Исгэсэн хүнс нь илүү тэжээллэг бөгөөд амархан шингэдэг.
  • Давслах ба лаазлах: жимс ногоо махыг тодорхой орцтой шүүсэнд дарж тагтай саванд хийж хадгална. Ногоо дарсан шүүсний гашуун амт бактери мөөгөнцрийг ургуулахаас хамгаална. Мөн жимсийг сахрын сиропонд чанаж буцалган шилэнд хийж дарж болно.

үндэстэй ургамлуудыг хадгалах

үндэстэй ногоонууд харанхуй бараг хуурай сэрүүн хортон шавьжгүй газарт удаан хугацаанд хадгалагдаж чадна. үндэстэй ургамлуудыг давхарлан тавихдаа завсраар нь сүрэл юмуу үртэс тавьж өгвөл тэд бие биенийгээ шүргэж муутгахгүй шинээрээ байж чаддаг.


Байгалын хөргөгчийг хэрхэн хийх вэ?

EHB Ch15 Page 306-2.png
хоёр өөр хэмжээтэй шавар савыг нэг нэгнийх нь дотор байрлуулна.
Дотор талын жижиг саван дотор хоол унд уух юмаа байрлуулж, тааран даавуугаар бүтээнэ.
Хоёр савны хоорондох зайг нойтон элсээр дүүргэж элсийг нойтон хэвээр байлгана.
Энэхүү байгалын хөргөгч нь хуурай бөгөөд халуун уур амьсгалд хамгийн тохиромжтой.

Мохамед Бах абба гэдэг нэртэй Нигер улсын багш саван доторх сав гэдэг нэртэй цахилгаангүйгээр ажилладаг хоол хүнс хадгалах төхөөрөмжийг бүтээжээ.

Саван доторх сав хэмээх төхөөрөмжөө задгай газарт байрлуулна. Хуурай агаарт байх тусам том саван доторх элсэн дундуур явж байгаа ус агаарыг хүйтэн байлгаж чаддаг. Элсэн дундуур ус явж өнгөрхөд дотор талын сав хөрч аюултай нянгуудыг устган дотор талын хоолыг цэвэр байлгадаг. Энэ төхөөрөмжийн цорын ганц арчилгаа нь элсийг ойр ойрхон сольж угааж байх ёстой.




This page was updated:05 4-р сар 2021