Hesperian Health Guides
Усыг ухаалаг ашигла
- Сүүдэр гаргах мод тарих: ургмал ногоогоо халуун наранд хатхаас хамгаалж сүүдэр гаргах мод тарих хэрэгтэй. Зарим моднууд газрын гүнээс ус татаж хөрсийг чийгшүүлэн богино үндэстэй ургамалд тусалдаг.
- Дуслаар услах: энэ нь газар доогуур буюу газар дээгүүр нарын хоолой татаж, ургаж байгаа ургамлын тушаа хөрсийг гэмтээхгүйгээр усыг бага багаар ногоонд хүргэх явдал юм.
- Алаглуулж тарих: нэг нэг эгнээ шугамаар нэг нэг эгнээ мөрийн дагуу хоёр өөр ургамлыг ээлжлэн алаглуулж тарих нь өвс, үр тарианд чийгээ хувааж хэргэлэхэд нь туслана. Жишэлбэл газрыг бүрхэж мөлхөж ургадаг ургамлыг өндөр иштэй ургамлын газрын дээд талд тарина. Ингэснээр газрын уруу урсаж байгаа усыг сайн тогтоож авах боломжтой. Газарт мөлхөж ургасан ургамал нь борооны усыг урсгалгүй тогтоон авч газрын доор байгаа ургамлаа усаар сайн хангана.
- Угаалгын усыг дахин ашиглах: угаалга цэвэрлэгээнд хэргэлсэн усыг гэр орны ойрхон цэцэрлэг ногооны талбайд дахин ашиглаж болно. /100- аар хуудсыг үз/
- Ус тогтоон барих газруудыг хамгаалах: хүмүүст их хэмжээний ус үр тарианд хангалттай усжуулалттай байхын тулд ус тогтоон барих газруудыг хамгаалах хэрэгтэй. /9-ээр бүлгийг үз/
Тариалалтын хонхорыг хийх
Тариалалтын хонхоруудыг хийснээр хамгийн хуурай улиралд ч гэсэн ногоо мод ургах усыг тогтоон барьж чаддаг. Нэг хонхорт олон төрлийн ургамал тарих нь усыг хамгийн сайн ашигладаг. Их ус хэргэлж ургадаг ургамлыг газрын доор тарих хэрэгтэй. Бага усаар амьдарч чаддаг ургамлыг газрын дээр тарь.
Хоёр дахь жил болоход хуучин хонхоруудын хажууд буюу хооронд шинэ хонхор хийж тарь. Энэ аргаар үргэлжлүүлэхэд хэдхэн жилийн дотор тэр хавын бүх газар үржил шимтэй болно.
чулуун хаалт газрын элэгдлээс урьдчилан сэргийлж усыг хамгаалав
Буркинафасогийн төвийн тэгш газар нь хавтгай тал нутаг болон жижиг налуу дот толгодоор дүүрэн байдаг. Тэнд бороо бага ордог бөгөөд ойрын жилүүдэд улам ч бага орох болжээ. үүнээс болж газар болон хүмүүс ихээхэн хохирч эхэлжээ. Усыг хадгалж, газрын элэгдлийг багасгахын тулд тариаланчид намхан чулуун ханануудыг босгож талбайг хамгаалж эхлэв. Цөөхөн ордог борооны усыг хамгаалалтын чулуунууд тогтоон барьж газарт шингэхэд нь тусалж эхэллээ. чулуун хаалтууд хөрс шороог хийсч явахаас бас хамгаалан хөрсийг тогтоон барьж ялангуяа налуу газрын өндөрлөг хөрсийг элэгдлээс хамгаалж эхлэв.
Тариаланчид бас том том тариалалтын хонхорыг ухжээ. Тэд хонхруудаа ялзмаг болон амьтан ургамлын гаралтай бордоогоор дүүргэж, тэндээ мод үр тариа тарин усыг тогтоон барив. Гуу жалга үүсэхэд хүмүүс гуу жалгыг чулуугаар дүүргэлээ.
Зарим гуу жалга нь хэтэрхий том болоход тэд гуу жалган дундуур ч чулуун хаалтаа босголоо. Тариалангийн газарт чулуун хана ийнхүү босгосноор ус доош урсахдаа удааширч гуу жалгыг улам муухай том болохоос нь хамгаалж байлаа. Цаг хугацаа өнгөрхөд гуу жалга бага багаар хөрсөөр дүүрч байв.
Энэ аргыг ашиглаж Буркинафасогын хүмүүс газраа үржил шимтэй болгож үр тарианыхаа гарцыг бага бороотойд ч нэмэгдүүлж чадах болж байна. Хүмүүс газар нь үржил шимтэй болонгуут хоол унд элбэг дэлбэг болж эрүүл мэнд нь сайжирч байна.