Hesperian Health Guides

Эрүүл мэнд сайхан амьдралын төлөө газар тариалан эрхлэх


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > Эрүүл мэнд сайхан амьдралын төлөө газар тариалан эрхлэх


Энэ бүлэгт:

Тогтвортой газар тариалангийн арга нь зөвхөн хоол хүнсийг хангаад зогсохгүй үржил шимтэй хөрс цэвэр усыг хадгалж үнэт үрүүдийг уламжлуулан үлдээдэг. Ингэснээрээ орчны биологийн төрөл зүйлүүдийг хэвээр байлгаж газрыг тэр чигээр нь амьд үржил шимтэй байлгаж ирээдүй хойчдоо үлдээдэг. Тогтвортой аргаар хоол хүнс хийснээр бага газарт их хэмжээний ногоо тарьж химийн бодисыг өчүүхэн бага хэмжээгээр хэргэлэх эсвэл огт хэргэлэхгүйгээр тариалалтаа явуулна. Энэ нь зах зээл дээр гаргаж байгаа хоол ундны чанарыг сайжруулж хоол унд гаргах өртөгийг багасгаж, агаар ус хүн малын биед хоргүй хоол хүнсийг бэлтгэнэ. Тогтвортой газар тариалан нь дараах шалтгаанаар хүний эрүүл мэндийг сайжруулна:

  • Хуурайшлын аюулыг багасгаж, усыг сайн хадгална.
  • Химийн бодисоос хараат байхыг багасгаж мөнгө хэмнэж өөрөө өөрийгөө тэтгэх нөхцөлийг үүсгэнэ. Химийн бодисгүйгээр тариалан эрхлэх нь түүнээс гаралтай өвчлөлийг багасгаж тариаланчид газар тариалангийн ажилчид болон түүний бүтээгдэхүүнийг идэж байгаа хүн бүхний эрүүл мэндийг хамгаална. Химийн бодис орон нутгийн усыг бохирдуулах явдлыг арилгана.
  • Хоол хүнсийг үйлдвэрлэхэд зарцуулагдах ажлын хэмжээг багасгана. Жишээлбэл сүрэл цуглуулах, бухалдах хураах зэрэг ажлыг багасгана. Мөн газар дээр ажиллахад илүү хүндээр өвчилдөг дархлаа муутай хүмүүст ажиллах боломжийг гаргана.

Тогтвортой газар тариалангийн аж ахуй нь газрыг илүү үржил шимтэй болгож, нутгийн иргэдийг хот руу нүүхийг багасгана. Газрын хөрсийг сайжруулах усыг хадгалах тарианы үрийг хадгалах зэрэг нь газар тариалангийн нутгийнхнийг хамгаалж олон жил тэжээж тэтгэнэ.

Тогтвортой газар тариалангийн зарчимууд

Farmers in a maize field pause to talk.
Нодьлон жилийн тавьсан ногоон өтөг энэ зуны хөрсөнд маш сайн нөлөөлжээ.
Pдэнэ шишийн ургамал энэ жил маш том ургаж урьд өмнө нь байгаагүй том булцуу гарсан байна шүү.
Энэ жил хогийн ургамал бага байна. Бүтэн жилийн турш талбай маань тариа ногоогоор дүүрэн байсан болохоор хогын өвс ургаагүй байна.

Тогтвортой газар тариалан нь тариаланчид орон нутгийнхаа нөхцөл байдлыг сайн мэддэг мөн хоорондоо туршлагаа солилцдог үед хамгийн сайн хэрэгжинэ. ТГТ хэргэлэх зарим удирдамжийг жагсаавал:

  • Эхлээд жижиг бага өөрчлөлтүүдийг хий: ихэнх тариа ногоо хэдэн зуун жилийн турш сайжирч тариаланчдын тарьж ургуулсан янз янзын аргаар хэдэн мянган жил туршигдсан байдаг. Гэхдээ шинэ арга болгон амжилтанд хүрдэггүй. Шинэ аргыг туршихдаа жижиг талбайд турши. Хэрэв амжилтгүй болбол бусад том газраасаа уламжлалт аргаар гаргасан хоол унд тань хэрэг болно.



This page was updated:05 4-р сар 2021