Hesperian Health Guides

Янз бүрийн амьтан өсгөж үржүүлэх


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > Янз бүрийн амьтан өсгөж үржүүлэх


Энэ бүлэгт:

Chickens scratch beneath a tree as a woman picks fruit.

Тариаланчдын амьдралд хэргэлдэг хоол хүнсийг баяжуулахад янз бүрийн амьтны үржүүлэх нь ашиг тустай байдаг.

Зөгий үржүүлснээр идэх зөгийн балыг гаргахаас гадна цэцэг ногоог олноор үржүүлж болдог.

Тахиа галуу нугас нь зэрлэг өвс идэж зэрлэг өвсний үр хортон шавьжнйн иднэ. Мөн шувууны баас нь хөрсийг бордоно. Мөн шувуунууд хоол хайж газар сэндийлэх үедээ газрыг сийрэгжүүлж байдаг. Ялангуяа тагтаа дэгдээхэйнүүдийг тариалангын талбайн нэг хэсэгт сард нэг удаа зугаалуулж бай. Дараа нь тахиануудыг талбайн өөр хэсэгт зугаалуул. Эхний тахиа зугаалсан хэсгийг малтаж тариа ногоогоо тарь. Тахиа зугаалсан газруудад хогын ургамлыг тэд түүж иддэг учир газрыг эргүүлж цэвэрлэж өгнө.

Гахай газрын хөрсийг эргүүлж гүнзгий үндэстэй хогын ургамлын үндсийг зулгааж өгнө. Гахайг ногооны талбай дундуураа явуулахын тулд жижиг хашаа далан хийж түүний зүг чигийн дагуу гахайг зугаалуул. Мөн тариалалт хийхийн өмнө талбайд гахай оруулбал хогын ургамлын үндсийг ухаж өгнө.

Бутлаг ургамлууд хогын өвсийг түүж иддэг бас нэг амьтан бол ямаа юм. Ямаа бүх зүйлийг иддэг амьтан учраас түүнийг бэлчээрлэж байхад нь хажууд харж зөв ургамлыг идүүлэх хэрэгтэй.

Бэлчээрийн амьтад

үхэр хонь ямаа зэрэг бэлчээрийн амьтад нь яаж малласнаасаа шалтгаалан газар тариаланг эсвэл эвдлэн сүйтгэж, эсвэл тусалж байдаг. Мал амьтдыг хэтэрхий их өвстэй бэлчээрлүү оруулбал тэд хогын ургамлыг багасган өгч баас аргал хорголыг хуримтлуулж өгнө. Харин бэлчээрийн амьтад зөвхөн шим шүүст өвсийг даган идээшилбэл хөрс хуурайсч хатуу хуурай хөрсийг бий болгоно. Ийм хатуу хөрсөн дээа бороо орох үед үерийн ус жалгаар урсан хөрсийг хаман урсаж элээнэ. Бэлчээрийн хэт ачааллаас болж хөрс ийнхүү нурсан газарт юу ургахгүй үлдэнэ.

Малын баасыг ашиглаж хөрсийг хамгаалахын тулд малыг гэрийнхээ ойрхон хашаанд хашч сур. Хэрэв мал хоорондоо хэт ойрхон байвал тэд ялаа шимэгч хорхойноос өвчилж өвчин нь аргал хорголонд өсч үржинэ. Малын баасыг ойр ойрхон цэвэрлэж байх ёстой бөгөөд ялангуяа чийгтэй улиралд мал амьтныг хамгаалж байх хэрэгтэй. Малын баасыг ялзмаг болгон хувиргаж бордоо болгож болно.

Малыг хашаанд өсгөсөн буюу чөлөөтэй бэлчээрлүүлсэн эсэхээс үл хамааран газрын даацад тохирох тооны малыг л байлгах хэрэгтэй.

Cows near a watering hole diverted from a stream.
гол горхируу орж гишгэлхээс урьдчилан сэргийлж усны хоолой хийж өг.

Малыг бэлчээрээс бэлчээрлүү хөдлөг

Хэрэв та малыг хүссэн газарт бэлчээгээд байвал тэд бүх орчныг үндэсгүй болтол нь иднэ. Дараагын жил гэхэд малын идсэн өвснүүд иргэж сайн ургаж чаддаггүй. Бэлчээрийн малыг нэг бэлчээрээс нөгөөд нүүлгэж байх ёстой.

Хэрэв та бэлчээрүүдийн хооронд хашаа барьж чадах бол бэлчээрийнхээ газрыг ургасан ургамлынх нь хэв шинжээр хуваа. Мал амьтныг янз янзын хэсэгрүү нь ээлжлэн туу. Хэрэв та үхэр малладаг бол бэлчээрүүдийн хооронд тавьсан жижиг чулуун хана байсан ч тэднийг хуваарилсан бэлчээрт журамтай идээшилнэ. Хэрэв та малаа өөрөө хариулдаг бол хашаа хэрэггүй.

Малыг хүний хэргэлдэг усны эх сурвалжинд хүргэхгүйгээр маллах хэрэгтэй. Хэрэв малын баас хүний уудаг усанд орох юм бол өвчин тараадаг аюултай. Малыг усалхад зориулан гол горхины уснаас шуудуу татах буюу мал усалгааны нүх хийж өгөх хэрэгтэй.

Малыг хэр зэрэг ойр ойрхон нүүлгэх вэ?

Нэг бэлчээр дээр мал амьтад хэр зэрэг удаан тогтож идээшилэх нь малын тоо болон бэлчээрийн хэмжээ чанараас хамаарна. Жил бүр бэлчээрийн газрын нэг хэсгийг бүрэн амрааж мал бэлчээхгүй байх ёстой. Энэ нь газрыг дагширч хөрс муудахаас хамгаалж, өвсөнд эргэж ургах боломж олгоно.

Жишээлбэл хэрэв та газрыг гурав ба түүнээс олон бэлчээрт хуваасан бол мал амьтдыг нэгээс бусад бүх бэлчээрүүд дээр ээлжлэн бэлчээ. Харин нэг бэлчээрийг амраа. Дараагын жил нь мөн нөгөө хоёр бэлчээрт нь малыг бэлчээж өөр нэгийг нь бүрэн амраа. Ургац хураасны дараа мал амьтныг ногооны талбайд оруулж хогын ургамал, сүрэл болон газар унасан тариа ногоог идүүлж бай. Ингэснээр тэд газрыг цэвэрлээд зогсохгүй аргал хоргол унагаана.

Таны газар хэдэн амьтны даацтай вэ?

Illustration of the below: a pasture divided into thirds.

Бэлчээрийн эргэлтийн систем
Нэг жил бэлчээхгүй хэсэг
Бүрэн идээшлүүлэх хэсэг
өвсний үрийг цуглуулж авсны дараа бэлчээх хэсэг

Хүнд цаг үе ирэхэд мал амьтан таньд туслана. Яагаад гэвэл тэднийг зарж идэж болдог. Мал амьтантай байх нь нэр хүндтэй болгодог. Мал амьтанд хүмүүс дасдаг. Гэхдээ хүмүүс нэр хүнд болон хоол хүнстэй байхын тулд амьтан тэжээсээр газрынхаа даацаас хэтрүүлдэг. Ингэснээр мал амьтан ч газар ч эрүүл биш болдог. Хэдийн хэмжээний амьтныг газар даах нь тухайн газар хэр чийглэг ногооноос хамаарна. Хуурай газар бэлчээрийн мал маллахын тулд маш том газар шаардлагатай болно. чийглэг ногоон газар арай бага газар бэлчээж болно.



This page was updated:05 4-р сар 2021