Hesperian Health Guides
Загасны аж ахуй
- хүнсэнд зориулсан загас болон усны амьтад
- хүнсэнд зориулан лили лотус цагаан будаа усны самар зэрэг янз бүрийн ургамлыг тарьж болно.
- Эд хөгшил хийдэг бамбуу мод болон зэгс ургамлыг тарьж болно.
- Замаг амьтны хоол болон бордооны ургамлыг тарьж болно.
- Тариалангийн талбай гэрийн цэцэрлэгтээ зориулсан баялаг хөрсийг бий болгож болно.
Загас шувуутай нуур цөөрөм нь шумуул үржихээс урьдчилан сэргийлж орчны усыг цэвэр болгоно. |
Загасны цөөрмийг хэрхэн байгуулах вэ?
- Цөөрөм байгуулахын өмнө өөрсдийн орон нутагт загасны аж ахуйг тэтгэх зөв нөхцөл бололцоо байгаа эсэхийг шалга. Таньд хангалттай ус байх хэрэгтэй бөгөөд усны зарим хэсэг цөөрмөн дундуур урсан өнгөрөх ёстой. Хэрэв ус хөдөлгөөнгүй байвал шумуул үүрлэх болно.
Мөн таньд усыг шүүрүүлээд алга болгочихгүйгээр тохиромтой хөрс хэрэгтэй. Шаварлаг хөрс хамгийн сайн байдаг. Хэрэв шаварлаг хөрсгүй газарт бол шаварлаг хөрсийг өөр газраас авчирч цөөрмийн ёроолд тавих буюу эсвэл хуванцар болон цементэн суурь ханыг хийх хэрэгтэй. Цөөрмийн ханыг хулс модоор хийх буюу эсвэл гялгар өвсөөр хадах буюу эсвэл ургамлын цавуугаар нааж холбож дэвсэнэ.
Цөөрөм байгуулахад хамгийн тохиромжтой газар бол уулын ёроолд ундны уснаас дор хаяж 10м –ийн зайтай газарт байвал тохиромжтой. Ингэснээр борооны ус цөөрмийг тэтгэнэ. Хэрэв горхины дунд шуудуу татаж цөөрмийг тэтгэхээр төлвөлсөн бол түр зуурын далан хийн голын усыг боон өөр тийш нь урсага. - Нэг метрээс багагүй гүнтэй нүх ухаж аль болохоор том талбайг бэлтэг. Хамгийн жижиг цөөрөм ч гэсэн дор хаяж хоёр метрийн өргөнтэй байх ёстой. Ингэснээр замаг ургах боломжийг хангаж жижиг загасыг үржүүлэх боломжтой болно. Хэрэв таньд зай талбай хангалттай байгаа бол хэд хэдэн цөөрмийг байгуулж цөөрөм бүрээ дор хаяж 3 м –ийн өргөнтэй хий. Ингэснээр цөөрөм ухах ажил хялбархан болж бас загас үржүүлэг болон загас агнуур хялбархан болно.
- Ухсан нүхнийхээ доор шаварлаг хөрсийг гишгэж дагтаршуул. Хэрэв том цөөрөм хийж байгаа бол хөршүүдийнхээ тусламжийг авч олуулаа гишгэж дагтаршуул. Мал оруулж дагтаршуулсан ч болно. Малын баас цөөрмийн ёроолыг бэхэлхэд туслана. Цөөрмийг усаар дүүргэснйи дараа ургамал ургаж эхлэнэ.
Хэрэв ойр орчимд горхи цөөрөм байдаг бол тэндээс ургамал амьтныг цуглуулж цөөрөмдөө авчиран үржүүл. Загас үржүүлэхийн тулд та амьд загас худалдан авч цөөрөмдөө тавих хэрэгтэй.