Hesperian Health Guides
Хотын нөхцөлд тогтвортой газар тариалан эрхлэх нь
Гарчиг
Газар тариалангын аргуудыг жижиг талбайд нийцүүлэн өөрчилөх нь
- Ургамал ногоогоо хана, багана шат зэргийг даган өөдөө өгсөж ургахаар тарь. өгсөж мөлөхж ургадаг ургамлуудад байшингийн хажуу хана тохиромжтой байдаг.
- Хоол хүнсний ургамлыг дээвэр дээр юм уу тагтан дээр. Хувин сав уут төмөр тор, төмөр лааз болон хуучин сагсанд ургуул. Ус шүүрч доош гардаг нүхтэй ямарч саванд ногоо тарьж болно. Спинач салатны ногоо, улаан лооль, перц, баклажан зэрэг навчтай ногоонууд тусдаа хайрцаганд тарьхад сайн ургадаг. Халуун орны жимснүүд том хувин хайрцагт сайн ургана.
- 20см өндөртэй органик материар дүүргэсэн цэцэрлэгийн хөрсийг бэлтгэ. Ингэхдээ навч,сүрэл, самар жимсний хальс болон тэр ч байтугай сонины хайчилбаруудыг дэвсэн бэлтгэж болно. Дээр нь бага хэмжээний хөрс тавьж, органик материлуу орох нүхнүүдийг цоолж бэлтгэн үрсэлгээнүүдээ тарьж ургуул. Цаг хугацаа өнгөрөхөд хөрсний доор байгаа органик материуд шинэ хөрс болон өөрчлөгдөж хувирна.
- Мөн арай зузаан тариалалтын суурь бэлтгэ. Цементэн тавцан дээр хөрсийг хоёр давхарлан зузаал. Нийт нэг метрийн зузаантай хөрс хийж, том хайрцагт байрлуулна.
- үр болон үрсэлгээнүүдийг энгийн газар тариалангийнхаас ойрхон зайд тарь. Ингэж тарьсан ургамлууд яваандаа ойр зайнд ургадаг болж дасаж зохицдог.
- Жижиг талбайд нэгээс илүү олон төрлийн ургамал тарь.
- Нэг төрлийн ургамлыг хурааж авсны дараа шинэ төрлийн ургамлыг тэр даруйдаа тарь.
Цэцэрлэгийн суурь хөрсийг хэрхэн давхарлах вэ?
Жижиг талбайд аль болох их ногоо тарихын тулд мөн хатуу газар дээр буюу маш бага органик материтай хөрсөн дээр ногоо тарьж ургуулахад хөрсийг хоёр давхарлан ашиглах аргыг хэргэлдэг.
- Тариалалтын хөрсний суурны өргөн нь хоёр буланд нь нэг нэг хүн гараа алдлаад зогсоход хурууны үзүүр дөнгөж хүрэхүйц өргөнтэй байх ёстой. Харин урт нь ямар ч байж болно.
- өнгөн хөрсийг суллаж, бэлэн болсон ялзмагыг буюу өтөг бууцыг хөрсний доод суурин дээр тараа.
- Нэг үзүүрээс эхлэн 30см гүнтэй, 30 см өргөнтэй зурвас ух.
- Шороо ухдаг сэрээ болон хүрз ашиглан ухсан ховилын доодох хөрсийг суллаж түүн дээр ялзмаг юм уу өтөг бууцан бордоогоо тавь.
- Хоёр дахь ховилыг эхнийхтэй адилхан ухаж гарга. Хоёр дахь ховилоос гарсан хөрсийг эхний ховил дээр нэмж дүүргэ. Хоёр дахь ховилын доодох хөрсийг суллаж ялзмаг болон өтөг бууцаа дэвс.
- Ийн бага багаар явсаар бүхэл бүтэн хөрс сууриа өөрчилж чадна. Суларсан шороо нь урьд өмнөх байсан дагтаршсан хөрснөөс илүү овгор болж харагдана. Ингээд нийт хөрс шороогоо зөөлөн тэгшлээд усалсан ус урсаж алга болохгүйгээр болго. Хөрснийхөө өнгөн хэсэг дээр шүүж бэлтгэсэн ялзмагы тарааж тавь. Ингээд тариалалт хийхэд бэлэн болно.
Суурын хөрсийг ийнхүү бэлдсэний дараа та түүний дээгүүр алхаж гишгэж болохгүй. Хэрэв та ийм аргаар давхар хөрс хийж байгалын бордоог улирал бүхний эхэнд дэвсэж өгч байвал таны хөрс олон жилийн турш эрүүл сийрэг байх болно.
Бохирдсон хөрс
Хотод байдаг хөрснүүд нь химийн хорт бодис хар тугалга, будагнаас гардаг бензин нефт болон хуучин зай батерейнаас хордсон байдаг. Эдгээр хордлогууд нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. /16-аар бүлгийг үз/ хөрс тань бохирдсон эсэхийг мэдэхийн тулд:
- Тухайн хөрсийг урьд нь ямар зорилгоор ашиглаж байсныг мэдэж ав. Тэнд урьд нь үйлдвэр байсан уу? Шатахуун түгээх газар байсан уу? Машины зогсоол байсан уу? Хог хаядаг газар байсан уу? Хэрэв эдгээр нь байсан бол газрын хөрс бохирдсон байх ёстой
- Хэрэв газрын шороо нь химийн бодис мэт үнэртэж байвал бохирдсон байх магадлалтай.
- Будагтай хананы доор байгаа газар нь хар тугалгаар бохирдсон байх магадлалтай.
Хөрсний дээжийг их дээд сургуулиуд, шинжилгээний лабораториуд болон шалгалтын байгууллага дээр шинжлүүлж болно. Хар тугалгы шинжлүүлэхэд үнэтэй биш харин бусад химийн хорыг шинжлүүлэхэд хэцүү бөгөөд үнэтэй байдаг.
Бохирдсон хөрсөнд аюулгүй тариалалт хийх
Бохирдсон хөрсөнд хүнс хоолыг аюулгүй ургуулах арга бас байдаг. үүний нэг арга нь бохирдсон хөрсийг хатуу шавар давхрагаар хучиж, эсвэл цементээр бетоноор хучиж бүрэх хэрэгтэй. Энэ нь бохирдлыг гадагшлуулахгүй дарж байгаа хэрэг юм. Дээр нь сав хайрцаг тавиад тариалалтын хөрсний суурь бэлтгэ. Суурин дээрх хөрсийг ийм газарт жимсний ургамал улаан лооль зэргийг тарихад илүү аюулгүй байдаг. Харин төмс лууван буюу навчит ургамал тарихад химийн хорыг татан авах магадлалтай.
Хотын газар тариалан цэцгэлсэн нь
Куба нь арлын улс бөгөөд нэгэн цагт их хэмжээний чихрийн нишинг, тамхины ургамлыг тарьж гадаадад гаргадаг байжээ. Том талбайд тариалалт хийхийн тулд үйлдвэрлэлийн арга ашиглаж нефт түлшэн дээр суурилж хөдөө аж ахуйн химийн бодисонд түшиглэсэн тариалалт хийдэг байжээ. ЗХУ задран унахад Куба улс нефтээр хангадаг хамгийн том хангагчаа алджээ. Мөн Кубаас тамхи сахар авдаг хамгийн том худалдан авагч нь алга болов. Улс төрийн хувьд санал нийлэхгүй учраас олон орнууд Кубад химийн бодис нийлүүлэхээ больж Кубын бүтээгдэхүүнийг худалдан авахаа болив. Ийм нөхцөлд Кубын ард түмэн хоол хүнсээ тарин ургуулах шинэ арга олохоос өөр аргагүй болжээ.
Куба улс тогтвортой хөдөө аж ахуй эрхлэхийг өөрсдийн үндэсний бодлого болгосон байна. Тэд хүмүүстээ газрын баталгаа олгож, боловсрол олгож орон нутгийн жижиг захуудыг байгуулж эхэлжээ. Шинэ аргаар тариалалт явагдаж эхэлснээс хойш энэ арга нь түргэн тархаж хүмүүсийн иддэг хоол хүнс илүү эрүүл болжээ.
Бусад улс оронд тохиолдсоны нэгэн адил Кубад ч бас хотруу олон хүн нүүж иржээ. Одоо Кубын засгийн газар хүмүүсийгээ хотын нөхцөлд тогтвортой хөдөө аж ахуй хөгжүүлэхийг дэмжиж байна. Одоо ингэж байгаа хүмүүсийнх нь боловсролыг сайжруулж хоол хүнсний чанарыг сайжруулж байна. Кубын нийслэл Гаван хотын хүмүүсийн хэргэлж байгаа хүнсний ногоо эмийн ургамла цэцэг зэрэг шинэ бүтээгдэхүүнийг хотын ойрхон ургуулах болжээ. Гаван хотод ургуулдаг эмийн ургамлууд ногоон эмийн сан хэмээн нэрлэгддэг эмийн сангуудад маш хямд үнээр борлогдож байна. Хэдийгээр кубын тогтвортой хөдөө аж ахуйн бодлого томоохон хямралаас болсон ч тэдний амьдралыг сайжруулахад тусалж чаджээ.