Hesperian Health Guides

Үечилсэн саад

Энэ бүлэгт:


Contoured hills.

Хэрэв та уул толгодын энгэрээр хөндлөн алхах явган зам хийхийг хүсвэл тэрхүү жимийг тэгшилж үе үеэр нь хийж болно. Жимийг дагуулан жижиг хана, шавар, өвс бут эсвэл усны шуудуу, эсвэл чулуу өрж орхин дээрээс шороо бороонд угаагдаж урсахгүйгээр хамгаалалт хийх хэрэгтэй. Мөн эдгээр саадууд нь борооны усыг уулын уруу хүчтэй урсахаас хамгаалж усны хөдөлгөөнийг удаашруулан хөрсөн дээгүүр тараан байрлуулж газарлуу шингэхэд туслана. Мөн жимийн дагуу хөндлөн хагалалт хийх нь дээрээс доош шулуун хагалалт хийснээс илүү хөрсийг хамгаална. А тэгш ус гэдэг нэртэй багаж таныг газрынхаа өндөрлөгийг тааруулан хэв хүрээгээ тэгш зөв гаргахад чинь туслана.

А хүрээтэй шугамыг хэрхэн хийх вэ?

А хүрээтэй шугам нь танд уулын дагуу тэгш байдлаар жим мөрийг гаргахад туслана. Доорх материалуудыг ашигла:

  • хоёр ширхэг зузаавтар хоёр метрийн урттай бүрүүс мод
  • нэг ширхэг нэг метрийн урттай хөндлөвч мод
  • гурван ширхэг хадаас
  • нэг ширхэг эргүүлдэг тагтай лонх буюу эсвэл 500гр орчим жинтэй жингийн туухай.
  • Нэг үзүүрт нь уях 2м орчим урттай утас үзэг буюу харандаа, алх юмуу чулуу, хөрөө юм уу таслагч, мөн сунадаг шугам.

A man nailing the legs of an A-frame level.
  1. Хоёр хөлийг гурвалжин хэлбэр үүсгэн үзүүрийг нь хад. Хоёр үзүүрийг нь хадахдаа хадаасаа бүрэн далд оруулж болохгүй. Учир нь илүү гарсан хадаасыг дараа нь ашиглана.
  2. Хоёр хөлний завсар метр модыг хөндлөн хад.
  3. 2 men fastening a weight to an A-frame level.

  4. 500 гр жинтэй лонхоо утсаар уяад үзүүрийн өндөр хадааснаас өлгө. Ингэхдээ лонхтой ачаа нь хөндлөвч модноос хоёр см –ийн доор зүүгдэж байхаар хад. Хэрэв лонх хөнгөхөн бол түүнийг усаар дүүргэх эсвэл элс шороогоор дүүргэж тагыг эргүүлэн тагла. Энэхүү зүүлттэй ачааг чиглүүлэгч шугам гэдэг.


А хүрээтэй шугамны төвийг тэмдэглэн бэлэн болгох

  1. А хүрээтэй шугамыг тэв тэгшхэн газарт зоо. Ингээд хоёр хөлний тулж байгаа газрыг тэмдэгэл. Мөн чиглүүлэгч шугам чөлөөтэй хөдөлж байхаар бод. Дараа нь хөдөлгөөнгүй болго. Утас хөдөлгөөнгүй болонгуут утасны хөндлөвч модон дээр хүрч байгаа хэсгийг тэмдэглэ.
  2. Дараа нь А хүрээгээ эргүүлж хоёр хөлний байрыг сольж тавь. Тэгээд ачааг хөдөлгөж дараа нь хөдөлгөөнгүй болохыг нь хүлээ. Хөдөлгөөнгүй болонгуут утасны байрлалыг хөндлөвч модон дээр зурж тэмдэглэ. Одоо ингээд хөндлөвч модон дээр утасны байдал хоёр удаа хоёр янзаар тэмдэглэгдлээ.
  3. Утасны байрлалыг тэмдэглэсэн хоёр зураасны завсар утас татаад утсыг нугалж голыг нь ол. Гурав дахь тэмдэгийг тэнд тавь.
  4. Дараа нь А хүрээтэй шугамыг бүр тэгшхэн газар авчирч тавин голын хамгийн дундаж шугаман дээр утас нь таарч байхаар тэгш газрыг олж байрлуул. Голын шугаман дээр чиглүүлэгчийн утас таарч байгаа газар бүхэнд А шугамны хоёр хөл тэнцүү түвшинд байна гэсэн үг. Шугамаа дахин эргүүлж хоёр хөлний байрыг сольж байрлуулахад утасны зааж байгаа шугам өөрчлөгдөхгүй байх ёстой. Хэрэв утас голын шугаман дээрээ таарахгүй бол энэ үйл ажиллагааг дахин давтаж хэмжилтийг үргэлжлүүл.


Саадуудыг хаана байрлуулахыг шийдэх

А шугамыг хийсний дараа эхлээд налуу газарт барих саадуудыгаа хэр зэрэг зайтай барихыгаа барагцаалан шийд. Таны эхний саад бол дов толгодын оройд байх ёстой. Энэ нь оройгоос бууж ирсэн усыг саатуулах үүрэгтэй. Дараагын саадуудаа хэр зэрэг хол байрлуулах нь уул толгодын энгэр хэр зэрэг эгц налуугаас хамаарна. Газар нь нэлээд эгц налуу байгаа бол саадууд 10м бүрт байх ёстой. Налуугын хэмжээ арай гайгүй үед саадуудыг 15 м ийн зайтай барьж болно. Хялбархан өгсөөд гарчих бага налуу газар 20 м ийн зайтай байж болно. Хэрэв та маш их налуу газарт саад хийж байгаа бол тарьж буй мод бүртээ газрыг нь тэгшилж хонхор суурь хийж өгөх ёстой. Мөн тарьж байгаа тариа ургамал бүртээ ус тогтоох жижиг хонхор хийж газрыг нь налуу талд нь овойлгож хашиж өгөх ёстой.

Illustration of the below: Trees spaced along a slope which varies in steepness.
20m
15m
10m

Түүнчлэн хөрсийг тооцож үзэх хэрэгтэй. Шаварлаг хөрс усыг хялбархан шингээж авч чадахгүй. Иймээс шаварлаг хөрстэй газарт саадууд нь хоорондоо ойрхон байвал зүгээр. Харин хөрс нь элсэрхэг бөгөөд органик матераар дүүрэн бол усыг хялбархан шингээж авч чадах учир саадуудыг арай хол байлгаж болно. Саадуудыг ямар зайтай тарихыгаа шийдсэн бол тухайн газрууддаа зайгаа тогтоогоод жижиг гадаснууд хатган тэмдэглэж болно.

Мөрийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 people use an A-frame to find a contour line.

Налуу газарт тэгш мөрийг тэмдэгэлэн бэлтгэх нь дараагын алхам юм.

  1. Толгодын оройд хамгийн эхний саадыг тарьж ургуулахдаа толгодынхоо дээрээс нь доош биш харин хүссэн газартаа А шугамаа авч очоод толгодын оройд хөндлөн байрлалаар хэмжилт хий. Ингэхдээ А шугамаа эхлэхийг хүссэн газартаа тавьж үз. Шугамныхаа хөлнүүдийг янз янзаар хөдөлгөж голын зураасанд ачаатай утас таарах хүртэл байрлалыг нь сонго. Таны саад тарих мөр бол А шугамны голын зураасанд чиглүүлэгч утас таарч байгаа тэр байрлал юм.
  2. Байрлалаа олсны дараа А шугамныхаа хоёр дахь хөлний тушаа гадас зоо.
  3. А шугамаа эргүүлж, дахин А шугамны хоёр хөлийг тэгш газар тааруулахуйц хэмжилт хий. Ингэснийхээ дараа шугамаа дахин эргүүлж, хоёр дахь хөлийг захад авчир. Нэг удаа хийхдээ хоёр метр тутамд гадас зоож яв.
  4. Illustration of the below: a hill.
    Гадсаар тэмдэглэсэн мөрний хэлбэр.
  5. Одоо уулын урууруу 10-20 м доошилж хэмжилтийн процесийг давтан хий.
  6. Толгодын бүх түвшинд мөрийнхөө шугамыг гаргасний дараа тодорхой эгнээний хамгийн захын гадсан дээр очиж тэндээсээ мөрөө чиглүүлэн хар. Ингэхэд гадаснууд нэг эгнээнд байж чадаж байна уу гэдгийг анзаар. Тэгш дугуй хэлбэр үүсгэхийн тулд зарим нэг гадсыг нааш цааш нь хөдөлгөж болно.

Саад байгуулах удирдамж

Саад байгуулах шугамыг хэмжиж тэмдэглэсний дараа өөрийн газар дээр ямар төрлийн саад байгуулахыг шийдэхийн тулд дараах асуудлыг анзаарах хэрэгтэй.

  • Ургамал модыг хадгалж хамгаалах буюу тарих: хэрэв налуу газар нь хэтэрхий уруу бол мөн тэнд мод ургаж байгаа бол мод ургамлыг урсан явахаас хамгаалж саад хий. Мөн том хүчтэй үндэстэй мод ургамал тарих нь газрын хөрсийг сайн барихад нөлөөлнө.
  • Усын хөдөлгөөнийг удаашируулж гэхдээ усыг урсгахад зориулсан саад: усыг урсгаж хөдөлгөж байх нь чухал. Ус нь газрын уруу байна уу эсвэл хөрсрүү байна уу хөдөлж байх ёстой. Буруу төлөвлөсөн саадууд энд тэнд тогтоол ус үүсгэдэг. Энэ нь шумуул амьтан үүрлэхэд нөлөөлж өвчин тарах үндэс болдог.
  • Эвдрэл гарвал тэр дор нь засч бай: саад хэв гаргаж хийсэн үерийн хагмаалалтууд нь хүчтэй борооноор нурж болно. Цаашдын элэгдлээс хамгаалж нурсан саадуудыг тэр дор нь засч бай.
  • Оройгоос эхэл: ус уулын уруу урсдаг. Оройгоос нь эхлэн хамгаалснаар та доор нь байгаа бүх зүйлийг хамгаалдаг.

Янз бүрийн хэлбэрийн уруу газрын саадууд

Хялбархан барьж болдог таны газарт тохирох саадууд.

EHB Ch15 Page 293-1.png
2 people build a woven check dam out of brush.
Амьд саадууд: энэ нь мод, бут өвс болон усыг тогтоон барихад зориулагдсан жим дагасан ус хөрсийг тогтоон барихад зориулсан таримал саадууд юм үер зайлуулагч: энэ нь сүрэл, хад чулуу, мөчир зэргийг сүлжиж, элэгдэж хагарсан ус урсдаг газруудад байрлуулан жалгаар усыг удаашруулан урсгахад зориулж бэлтгэнэ. Ус урсахдаа эдгээр саадуудыг нэвтрэн урсах бөгөөд ингэхдээ удааширч урсах ёстой.
A man builds a wall with stones.
A man points to a trench.
Хана: 30 см –ийн өргөнтэй дор хаяж 25 см-ийн өндөртэй чулуу шороо сүрэл болон бусад материалаар хийсэн саадууд нь усыг газарт шингэхэд нь тусалж усыг удаашруулна. Далан шуудуу: далан шуудуу нь усыг тодорхой газраар урсгах зориулалттай усыг хөрсөнд шингэхэд нь туслах зориулалттай 8-10 м тутамд далангийн дундуур жижиг саадуудыг барьж өгнө.
EHB Ch15 Page 293-5.png
Illustration of the below:a man digs a swale with a hoe.
Габион: энэ нь уулын уруу газарт ус хөрсийг тогтоон барьж үлдэх зорилгоор хийсэн төмөр торон хашаа бөгөөд хашааны дотор талыг чулуугаар дүүргэж, нурж болох газруудад хийж тавина. Шороон шуудуу: энэ нь налуу газарт хөндлөн шуудуу ухаж, гарсан шороог доод талынх нь эрэг дээр овойлгон тавьж үлдээнэ. Шороон шуудууны өргөн нь гүнээсээ гурав дахин илүү байх ёстой. Ингэвэл ирмэгүүд нь нурж унахгүй. Ийм шуудуун дундуур мод бутыг тарьж шуудуугаар урссан усыг ашиглаж болдог.



This page was updated:05 4-р сар 2021