Hesperian Health Guides
9–аар бүлэг: Усны ай савыг хамгаалах нь
Та хотод байна уу? Хөдөө байна уу гэдгээс үл хамааран ямар нэгэн усны ай савд амьдардаг. Усны ай сав гэдэг нь бороо, цас нь усны нэгэн хэсэг болж, гол горхи, нуур, нугаруу бууж ирдэг тэрхүү хэсэг газар юм. Усны ай савыг ус татдаг газар гэж бас нэрлэдэг бөгөөд яагаад гэвэл газрын өөд хэсэг нь усыг бүгдээрэнг нь татаж буулган дараа нь газрын урууруу урсгадаг юм. Усны ай сав нь хэдэн мянган км газрыг бүрхсэн асар том хэсэг байж болох ба эсвэл жижигхэн хөндий ч байж болно.
Том усны ай саван дотор олон жижиг усны ай савууд байж болдог. Жишээлбэл асар том уул нуруу тэр чигээрээ нэг том усны ай сав байхад тухайн нурууны уул бүхнийх нь жижиг горхи голуудын хэсэг нь жижиг ай сав болдог.
Эрүүл зөв байгаа усны ай сав нь усны хангамж, ойн тэжээл, ургамал, зэрлэг амьтанг хамгаалж, хөрсийг үржил шимтэй байлгаж, өөрөө өөрийгөө тэжээдэг орон нутгийн амьдралыг бий болгодог. Ой мод бутыг их хэмжээгээр тайрах, хог хаях, зам барих, барилга байшин усан сан барих зэрэг гэнэтийн томоохон өөрчлөлтүүд нь усны ай савыг гэмтээж усны нөөцийг өөрчилдөг. үүнээс болж газар, орон нутгийн эрүүл амьдралыг тэтгэж чадахаа больж, эрүүл мэндий асуудал өлсгөлөн их нүүдлийг бий болгодог. Усны урсгалыг хэрхэн жолоодох, газрыг хэрхэн ашиглах, ирээдүйд учирч болох асуудлаас хэрхэн урьчилан сэргийлэх талаар төлөвлөгөө хийх нь сайн өөрчлөлтийг авчирч ирээдүйд учирах асуудлаас урьдчилан сэргийлж чадна.