Hesperian Health Guides

Шумуултай нутаг орноороо тэмцэх нь


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 8–аар бүлэг: Шумуулнаас үүсдэг эрүүл мэндийн асуудлууд


Энэ бүлэгт:

Шумуулнууд тогтоол усанд өндөгөө гаргадаг. Шумуулны өндөг долоо хоног орчмын дараа боловсордог. Тогтоол усыг долоо хоногт нэг удаа цэвэрлэх, эсвэл усыг хөдөлгөх нь шумуулны өсөлт, үүрлэлтийг эвдэлж, тэд амьдарч чадахгүй болж, өвчин тараах нь багасна. Шумуул үүрлэхээс хамгаалахын тулд дараах ажлуудыг хийнэ: • Ус хуримтлуулж тогтоол үүсгэдэг зүйлүүдийг зайлуул. Жишээлбэл дугуйны хуучин хаммер, цэцгийн сав, тосны сав, түнээл , шуудуу, усны таггүй сав болон гэр доторх тогтоол ус байлгах сав суулгы цэвэрлэ. • Газрыг тогтоол ус тогтохгүйгээр төлөвлөж байгуулалт хий. Ус гоожих газруудад газрын уруу шуудуу татаж, усыг газарлуу шингээх арга хэмжээ ав. • Усны эргэлт ай савыг хамгаалж, усыг байнга урсгах боломжийг ханга. /9 ээр бүлгийг үз/.

гэрийн ойролцоо болон орон нутгийн орчинд шумуул үүрлэх газруудыг арилгах:

Illustration of the below: People in a village.
Усны суваг шуудууг цэвэрлэж, усны урсах замыг нээ
Цонх хаалгандаа тор тат
Усны савуудыг таглаатай байлгана
Худаг болон ус авах газруудад шуудуу татаж, тогтоол ус үүсгэхгүй байдлаар усыг урсгаж газар шингээ
Хуучин лааз дугуй болон хагархай аяга сав суулга зэрэг ёроолд нь ус тунаж болох сав суулгыг зайлуулж, хонхорхой нүхнүүдийг битүүл
Зарим газруудад BTi гэдэг нэртэй бактерийг усанд хийж байгал орчинд халгүй биологийн аргаар залуу шумуулуудыг устагадаг.



Шумуултай тэмцэх орон нутгийн төслүүдэд дараах ажил орж болно:

Tree.
  • Шумуул иддэг загас үржүүлэх. Төв америкийн шумуулын загас , өмнөд америкийн гаки загас, африкийн тилапиа ,карп болон бусад загаснуудыг үржүүлбэл шумуул хорогдоно. Эдгээр загаснууд бүгдээрээ өөр өөр газарт өөр өөр нэртэй боловч бүгдээрэнг нь шумуулны загас гэж нэрлэдэг.
  • Усыг байнга урсгаж, тариалангий талбайг шуудуутай байлга. Байгалын усны зам бохир усны суваг, тариалангийн усалгааны систем зэрэг усны системүүдийг хөдөлгөөнтэй байлгаж, нуур цөөрөм үүсэхээс хамгаална. Цагаан будаан талбайн усыг долоон хоногийн 2-3 өдөрт нь урсгаж зайлуулах нь цагаан будаан ургацанд нөлөөлөхгүйгээр залуу шумуулыг устгаж чаддаг.
  • Мод тарьж шувуу сарьсан багваахай зэрэг шумуул иддэг байгалын амьтдад орон гэр бэлтгэ. Африк болон Энэтхэгт ургадаг Ним хэмээх мод нь шумуулыг зайлуулдаг бөгөөд энэ модны навч нь эмчилгээний чанартай байдаг.

Шумуулын хор ашиглах

Жилдээ ганцхан удаа өндгөлдөг шумуулнуудыг устгахад шумуулын хор хэрэглэх нь зохимжтой. Хэдэн жилийн өмнө маларийн шумуулын үрждэг газруудад DDT хэмээх шумуулны хорыг хэрэглэж шумуулыг их хэмжээгээр устагадаг байлаа. Гэтэл DDT нь хүн ба амьтанд хорт хавдар үүсгэдэг төрлхийн гажигтай хүүхэд төрүүлдэг аюултай хор байсан юм. / 16- аар бүлгийг үз/. DDT нь агаар болон усаар хол аялж чаддаг байгал орчинд олон жилийн турш хадгалагдаж байдаг учир цаг хугацаа өнгөрөх тусам улам аюултай болсон юм. Ийм учраас одоо ихэнх орнуудад бага хортой шавьжний хорыг хэрэглэхийг зөвлөж байгаа.

Пиррэтринс гэдэг нэртэй өөр нэгэн хор нь хүн амьтанд удаан хугацааны хор хохирол бага үзүүлдэг. Түүнээс гадна DDT болон Malation хэмээх өөр нэгэн хортой бодиснуудаас ялгагдах давуу тал нь энэ хорыг бага хэмжээгээр хэрэглэхэд хангалттай байдаг.

Пиратин нь байгалд хуримтлагддаггүй. Гэхдээ үүнтэй ажиллаж байгаа хүмүүс маш болгоомжтой байх ёстой. Пиратин нь арьс болон нүдийг загатнуулж биенд тууралт үүсгэн амьсгалыг бачууруулдаг. Иймээс энэ хоронд шууд хүрч болохгүй бөгөөд ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд хүүхдийг хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд болон жирэмсэн хүмүүс энэ хоронд ойртож болохгүй. Пиратин нь устай холилдох юм бол маш хортой болдог. Иймээс пиратрины бүтээгдэхүүнүүдийг усны ойролцоо болон цөөрөм газруудад хэзээ ч бүү хэргэл.

A man wearing a mask and gloves sprays a wall with insecticide.

Саяхан DDT ийг өөр хэлбэрээр хэрэглэж эхэлсэн юм. DDT ийг одоо зөвхөн байшингын дотор талд бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрч байгаа. DDT ийг байшингын хананд шумуул сууж болохуйц газруудруу цацаж хэрэглэнэ. Энэхүү арга нь бага хорыг бага талбайд хэрэглэх бөгөөд бас усны эх сурвалжруу орохгүй шумуулнууд хоронд дархлаатай болох боломж олгохгүй сайн талтай юм.

Шавьжны хор бүхэн хор юм DDT BTi, пиратрин болон бусад ямар ч хорыг ашиглаж байхдаа анхаарах зүйл:

  • Хор цацах бүх удирдамжийг анхаарал болгоомжтой биелүүл.
  • Хор цацах үедээ хамгаалалтын хувцас заавал өмс. /хавсралт А ааг үз/.
  • Аль болох бага химийн бодис хэрэглэ. Гэрт шумуул ордог зөвхөн тэр газруудад, шумуул суудаг амьдардаг тэр газарт л цац.
  • Хүүхдүүд эмэгтэйчүүд болон жирэмсэн болон хөхөөр хүүхэд хооллож байгаа хүний хажууд хэзээ ч бүү цац
  • Шавьжны хоронд дэвтээсэн орны тор болон тортой хананд хүүхэд хүрэхгүй байх , орны торыг амандаа хийхгүй байхыг сурга.
  • Шавьжны хороор хордуулсан орны торыг угаахдаа тусдаа төмпөн буюу ваан ашигалаж, усыг угаадасны нүхэнд хий. Харин угаасан усыг уух устай холих усны эх сурвалж, усны урсах замд асгаж огт болохгүй.

Шавьжны хорыг хэтэрхий их хэргэлвэл шумуулнууд уг хоронд дархлаатай болох ба шавьжнууд энэ хоронд үхэхээ болино. /шавьжны хорыг хэрхэн ашиглаж аюулгүй байлгах талаар 14-ээр бүлгээс үзнэ үү/.

Шавьжны хор цацах нь шумуулыг богино хугацаанд устгах яаралтай арга хэмжээ юм. Гэхдээ шумуулны хор нь дангаараа шумуулаар тараагддаг өвчинөөс хамгаалж чадахгүй. Иймээс шумуул үржих газрыг арилгах, орон нутгийн иргэд нийтээрээ шумуулны талаар мэдлэгтэй болох нь шумуулнаас гаралтай өвчинөөс тэмцэх хамгийн сайн арга юм.

Шумуулыг арилгаж чадсанаар Dengue fever ийг зогсоосон нь

Сүүлийн 25 жил Никаруагагийн Монагуад амьдардаг хүмүүс Dengue fever өвчинөөр олонтой өвчилөх болжээ. Шумуулнууд айлуудын орон гэрийн ойролцоох усанд үржиж Dengue fever ийн халдварыг халуун орны хотуудад тараасан байна. Халуун орны тэр хотууд цэвэр усны найдвартай эх үүсвэр байхгүй, бохир ус зайлуулагч шуудуу байхгүйгээр шумуулны үүр олныг бэлджээ.


Манагуагийн хүмүүс хотын арван хэсэгт Dengue fever өвчинийг багасгаж урьдчилан сэргийлэхийн тулд эрдэмтэд төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн яамтай хамтран ажиллажээ. Тэд хамгийн түрүүнд Dengue fever өвчний тархалтын “нотлох баримт”ыг олсон байна. Хүүхдүүд янз бүрийн түвшний өсөлттэй шумуулнууд үүрлэсэн усны дээжүүдийг авчирч өгжээ. Эрдэмтэд хүүхдүүдийн шүлсэнд шинжилгээ хийж, тэднээс хэд нь Dengue fever ээр халдварласан шумууланд хазуулсныг тогтоожээ. Нутгийн иргэд хүмүүсийн гэрт очиж Dengue fever ийн тухай тэд юу мэдэж байгаа талаар асуулт асуужээ. Тэд гудамж хорооны айлуудын уулзалтыг зохион байгуулж плакат гаргаж, Dengue fever өвчний талаар мэдсэн зүйлийнхээ дагуу жүжиг тоглоцгоожээ. Хүүхдүүд Dengue fever тараадаг шумуулын өндөгний үүрийг эвдэлж тоглон дотор талд нь байгаа чихирнүүдийг тарааж тоглож үзжээ. Залуу хүмүүс болон залуучуудын бүлгүүд Dengue fever ээс урьдчилан сэргийлэх утгатай дууны шүлэг зохиож дуу дуулцгаах болов.

People walk up a path made of old tires.

Гудамж хороо болгон өөр өөрсдийн аргаар шумуултай тэмцэх хөтөлбөр гаргажээ. Шумуулнууд хээр хаягдсан машины дугуйн дотор тунасан усанд үүрлэдэг болохыг мэдсэн нэгэн хэсэг хаягдсан бүх дугуйнуудыг цуглуулах шийдвэр гаргажээ. Тэд цуглуулсан дугуйнуудаа шороогоор дүүргэж, дугуйгаар явган хүний зам тавьжээ. Олон дугуй цуглуулснаар шумуулны үүр алга болоод зогсолгүй газрын өөд уруу явахад маш эвтэйхэн замтай болжээ. Зарим дугуйг нь мод ургамал тарих суурь болгож ашиглажээ.


өөр нэгэн гудамж хорооныхон усны тагыг бага өртөгтэй хямд материалаар хийж зарж эхэлсэн байна. Тэд зарсан тагнаасаа орлого олж энэ явцад шумуултай сайн тэмцэж чаджээ.


Энэ нутгийнхний шумуултай тэмцэх хөтөлбөр өнөөдөр ч үргэлжилж байгаа. үүний үр дүнд хүмүүс Dengue fever ээр өвчилөх нь эрс багасч үүний зэрэгцээгээр дараах ашигтай өөрчилөлтүүд гарчээ:

Men and women dance.
  • Залуу хүмүүс болон бүлгээрээ найзалдаг залуучууд орон нутагтаа өөрчлөлт хийхэд гар бие оролцож орон нутгийнхаа эв нэгдэлд нөлөөлөх болжээ.
  • Хөгжмийн зохиолчид орон нутгийн иргэдийн боловсролд зориулж сэтгэл татам дуу хөгжим зохиож өвчинөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөгжилтэй болгожээ.
  • Шашны болон улс төрийн байгууллагууд нийтийн ашиг сонирхолын төлөө өөрсдийн үзэл бодлын ялгааг үл хайхран хамтран ажиллажээ.
  • Орон нутгийн эрүүл мэндийн идэвхтэнүүд , эрүүл мэндийн яамны удирдах төвийнхөн эрүүл мэндийн төвүүдэд ажиллах урилга авчээ.


Одоо эдгээр арван хорооллуудаас төрсөн зохион байгуулагч нар Dengue fever ийн тархалтыг зогсоож, орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах талаар бусад газрынханд туслалцаа үзүүлж байна.

This page was updated:05 4-р сар 2021