Hesperian Health Guides

Malaria


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 8–аар бүлэг: Шумуулнаас үүсдэг эрүүл мэндийн асуудлууд


Энэ бүлэгт:

Mosquito.

Malaria гэдэг нь хүнийг өндөр халууруулж, чичрэгдэг цусанд орсон халдварт өвчин юм. Энэ өвчин нь Пласмодиум гэдэг нэртэй шимэгчээр дамжин хүнд тусдаг бөгөөд энэ өвчнийг шөнөөр нисч хүн хатгадаг нэгэн шумуул тараадаг. Жил бүр хэдэн сая хүмүүм энэ өвчинөөс нас бардаг бөгөөд мөн хэдэн сая хүмүүс энэ өвчнийг тээж амьдарч байдаг.

Malaria нь таван нас хүрээгүй хүүхдүүд, жирмэсэн эмэгтэйчүүд, дохын халдвар авсан хүмүүст хамгийн их аюул учруулна. Эмэгтэйчүүд жирмсэлсэнээр өвчинтэй тэмцэх чадвар нь буурдаг. Хэн нэгэн хүн malaria тусвал цус багадаж үхлийн аюулд ороход нөлөөлдөг. Ийм учраас жирмэсэн эмэгтэй дөнгөж төрсөн хүүхэд malaria тусах магадлалтай байдаг. Малариа өвчин туссан эмэгтэйн хүүхэд зулбах, дутуу төрөх, үхсэн хүүхэд төрөх тохиолдол ч байдаг.

Малари өвчин олон хэлбэртэй байдаг. Зарим төрлийн малариа хүний биед олон жил байж болдог. Ихэнх малари өвчлөлүүдийг бүрэн эдгээж болдог. Гэвч тархинд туссан малари буюу тархины малари өвчин халдвар авснаасаа хойш нэгээс хоёр хоногийн дараа үхэлд хүргэнэ. Тархины малари тусдаг газруудад өвчин туссан сэжиг авсан дариудаа эмчид хандах хэрэгтэй.

Ихэвчлэн малари өвчи 2-3 удаа халууруулдаг. Эхэндээ өдөр болгон халуурна. Ямар ч шалтгаангүй халуурч байгаа хүн маларийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Маларийн шинжилгээг ихэнх эмнэлэгт хийж чаддаг. Хэрэв цусны шинжилгээгээр маларитай гарвал эсвэл шинжилгээ хийлгэх боломжгүй бол яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

A woman sings to her baby. Malaria Song (from Mozambique.) If your child has a fever, and doesn't have diarrhea, and doesn't have a cough, it is malaria. Take your child to the hospital, start medicine the first day, continue for 2 more days. When he gets better, give him extra food 3 times each day. Do this for 2 weeks, so he will live many more years.
Шинж тэмдэгүүд

Малари өвчний довтолгоо гурван үе шаттай байдаг:

  1. Хамгийн эхний шинж тэмдэг нь бие чичирч толгой их өвдөнө. өвчтөн 15 минутаас – нэг цаг хүртэл тасралтгүй чичирнэ.
  2. Бие их чичирсний дараа өндөр температуртай халуурна. Түүний бие суларч зарим үед дэмийрнэ. Ингэж халуурах нь олон цагаар буюу олон өдрөөр үргэлжилж болно.
  3. Дараа нь өвчтөн маш их хэмжээгээр хөлөрч халуун нь буурна. Халуун буусны дараа өвчтөний бие ихэд сульдана.
Эмчилгээ

Хэрэв боломжтой бол цусны шинжилгээг даруй өг. өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт эмчилгээг авч эхэл. Малари өвчин нь хүнээс хүнд шумуулаар дамждаг учир өвчтэй хүнийг эмчилэх нь бусад хүнийг халдвар авхаас хамгаална. өвчтэй хүнийг эмчилсний дараа шумуул хазсан байлаа ч түүнээс өөр хүнд өвчнийг халдаахгүй.

өөрийн орон нутгийн эрүүл мэндийн удирдлагуудаас малари өвчинд ямар эм уудгыг мэдэж ав. Олон газарт маларийг үүсгэдэг шимигчүүд эмэнд тэсвэртэй болсон байдаг. Энэ нь урьд өмнө нь ууж болдог байсан эмийг одоо ууж болохгүй гэсэн үг юм. Яагаад гэвэл маларийн шимэгч паразитууд урьд өмнөх хэргэлж байсан эмэнд тэсвэртэй болсон учир тэр эмийг хичнээн ч уугаад шимигчийг устгаж чадахгүй гэсэн үг. Нэг газарт маларийг эдгээж байгаа эм нь нөгөө газарт эдгээж чадахгүй байна.

Ийм учраас тухайн үед маларийг тухайн газар ямар эмээр эмчилж байгааг судал. Янз бүрийн газруудад маларийг эмчилэхэд зориулж янз бүрийн эмийн холимогуудыг шинээр бүтээдэг болжээ. Жишээлбэл олон жил хятадад хэргэлсэн артемизинен гэдэг эмийг маларийн эсрэг бас нэгэн антибиотектэй нийлүүлэн хольж хэрэглэх явдал түгээмэл байна. Зарим газарт хлорокюнин гэдэг олон жилийн турш түгээмэл хэргэлсэн эмийг одоо ч хэрэглэж байна. Гэхдээ тухайн орон нутагт ямар эм хэрэглэхийг орон нутгий эмнэлгүүдтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Чухал санамж ! Эмчийн зөвөлсөн эмйиг уу гэсэн хугацаанд нь уу гэсэн тоогоор нь бүрэн хэрэглэх хэрэгтэй. Хэрэв таны бие сайжирч эм уух шаардлагагүй мэт болсон ч эмийг бүрэн доозоор нь уугаагүйгээс болж таны өвчин сэдэрнэ. Ингэж сэдэрсний дараа түрүүчийн хэрэглэж байсан эмээр өвчнөө буцааж дарах ямарч аргагүй болдог. Учир нь эмээ дутуу ууснаас болж малари өвчний шимигчийг тухайн эмэнд тэсвэртэй болгож өгсөн байдаг.
A standing woman points to her pill bottle.
TЭмээ бүрэн уусан эмэгтэйн бие сайжирчээ.
A woman shakes with fever as she lies on a cot.
Эмээ дутуу уусан эмэгтэй дахин өвчилжээ.

Урьдчилан сэргийлэх

Малари өвчин нь халуун оронд халуун бороотой цаг агаарын үеэр ихэвчлэн тархдаг. Учир нь энэ үеэр халуун дулаан тогтоол усанд шумуул үржих боломжтой байдаг. Гэхдээ дэлхийн зарим бүс нутагт малари өвчин нь хуурай улиралд ч тохиолддог. Тэд энд тэнд үржсэн жижиг цөөрөм тогтоол усанд үржиж амждаг. malaria, dengue болон yellow fever гурваас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга шумууланд хазуулахгүй байх явдал юм.

Шумуулны хортой тороор ороо хамгаалж унтах нь малари өвчинөөс сэргийлэх хамгийн сайн арга. Орны торнуудыг пиретринс хэмээх харьцангуй найдвартай шавьжны хороор хордуулдаг. Тиймээс хүүхэд орны торыг хазаж зулгааж, зажилах юм бол биеэр нь тууралт гарна. Мөн орны торыг голын усанд угааж болохгүй. Ингэвэл голын ус хордоно. Орны торыг угаахдаа резинэн бээлий өмсөх ёстой.

Орны торонд нүх гарч урагдвал тэр дор нь засаж нөхөж байх хэрэгтэй. 6-12 сарын дараа орны тор илэгдэж, хэрэгцээгүй болох ба тэр үед орны торыг солино. Орны торыг солих, мөн торыг дахин хоронд дэвтээх үедээ бээлий өмсөж, шавьжны хортой ажиллах заавар зөвөлгөөг дагаж ажиллах хэрэгтэй.

2 people sleep in a bed draped with mosquito netting.
Малари өвчнийг тараадаг шумуул нь шөний цагаар хаздаг. Малариас урьдчилан сэргийлэхийн тулд орны торыг хийж занш.

Бүгдэд зориулсан эмчилгээ

Малари өвчин нь ядуу хүмүүст хамгийн их тусдаг ба жил тутам малариас болж нас барах хүний тоо нэмэгдэж байдаг. Хүмүүс цусны шинжилгээ өгч чадахгүй, эм авч чадахгүй болсон үедээ өвчний шимигчтэй амьдарч энэ өвчнөөрөө нас барж байдаг. Нэг хүн малариар өвчилсөн бол түүний өвчин бусдад амархан тардаг.

Малари өвчин нь ядуурал нийгмийн шударга бус байдал хамгийн их тарсан газруудад тохиолддог. Урьдчилан сэргийлэх кампаант ажлыг амжилттай болгохын тулд ядуурал шударга бус байдал үүсгэж байгаа шалтгааныг арилгаж, эмчилгээг бүх хүнд хүрэлцээтэй болгох ёстой.


This page was updated:05 4-р сар 2021