Hesperian Health Guides

Шумуул яаж өвчин үүсгэдэг вэ?


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 8–аар бүлэг: Шумуулнаас үүсдэг эрүүл мэндийн асуудлууд


Энэ бүлэгт:

Шумуулаар тээгддэг гурван хамгийн аюултай өвчи бол malaria, dengue болон yellow fever юм. Энэ гурван өвчний илрэх шинж тэмдэг нь өөр өөр бөгөөд гурвуулаа өөр өөр төрлийн шумуулаар дамжиж өвчлүүлдэг. Шумуулнууд тус тусдаа өөр өөр маягаар үрждэг. Гэхдээ эдгээр өвчнүүдийг ижил аргаар урьдчилан сэргийлж болдог бөгөөд яагаад гэвэл тэд бүгдээрээ хүнд ижил замаар халдварладаг юм.

Шумууланд хазуулахаас урьдчилан сэргийл

EHB Ch8 Page 143-1.png

Шумуулнаас гаралтай өвчин бүхнээс хамгаалахын тулд шумууланд хазуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Шумуулыг үржихээс урьдчилан сэргийлэхийн тулд. Шумууланд хазуулах аюулыг багасгахын тулд:

  • гар, хөл, толгой, хүзүүг хаасан хувцас өмс.
  • Шумуулны тос түрхэж, шумуулыг үргээдэг тос кремийг түрх. Ялангуяа хүүхдэд шумуулны тос шумуул үргээх бодис түрхэх нь хүүхдийг өөр замаар хамгаалахаас илүү чухал ач холбогдолтой.
  • Цонх болон хаалгандаа шумуул оруулахгүй байх тор хий.


Орныхоо дээр шумуулнаас хамгаалах тор хий. Ингэхдээ тороо шумуулны хортой усанд угааж хэрэглэ. Шумуулнаас хамгаалах орны торныхоо үзүүрүүдийг орныхоо хөл матрассанд бөхөлж шумуул орохгүй байх нөхцөлийг үүсгэ. Зарим газруудад эмэгтэйчүүд хүүхдүүдийг шумуулнаас хагмаалахын тулд шумуулнаас хамгаалдаг торийг үнэгүй тараадаг. Шумуулны торыг аюулгүй байлгахын тулд 6-12 сард торыг ариутгах хэрэгтэй. Гадаа унтахдаа шумуулнаас хамгаалах тор хэрэглэ.


Жич: орны тор хэрэглэх нь малари өвчний эсрэг хамгийн үр дүнтэй арга бөгөөд dengue болон yellow fever хоёрын хувьд тэр болгон үр дүнтэй байж чаддаггүй.


This page was updated:05 4-р сар 2021