Hesperian Health Guides

Dengue fever /яс хугалах халуун/


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 8–аар бүлэг: Шумуулнаас үүсдэг эрүүл мэндийн асуудлууд


Энэ бүлэгт:

Dengue fever нь хар өнгөтэй цагаан толботой, шумуулаар дамждаг вируснээс гаралтай өвчин юм. Түүнийг тараадаг шумуул нь холоох харахад хар цагаан алаг харагдана. Ойроос харахад хөл нь хүртэл алаг байна. Энэ шумуулыг заримдаа yellow fever ийн шумуул гэж бас нэрлэдэг. Яагаад гэвэл энэ шумуул yellow fever ийг бас тээдэг юм. Dengue fever ихэвчлэн халуун үед тарна. Энэ өвчин нь бохирын устай хот сууринд тархана.

Mosquito.

Хэрэв Dengue fever ийг тусвал сайн амарч их хэмжээний шингэн зүйлийг ууж эдгээж болно. Харин хоёр дахь удаагаа тусвал үхэж болно

Шинж тэмдэгүүд

Хүн Dengue fever ийг анх тусвал маш өндөр халуурч чичирч толгой нь өвдөж хоолой нь өвдөнө. Бүх бие нь янгинатал өвдөх учир яс хугалах халуун гэж нэрлэдэг. өвчтөн маш ихээр сульдаж, босч чадахгүй болно. 3-4 хоногийн дараа өвчтөний бие арай дээрдэж хэдэн цагаар юмуу хоёр өдрийн турш бие нь тайвширна. Дараа нь өвчин дахин сэдэрч нэгээс хоёр өдөр дахин өвчлөн гар хөлөнд нь ширгэн туурна. Ширгэн нь гар хөл биеэр тарах боловч нүүрэнд ихэвчлэн гардаггүй.

Бага насны хүүхэд, нялх хүүхэд өндөр настан болон дохтой өвчтөн зэрэг биеийн дархлаа муутай хүмүүс Dengue fever ийн хамгийн хүнд хэлбэрийг тусч геморойн Dengue fever тусна. өвчнийг тэр дор нь эмчилэхгүй бол энэ төрлийн өвчин нь арьснаас цус нэвчүүлэн алдуулж үхэлд хүргэнэ.

Эмчилгээ

одоогоор Dengue fever ийг эмчилэх эм байхгүй бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Ихэнх тохиолдолд өвчтөнийг маш сайн оронд нь амрааж их хэмжээний шингэн өгч парацитамол юмуу ипупрофен эм өгч өвчин халууныг бууруулдаг.

Чухал санамж ! Геморойн төрлийн Dengue fever ийг туссан үед биеэс алдагдаж байгаа шингэн цусыг яаралтай нөхөхийн тулд цус шингэнийг сэлбэх хэрэгтэй. Хэрэв хүний арьснаас цус шүүрч эхэлбэл, мөн хоол идэж юм ууж чадахгүй солиорч дэмийрч байвал өвчтөнийг яаралтай эмнэлэгт хүргэх ёстой. Хэрэв өвчтөн нь нялх хүүхэд бага насны хүүхэд, өндөр настан болон бусад байдлаар хүнд өвчтэй дархлаа муутай хүн байгаа бол эмнэлэгт яаралтай хүргэ.
Урьдчилан сэргийлэх
Covered water container.

Dengue fever ийг тараадаг шумуул тогтоол цэвэр усанд үржинэ. Маларийн шумуулаас ялгаатай нь Dengue fever ийн шумуул ихэвчлэн өдрийн цагаар хатгана. Ийм учраас энэ шумуулаас хамгаалахад орны тор тийм ч их нөлөө байхгүй. Dengue fever ийн шумуул нь сүүдэртэй, харанхуй газарт ихэвчлэн байрлах бөгөөд орон доогуур ширээн доогуур болон байшингийн харанхуйд байгаа усанд ихэвчлэн үржинэ.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шумууланд хазуулахгүй байж, орон нутгийнхаа шумуултай тэмцэх арга замыг олох ёстой.


This page was updated:05 4-р сар 2021