Hesperian Health Guides
8–аар бүлэг: Шумуулнаас үүсдэг эрүүл мэндийн асуудлууд
Шумуулнууд malaria, dengue болон yellow fever зэрэг олон хурц өвчлөлүүд халдварладаг. Энэ өвчнүүд нь хүнээс хүнд маш хурдан тархдаг. Шумуулнууд тогтоол усанд үржиж, өндгөлдөг.
Шумуулаар тархдаг өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
- Шумууланд хазуулах эрсдэлийг багасга. үүнд: цонхондоо тор татах, шумуулны тос түрхэх,биеийнхээ ихэнх хэсгийг хаасан хувцас өмсөх, шумуулны хор цацах мөн шумуулны хортой торыг орондоо татах зэрэг аргаар шумууланд хазуулахыг багасгана.
- Шумууланд хазуулсан бол өвчний тархалтыг багасгах эмчилгээ хий. Хүмүүс төлбөрийн чадвараасаа үл хамааран хурдан түргэн үр дүнтэй эмчилгээг авч чадах нөхцлийг ханга.
- Шумуулыг үржүүлдэг байрлалуудыг алга болго. өрхийн хэрэглээний болон орон нутгийн хэрэглээний усан сан цистерн зэрэг тогтоол уснуудыг таглаж бүтээ. Ус авдаг газар крант, худаг болон борооны ус тунж тогтдог газар шуудуу ухаж усыг зайлуулах систем хий.
- Газар болон усны менежментийг сайжруулах аргаар шумуул үржих газар шинээр бий болохоос хамгаал.
Газрын хэрэглээг гэнэт өөрчлилөх, хэтэрхий олон мод тайрч унагаах, гол горхины чигийг өөрчилөх, газраас их хэмжээний ногоо хөрсийг хуулах зэрэг өөрчилөлтүүд нь шумуул үржих таатай нөхцөлийг бий болгодог.
Дайн үймээн самууны үеэр болон байгалын гамшиг тохиолдох хүмүүс олноороо нүүх, хэвийн хэмжээний урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байдалд орох зэрэг шумуулаар тархдаг өвчинүүд илүү хурдан халдварладаг.
Трансамазоны хот хоорондын зам дагасан malaar өвчин
олон жилийн турш Бразилийн засгийн газар өөрийн орны хүмүүсийг малаар өвчнөөс хамгаалах арга хэмжээ авчээ. Олон жил тэмцсэний хүчинд Бразилд малаар өвчин бараг гархаа больжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхд газрын хэрэглээ өөрчлөгдөж, эрүүл мэндийн сурталчилгаа багасч малаар өвчин дахин гарч ирэх болжээ.
1970 онд засгийн газар ширэнг ойг тайрч унагаан ширэнг ойн дундуур транс амазоны замыг тавьжээ. Шинэ зам тавьсан чиглэлийн дагуу шинээр байшин, тариалангийн талбайны газрыг олгож эхлэв. Бразилын том хотуудад газаргүйгээс ядуу зүдүү амьдарч байсан олон хүмүүс шинэ замын дагуу нүүж очжээ. Замын дагуу олон мянган модыг тайрч унагаасан учир их хэмжээний газрын хөрс хамгаалалтгүй үлдсэн байна. Борооны ус эдгээр газруудын хонхор хотгорыг дүүргэж маш олон газруудад шумуул үржих таатай нөхцөл бий болгожээ.
Шумуулаар хооллодог амьтад болон шувуунуудыг замын хажуугаар өнгөрсөн бүхэн агнасаар устгаж үгүй болгосон байна. Түүнчлэн зам барьж буй хүмүүст болон шинээр ирж оршин сууж буй хүмүүст эрүүл мэндийн сургалт явуулах ажилтнууд байсангүй. Гэтэл үүнээс болоод зам хаашаа л явна түүнийг дагаж хурц халдварт малаар өвчин тархах болжээ. Ингээд энэ замын дагуу суурьшсан хүмүүсийн олонх нь нас барсан байна. Замын дагуу шинээр суурьшсан хүмүүс зөвхөн амь насаараа төдийгүй эдийн засгаараа хохирчээ. Яагаад гэвэл замын дагуух хөрс муудаж, тариалан тарихад хэцүү болгожээ. Дээр нь ойр ойрхон бороо орж замыг үерийн ус хагалж эвдлэн тэр замыг цаашид ашиглахад хэцүү болгов. Зам дагасан хүмүүсийг ядуурал өвчин нирэвжээ. үүнээс болж малаар өвчин дахин Бразилийн хувьд үхлийг авчирагч номер нэг өвчин болж өссөн байна.