Hesperian Health Guides

Зөв жорлонгоо хэрхэн сонгох вэ

Энэ бүлэгт:


Зөв жорлонгоо хэрхэн сонгох вэ

Бүх асуудлыг шийдэхэд тохиромжтой хамгийн зөв жорлон гэж байхгүй. Ариутгалын хэлбэр бүхнийг өөрт тохируулан сайжруулж болно. Энэхүү дасгал нь орон нутгийн иргэд зөвлөлдөж, ямар жорлон тохиромжтойг өөрсдөө сонгоход туслана.

EHB Ch7 page 138-1.png

Хугацаа: 1-2 цаг

Материал: жижиг зургийн цаас, том зургийн цаас, өнгөт үзэг харандаанууд, наалддаг скочнууд.

  1. Таваас зургаан хүнтэй бүлгүүдийг байгуул. Хүн бүхэн өөрсдийн мэддэг жорлонгийн зургыг зурна. Тэд өөрсдийн гэрийн жорлон эсвэл энд тэнд харсан жорлонгоо зурж болно. Бас жорлонгүй газар хүн яаж бие засдагаа ч зурж болно. Хамгийн гол зорилго нь хүмүүс хамгийн энгийн шийдлээс хамгийн нарийн шийдэл бүхий янз янзын жорлонг зурах явдал юм.
  2. Зураг бэлэн болсны дараа бүлгийн гишүүд жорлонгуудаа хамгийн муугаас нь авхуулаад хамгийн сайн хүртэл нь эгнүүлэн дарааллуулна. Ингээд тэд энэ дарааллаар том цаасан дээр зурсан зургаа наана.
  3. Бүлэг бүр өөрсдийн зурсан зургуудийг бусад бүлгийнхэндээ тайлбарлахдаа яагаад тухайн дарааллийг сонгож дарааллуулсан тухайгаа тайлбарлана. Яагаад нэг систем нь сайн нөгөөх нь мууд тооцогдох болов гэдгийг тайлбарлана. Мөн бүлгийн гишүүн бүр гэртээ ямар жорлон хэрэглэж байгаагаа хэлж, ямар жорлон хэрэглэхийг хүсч байгаагаа тайлбарлана.
  4. 4Хүн бүхэн зургаа тайлбарлаж үзүүлсний дараа бүлгий гишүүд жорлонгуудын ялгааны талаар ярилцана. Ингэхдээ дараах асуултуудыг асууна.
    • Аль жорлон нь сайн аль нь муу гэдэг талаар хүн бүхний санал нэг байна уу?
    • Хүн бүхэнд таалагдаж буй нэг жорлон байна уу энэ жорлон яагаад таалагдав эрүүл мэндийн шалтгаан уу эсвэл үнэ өртгийн талаас уу эсвэл өөр үү?
    • Эдгээр жорлон дотроос хэн нь ч хэргэлдэггүй жорлон гэж байна уу байгаа бол яагаад?
    Эдгээр асуултуудад хариулт авах нь хүмүүсийг сонголт хийхдээ юунд үндэслэдгийг мэдэж авна. Мөн хүмүүсийг сонголтоо зөв хийхэд хэрэг болох шалтгаануудыг олно.
    • Эрүүл мэндийн ямар өөрчилөлт нь чухал вэ?
    • Байгал орчны ямар ашиг үр дүн хамгийн чухал вэ?
    • Эдгээр өөрчлөлтүүдийн талаарх хүсэл нь орон нутгий иргэдэд ариун цэврийн орчиноо өөрчилөх шаардлагыг бий болгож байна уу?
    • Одоо байгаа зүйл дээрээ үндэслээд өөрчилж болох жижиг ямар өөрчлөлтүүд байна вэ?
    • Бүлэг дотор эрэгтэй эмэгтэй хүмүүс аль аль нь орсон уу? Тэдний хариултууд өөр байсан уу?
  5. Mn EHB Ch7 page 139-1.png
  6. Хүмүүсийн мэддэггүй өөр ямар жорлон байж болох талаар танилцуул. Шинэ мэдлэг мэдсэнээр хүмүүс одоо байгаа жорлондоо жижиг өөрчлөлтүүдийг хийх боломжтой болж мэднэ. Жишээлбэл жорлондоо агааржуулалтын яндан хийх зэрэг шинэ санааг зааж өг.
  7. Mn EHB Ch7 page 139-2.png
  8. Бүлгийн гишүүдийг доорх хүснэгтийн дагуу бодож асуултуудад хариул гэж хүс. Хүн бүхэн өөрийн бодлоор жорлонгийн нэр төрөл бүрт оноо тавина. үүнд хамгийн сайн гэж бодсон үедээ таван оноо хамгийн муу гэж үзвэл тэг оноо тавина. Хүн бүхний тавьсан оноонуудыг тоолж хүснэгтэнд нэмж тавьснаар аль жорлон хамгийн сайн гэдгий гаргаж болно.

  9. Бүлгийн гишүүд дээр хэлэлцсэний дагуу хамгийн сайн жорлон тодруулсны дараа шинэ зураг зурна. Тэр зургандаа шинээр мэдсэн жорлонгуудыг багтааж оруулна. үүнийхээ дараа тэд хуучин зурсан зурагтайгаа нийлүүлэн бүх жорлонгуудаа хамгийн муугаас хамгийн сайн болтол нь эгнүүлж дахин байрлуулна. үүнийхээ дараа тэд хуучин дараалал шинэ дараалал хоёроо харьцуулж үзнэ.
    a group of men and women sit and talk.
    Аюулгүй эрүүл жорлонг сонгохын тулд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хэлэлцүүлэгт ижил тэгш оруул.
    • Дээрх хоёр дараалал юугаараа ялгаатай байна вэ?
    • Ямар жорлон сайн ямар жорлон муу гэдэг тухай ойлголтыг өөрчилөхөд ямар шинэ санаа мэдээлэл нөлөөлөв?


    Эдгээр хэлэлцүүлгүүдэд үндэслэн бүлгийн гишүүд өөрсдөдөө хамгийн тохиромжтой жорлонгоо сонгон авна.



This page was updated:05 4-р сар 2021