Hesperian Health Guides
Хүүхдэд зориулсан жорлон
Хүүхдүүд эрүүл аюулгүй жорлонтой үедээ өвчин бага тусдаг. Нүхэн жорлон нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг ба ялангуяа том нүхтэй харанхуй жорлонгоос хүүхдүүд их айдаг. Сургуулийн жорлон ийм байвал сургуулийн хүүхдүүд ялангуяа охидууд ариун цэврийн хувьд эрсдэлтэй болдог.
Жижиг хүүхдэд ариун цэврийн тусламж үзүүлэх
Хүний өтгөн ялгадасанд аюултай нянгууд агуулагдаж байдаг. Иймээс бие зассаны дараа өтгөнөө цэвэрлэх үед хүүхэд болон том хүмүүс аюултай өвчний халдвар авах магадлалтай байдаг. Хөдөө газарт жорлонд орж чадахгүй жижиг хүүхдүүддээ бие засах нүх ухаж өгөөд ялгадсыг нь шороогоор булдаг. Хүүхэд бие зассаны дараа дараах зүйлийг хийх чухал:
- Бие зассаны дараа нялх хүүхэд болон хүүхдийн гарыг заавал угаа
- Хүүхдийн баас цэвэрлэснйи дараа өөрийн гарыг заавал угаа.
- Хүүхдийн баасыг газарт булах буюу эсвэл аюулгүй жорлонлуу аваачиж хий.
- Газар хаясан хувцасыг усны эх ундрагаас хол аваачиж угаа.
Бие зассаны дараа өөрийгөө хэрхэн цэвэрлэх талаар охид хөвгүүдэд зааж сурга. Ялангуяа бөгсөө арчих үедээ урдаас нь хоош чиглэлд арчих ёстой гэдгийг охидод зааж сургах хэрэгтэй. Бөгсөө арчихдаа урагш нь чиглүүлж арчивал ялгадасний бохир нян эмэгтэй хүүхдийн шээсний сүврүү орж улмаар эмэгтэй хүний бэлэг эрхтэн дотор халдвар үүсгэн давсагны үрэвсэл болон бусад эрүүл мэндэд хортой өвчин үүсгэнэ.