Hesperian Health Guides
Гэнэтийн нөхцөл байдлын үеийн ариун цэвэр
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 7–аар бүлэг: Жорлон байгуулах > Гэнэтийн нөхцөл байдлын үеийн ариун цэвэр
Энгий шуудуун бие засах газар
Орон нутгийн материалыг ашиглан энгийн шуудууг ашиглаж болдог. Нэг гэр бүл буюу хэдэн жижиг гэж бүлүүдийн дунд энгийн шуудуу нь хамгийн тохиромжтой.
Шуудууг нам дор газар усны эх сурвалжаас хол мөртлөө хүмүүсийн явган яваад ойрхон очиж болох газарт байгуулна. Шуудуун жорлон нь хүний хөл гишгэх эгнээтэй байна.
Шуудуун жорлон нь гүнээрээ хоёр метрээс ихгүй байх ба бас ухахад хялбар аргаар хийсэн байна. Шуудууг ухахад гарсан шорооноос бие зассан хүн бүхэн бага хэсгийг авч өөрийн бие зассан ялгадсыг шороогоор хучина. Шуудууг дүүрэх үед түүнийг шороогоор битүү хучиж, орхино. Шуудуун жорлонгын орчмын хөрс шороо нь булагдсан жорлонгийн агуулгаар баяжиж тэжээгдэнэ.
Зарим үед зөөврийн майхан маягийн хучилтыг шуудуун жорлон дээр тавьж бороо цаснаас болон олон хүний нүднээс бие засч байгаа хүнийг хамгаална. Тийм хучилтыг даавуу, өвс ногоо болон ямар ч материалаар хийж болно. Шуудуун жорлонг эмэгтэйчүүд хүүхдүүд хэрэглэхэд хялбар хийнэ.