Hesperian Health Guides
Бохир усны асуудал
Бохир усыг ариутгах нь асар үнэтэй ажил байдаг. Иймээс зарим үед хотын бохир усыг цэвэрлэхгүйгээр асгадаг газрууд бий. Ингэснээр асар их хэмжээний нян өт хорхой, химийн хортой бодисуудыг усаар тарааж илэгний гипатет, холер, хижиг зэрэг өвчнүүдийг үүсгэдэг.
Тэр ч байтугай усыг үнэ өртөг ихтэйгээр ариутгасан ч гэсэн хэрэв хог хаягдлыг зөв тогтвортой байдлаар удирдаж чиглүүлэхгүй бол дараах асуудлууд гарч ирдэг:
- Голын дагуу болон уулын урууд байгаа цэвэр усны эх сурвалжийг бохирдуулах
- Хүмүүсийн амьдарч газар тариалан эрхэлдэг газрын хөрсийг бохирдуулах
- Хөдөө аж ахуйд хэрэглэх шим тэжээлтэй нөөц бордоог алдагдуулах.
- Унд хоол, угаалга цэвэрлэгээ, усанд орох, хөдөө аж ахуйд хэрэглэх усны эх сурвалжийг бохирдуулах.
- Муухай үнэртэй байх.
- Олон янзын хог хаягдал холилдох
Уйлдвэрийн гаралтай хорт химийн бодиснууд бохир усны системд орох зэргээс болж бохир усны систем нь өөрөө өвчин үүсгэх эх сурвалж болдог. Ийм олон хорт бодис холилдсон бохир усыг ариутгах дахин ашиглахад маш хүнд байдаг.
Aруитгагдаагүй бохир усны системээс хамгийн их хохирдог хүмүүс бол бохир усыг хаядаг газрын ойролцоо амьдардаг хүмүүс юм. |
Хамгийн хямд өртөгтэйгөөр бохирын системийг цэвэрлэх арга бол бохирдол үүсч байгаа газартаа цэвэрлэгээ хийж дараа нь усаа газрын хөрсөнд шингээж ургамал модыг тэжээх явдал юм. Бохир усыг цэвэршүүлэх хамгийн түгээмэл арга нь ус цэвэрлэх танк /газар доор байдаг асар том усны сав бөгөөд энэ саван дотор хатуу хаягдлууд тунаж үлдэн усан доторхи бодис задардаг/ болон ус шүүрэх талбай байгуулах явдал юм. Ус шүүрүүлэх талбай гэдэг ус шингэнийг газрын хөрсрүү урсган оруулдаг газар юм. Цэвэрлэх байгууламжийн тухай мэдээлэл авахын тулд нэлээд техникийн төлөвлөгөө үзүүлэлтүүдтэй танилцах хэрэгтэй бөгөөд үүнийг энэ номноос гадна эх сурвалжаас нэмж судлах хэрэгтэй. Бохир усны системийн нэг сул тал нь хүмүүсийн ариун цэврийн хэрэгцээг хангахын тулд маш их хэмжээний ус ашигладаг явдал юм. Гэтэл түүний гүйцэтгэж байгаа ихэнх ажил үүргийг маш бага юм уу эсвэл бараг ус орохгүйгээр зохицуулж болох арга замууд байдаг.
Хэрэв танай орон нутаг бага устай бол. Эсвэл танайх бохирын систем барих мөнгөгүй бол бусад хэлбэрийн жорлонг байгуулж ариун цэврийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Хүмүүс өөрсдийн бохирын системийг байгуулав
Пакистаны Карачи хотын 900 мянган хүн амьдардаг нэгэн хэсгийг Оранги хотынхон гэдэг. Олон жилийн турш Орангигийн хүмүүс найдвартай цэвэр ус ариун цэврийн үйлчилгээгүй байлаа. Борооны ус болон бохир уснууд ил ухсан жорлонгийн нүхрүү орж, тэнд ялаа шумуул үүрлэж, өвчин үүсгэдэг байв. 1980 онд доктор Актар Хамид Хан Оранги хотын туршилтын төслийг санаачилж, хүмүүст жорлонтой холбоотой эрүүл мэндийн асуудлыг тайлбарлан ойлгуулж, хүмүүстэй хамтран шийдэл гаргаж үзжээ.
Орон нутгий иргэж газар доогуурх бохир усны систем нь тэдний амьдралыг эрс сайжруулна гэж нэгэн дуугаар шийдэж байв. Эхэндээ хүмүүс бохир усны системийг засгийн газар барина гэж хүлээж байлаа. Гэвч доктор Хан Крачигийн засаг захиргаа тэдэнд бохир усны мөнгө өгөхгүй гэдгийг мэдэж байлаа. Олон удаа ярилцсаны эцэст Орангигийн хүмүүс бохир усны систем барих мөнгөгүй гэдгээ ойлгож түүнийгээ өөрсдөө барья гэж шийдэцгээв.
Хамгийн эхний алхам бол орон нутгийн байгууллагуудыг байгуулах явдал байв. 20-30 байшингаас бүрдсэн эгнээ бүр дундаа нэг бохирын хоолой барих ба нэмж хотын туршилтын төсөлд оролцох хүсэлтээ гаргав. Хотын туршилтын төслөөс эгнээнүүдийг судалж төлөвлөгөөг гаргаж өгөв.
Эгнээний байгууллагууд нь өөрсдөд ноогдсон мөнгөний хэмжээг оршин суугчидаас хурааж авах ажил хэрэг анхандаа олон хүмүүс бетон яаж зуурах, бохирийн хоолойн нүхийг яаж тэгшхэн ухах зэрэг ажлыг хийж мэддэггүй байлаа. Иймээс тэдний ажил сайн болж чадахгүй байв. Хоёр жилийн дараа гэхэд муухан хийсэн чанаргүй бохирын шугам олон болж, зарим нь огт баригдаагүй байв. Оронги хотын төслийн удирдлагууд хүмүүсийг хангалттай дадлагажуулаагүйгээс ажил муу боллоо гэдгийг ойлгожээ. Иймээс тэд сургалт явуулж эхлэв. Энэ удаагийн сургалтанд хүүхэд эмэгтэйчүүд ч хамрагджээ. Сургалтын дараа орон нутагт бохирийн хоолойг илүү гоё дизайнтай хямд өртгөөр хурдан барьж чадлаа.
Хэдхэн жилийн дараа гэхэд айлуудын дунд өөр өөрийн гэсэн бохир ус, хаягдлыг татах газартай болжээ. Эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хүмүүст амьдархад таатай орчин болжээ. Гэлээ ч тэдэнд асуудал тулгарч байлаа. Оранги хотын хүмүүс бохир усны нүх хоолойг бэлдэж чадсан боловч тэдэнд бохир усыг цэвэршүүлэх үйлдвэр хэрэгтэй байлаа. Засгийн газар үүнд мөнгө гаргаж өгөхгүй байв. Олон жил өнгөрхөд засгийн газар мөнгө олж бага өртөгөөр бохирын асуудлыг шийдэв. Тэд бохирын агуулах бүрт шүүлтүүрийн систем холбож, бохирын усыг уруу газар урсахад нь цэвэрлэж шүүх болжээ. өөрсдийн бохирын системийг барьж босгож чадсанаар хамт олноороо нийтийн эрүүл мэндийн чухал арга хэмжээг авч чадсан байна. Оранги хотын бохирын хоолойн төсөл орон нутгийн бохирын системийн ачаар нутгийн иргэдийн эрүүл мэндийн байдал эрс дээшилж болдгийг харуулсан жишээ болсон юм.