Hesperian Health Guides
Экологийн жорлон
Экологийн жорлон нь усыг хамгаалдаг. Яагаад гэвэл энэ жорлонд орсны дараагаар гар угаахаас өөр хэлбэрээр ус ашиглагдахгүй юм. Экологийн жорлон нь гүний усыг бохирдуулахгүй ач холбогдолтой. Учир нь тэд гүнзгий биш бөгөөд гүний усны түвшингээс хамаагүй дээр байрладаг.
Экологийн жорлонг хот суурин тосгонд хялбархан барьж байгуулж болно. Экологийн жорлонг засахад энгийн нүхэн жорлонг засахаас арай илүү ажиллагаатай боловч усан хоолойд холбогдсон жорлонг засахаас хялбар байдаг. Харин экологийн жорлонг зөв ашиглахын тулд түүнийг хэрэглэж байгаа хүмүүс жорлонгийн ажиллагааг ойлгодог байх ёстой.
Гарчиг
- 1 Хаягдал ялгадсыг бордоо болгон хувиргах нь
- 2 Бордоо хийх жорлон ба шээс зайлуулагч хуурай жорлон
- 3 Мод тарихад зориулагдсан энгийн бордоо хийгч жорлон
- 4 Мод тарихад зориулсан энгийн жорлон барь
- 5 Хоёр нүхтэй бордооны жорлон
- 6 Шээс зайлуулагч хуурай жорлон
- 7 Хоёр өрөөтэй хуурай жорлон
- 8 Хоёр өрөөтэй хуурай жорлонг ашиглаж арчилах нь
- 9 Шээсээр хийсэн бордоо.
- 10 Сайжруулсан хуурай жорлон
Хаягдал ялгадсыг бордоо болгон хувиргах нь
Баялаг эрүүл хөрстэй байхын тулд органик матери хөрсөнд байх шаардлагатай. Органик матери гэдэг ургамал болон бусад амьд зүйлсийн үлдэгдэл болон задарч ялзарсан зүйлсээс бүтдэг. Байгал дээр байдаг органик материйн задарч хөрсрүү шингэдэг энэхүү процессийг ялзмагдах гэж нэрлэдэг.
Фермерүүд хоол ундны үлдэгдэл, амьтны баас, аргал зэргийг цуглуулан авч ялзмаг хийн хөрсрүү нэмж борддог. Энэ нь газрын хөрсийг үр тариа ургуулахад тохиромжтой тэжээллэг бодисоор хангадаг. Хүмүүс эрүүл амьдрахын тулд хоол хүнсэндээ олон төрлийн тэжээллэг бодис хэрэглэх шаардлагатай байдгын адил ургамал ч бас сайн ургаж үр жимсээ тээхийн тулд тэжээллэг бодис хэрэглэх ёстой байдаг.
Тэжээл бордоог хүний ялгадсаар бас хийж болно. Хүний ялгадсанд хөрсийг сайжруулахад хэрэглэдэг тэжээл агуулагдаж байдаг. Гэхдээ бас хүний ялгадсанд өвчин үүсгэдэг нян бий. Ийм учраас хүний ялгадсаар бордоо хийх нь амьтны аргал, хорголоор юм уу хоолны үлдэгдлээр бордоо хийхээс илүү анхааралтай ажиллагааг шаарддаг.
Хүний өтгөн ялгадсыг хэзээ ч шинээр нь хэрэглэж болохгүй. Харин бордоо болгосны дараа хүний ялгадас нь ямар ч ургамал хүнсний ногоо модыг ургуулахад химийн бордоо ашиглах шаардлагагүйгээр сайн ургуулж, аюулгүй байж чадна.
Хүний шээс өтгөнийг бодвол харьцангуй бага нян агуулдаг бөгөөд өтгөн ялгадсаас ч илүү тэжээлийг агуулж байдаг. Энэ нь шээсээр маш чухал бордоог хийхэд хялбар болгодог. Гэхдээ шээс нь шууд ногооруу ороход хэтэрхий хурц байдаг учир шээсийг ашиглахын өмнө тусгай ажиллагаа хийх шаардлагатай.
Бордоо хийх жорлон ба шээс зайлуулагч хуурай жорлон
Хоёр төрлийн экологийн жорлон байдаг. Нэг нь бордоо хийгч жорлон ба нөгөө нь шээс зайлуулагч буюу хуурай жорлон юм. Энэ хоёр жорлон нь хоёулаа аюулгүй бордоог гаргаж чадна. Олон хүмүүс эдгээр жорлонгуудыг бордооны жорлон буюу ялзмагийн жорлон ч гэж хэлдэг. Гэхдээ энэ хоёр жорлонд зарим чухал ялгаа бий.
Бордоо хийгч жорлон
|
Хуурай жорлон
|
Эдгээр хоёр жорлонгийн хувьд нэг жил дарсан ялгадастай шороог бордооны хэсэгрүү татан авч хурааж болох бөгөөд хоосон болсон нүхэнд мод тарих буюу мөн авсан бордооны шороогоо хүнсний ногоо тариа тарих газартаа шууд тарааж, хөрсийг баяжуулахад ашиглаж болно.
Хуурай жорлон орон нутгийн эдийн засагт тусалсан нь
Мексикийн Морилосийн хэд хэдэн хотод олон хүмүүс экологийн хуурай жорлонг ашигладаг. Ласинега гэдэг нэртэй нэгэн орчинд хүмүүс хуурай жорлон ашиглах онцгой шаардлагатай байдаг. Яагаад гэвэл тэнд газрын чийг ихтэй, гүний ус өндөрт байрладаг учир энгийн нүхэн жорлон хэрэглэх боломжгүй байдаг. Ийм нөхцөлд жорлонгийнхоо асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн иргэд шээсийг өтгөнөөс салгадаг тусгай суултуур худалдаж авцгаажээ. Энэ тусгай суултуурыг орон нутгийн иргэд өөрсдөө бүтээж, нутгийн шавраар хийсэн байна. Жорлон хийсэн ажилчид орон нутгийн иргэддээ энэхүү жорлонг яаж хэрэглэх талаар зааж сургажээ.
Мөн Ласинегаагийн олон оршин суугчид мод жимс, ногоо тарьж амжиргаандаа хэрэглэдэг. Хуурай жорлонг хэрэглэж үзсэн анхны хэрэглэгч нар шээс болон өтгөнөөс гаргаж авсан бордоог модны бордоо болгон хэрэглэх арга замыг олжээ. Хөршүүдийнх нь мод илүү хурдан, илүү эрүүл ургаж байгааг харсан бусад оршин суугчид үнэгүй бордоо гаргадаг энэ жорлонг захиалж хийлгэх болжээ.
Одоо Ласинегагийн бүх айлууд хуурай жорлон хэрэглэж байна. Орон нутгийн иргэд жорлон үйлдвэрлэж өгдөг жижиг үйлдвэр улам завгүй болж, орон нутгийн иргэд илүү баян аюулгүй болж байна.
Мод тарихад зориулагдсан энгийн бордоо хийгч жорлон
Энэхүү жорлон нь мод тарихад зориулан бордоо үйлдвэрлэдэг. Энэ жорлонг барихад хялбар бөгөөд жорлонгийн нүхийг дүүрмэгц түүнийг өргөж өөр газар байрлуулж болдог.
Энэ жорлонг мод тарих талбай хангалттай байгаа газарт хэрэглэхэд тохиромжтой. Мөн газрын гүний ус дээр байрладаг гүнзгий нүх ухах боломжгүй газарт хамгийн тохиромжтой. Жорлонгийн нүхийг шороогоор булж, дээр нь мод тарих нь хог хаягдал задарч цэвэршихэд тусалдаг.
Энэ аргаар алимны мод болон бусад ашигтай модны цэцэрлэг бий болгоход хамгийн тохиромжтой. Хэрэв та мод тарих төлөвлөгөө байхгүй бол өөр хэлбэрийн жорлонг ашиглах хэрэгтэй.
Мод тарихад зориулсан энгийн жорлон барь
Газрыг тэгшлээд бетонон имжээр хийж тавь. Имжээрийн дотор талд нэг метр орчим нүх ух. Цементэн имжээрийг бэхэлж шороогоор чигж. Жорлонгийн тавцан хийж, цементэн ирмэг дээр байрлуул. Хөдөлгөж зөөхөд хялбархан хөнгхөн жорлонг барь.
Энэхүү жорлонг ашигалж арчилах аргууд:
- Хэрэглэхийн өмнө нүхэн дор хуурай навч сүрлэ тавь. Энэ нь өтгөн ялгадсыг задархад туслана.
- Жорлонд орсны дараа атга шороог үнстэй холих буюу эсвэл хуурай навчийг ялгадсан дээрээ цац.
- Жорлонгийн доторх ялгадас хэтэрхий өндөр болоод байвал саваа модоор хутгаж доош нь чигж.
- Жорлонгийн тавцанг шүүрдэж угааж бай. Гэхдээ жорлонгийн нүхрүү бараг ус оруулахгүй байхыг бод.
- Жорлонгийн нүх бараг дүүрээд ирмэгц жорлонгийн бүхээг суурин имжээрийг авч зайлуул.
- Нүхийг 15см орчим хөрсөөр хуч. Энэ хөрс шороо нь ургамлын үлдэгдэлтэй холилдсон байвал сайн. Хэдэн долоо хоногийн хугацаанд жорлонгийн нүхэн дэх ялгадсыг доош суухыг хүлээ. Түүний дараа шороо ургамлын хог, ус нэмээд мод тарь. Жимсний мод тарьвал маш сайн ургаж, жимс их гаргах болно.
- Жорлонгийн тавцан бүхээг, суурийн имжээр цементийг өөр газарт зөөн тавьж, дахин нүх ухаж жорлонгоо хэрэглэнэ.
Хоёр нүхтэй бордооны жорлон
Хоёр нүхтэй бордооны жорлон нь жирийн мод тарихад зориулсан жорлонтой адилхан боловч мод тарихын оронд задарсан язмагыг ухан авч цэцэрлэг ногооны талбайд шууд хэргэлдэгээрээ онцлогтой. Энэхүү жорлон нь гүний усыг хамгаалахад энгийн жорлонгоос хамаагүй илүү аюулгүй бөгөөд ялгадас нь гүехэн нүхэнд хуримтлагдаж, хурдан хатаж, нянг устгаж дараа нь бордоо болон зайлуулагдаж байгаа учир хөрсийг бохирдуулдаггүй сайн талтай.
Хоёр нүхтэй бордооны жорлонг барих
1-1.5 м-ийн гүнзгий нэг м –ийн өргөн хоёр нүхийг хооронд нь 30 см –ийн зайтай ухаж бэлтгэ. Хоёуланд нь нүхний амсар дээгүүр имжих цементэн хүрээ бэлтгэж байрлуул. Нэг нүхэн дээр нь битүү цементэн тавцан хийж тавиад нөгөө дээр нь нүхтэй цементэн тавцан хий. Нүхтэй тавцандаа жорлонгоо байгуулж нүхийг дүүртэл нь хэрэглэ. Зургаан ам бүлтэй нэг айл ийм жорлонг нэг жилд дүүргэнэ.
- Эхний хэргэлсэн жорлон барарг дүүрээд ирэх үед түүний дээр 30 см шороо хийж дээрээс нь битүү цеметэн тавцангаар дар, харин нүхтэй тавцанг жорлонгийн бүхээгтэй нь хамт нүүлгэж хоёр дахь жорлон дээрээ байрлуул. Тэгээд хоёр дахь жорлонгоо дүүртэл нь хэрэглэ.
- Эхний дүүрсэн жорлонг тэр чигээр орхи хоёр сар орчим ингэж орхиод нүхэн дээрээс нь нэмж шороо хийн улиралын чанартай ногоог нүхэнд нь тарь. Тэгэхдээ газрын доорх ялгадас бүрэн задарч дуусаагүй байх магадлалтай учир түүн дээр газрын гүнд ургадаг төмс лууван зэргийг тарих зохимжгүй. Харин огурцы помидор зэргийг таривал зохимжтой.
- Хоёр дахь жорлон дүүрээд ирэхийн үед эхний дүүрсэн жорлонгийнхоо нүхэн дэх язмагыг хүрздэн гаргаж уудал. Ингэхдээ гартаа резенин бээлий өмсч бордоо хутгасан гараа сайтар угаана.
- Жорлонгийн нүхнээс гаргаж авсан хуурай язмагуудыг уут, саванд хийж, дараа хэргэлхээр хадгалах буюу эсвэл цэцэрлэгт хүрээлэн ногооны талбайд шууд цацаж хэрэглэнэ. /бордоо яаж хэрэглэхэд бэлэн болдог талаар уншина уу./ Жорлонгийн бүхээг суурийг дахин нэгдүгээр нүхрүү шилжүүлж хоёрдугаар нүхэн дэх язмагыг боловсрохыг хүлээнэ. Энэ мэтээр давтан үргэлжилнэ.
Хоёр нүхтэй бордооны жорлонг арчилах нь
- Жорлонгийн өрөөнд хувинтай шороо хөрсийг хуурай өвс ургамалтай хольж, байнга бэлэн байлга. Жорлонд орсны дараа атга шороог жорлонгийн нүхрүү цацаж бай.
- Жорлонгийн нүхэнд ялгадас хэт өндөр болоод ирвэл модоор доош нь дарж чигжиж бай.
- Жорлонгийн тавцанг ойр ойрхон шүүрдэж унагааж бай. Гэхдээ жорлонлуу ус орохоос сэргийлэх хэрэгтэй.
Шээс зайлуулагч хуурай жорлон
Хуурай жорлонг хийхэд нүх ухахгүй. Тэдгээрийг газар дээр байгуулж, ялгадсыг ойр ойрхон зайлуулах зориулалттайгаар хийнэ. Тэдгээр жорлонд шээс болон өтгөн ялгадсыг тус тусд нь хураах савнууд байдаг. Ингэснээр өтгөнийг хурдан хатах, нянг үхүүлэх, үнэрийг багасгахад тусалдаг. Энэ нь бас шээсийг тусд нь хураан авч бордоо болгон ашиглахад зохимжтой болгодог. Сайн барьсан хуурай жорлон нь газрын дээр байдаг учир гүний усыг бохирдуулдаггүй ач холбогдолтой.
Хуурай жорлон барих нь нүхэн жорлон барихаас илүү өндөр өртөгтэй. Түүнийг зөв ашигалхын тулд дадлага сургалт хэрэгтэй. Мөн хуурай жорлонг ашиглаж цэвэр байлгахад илүү их ажиллагаа ордог. Гэхдээ өөрсдийн ялгадсаас бордоо гарган авхыг хүсдэг хэн бүхэнд хуурай жорлон хамгийн сайн хэрэгцээтэй зүйл байдаг. Дараах газруудад хуурай жорлонг хэрэглэхэд тохиромжтой.
|
|
Хоёр өрөөтэй хуурай жорлон
Энэхүү хуурай жорлон нь өтгөн ялгадас задарч аюулгүй бордоо болох зориулалттай хоёр өрөө бүхий жорлон юм. Нэг тал нь жорлонгийн зориулалтаар ашиглагдаж байхад нөгөө тал нь хуурай ялгадсыг задалж язмаг болоход зориулагддаг. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүмүүст тохиромжтой тодорхой дизайнтай суултуур нь өтгөнийг шээснээс ялгаж жорлонруу хуваарилдаг. Шээс нь турбаагаар дамжиж жорлонгийн гадна талд байрлах савруу орно. Харин хатсан өтгөн ялгадас жилийн дараа гэхэд бордоо болон хувирч бордооны хашааруу юмуу ногооны талбайруу ачигдана. Цуглуулж авсан шээсийг устай хольж, бордоо болгон ашигладаг.
Xоёр өрөөтэй хуурай жорлонгийн эд ангиуд
энэ нь хуурай жорлонг байгуулах гурван арга
эдгээр гурван аргыг хэрэглэхэд гурвууланд нь цемент бетон тоосго юм уу ус нэвтэрдэггүй хатуу материалаар суурийг хийнэ.
доорх гурван аргын аль алинд нь жорлонгийн бүхээг шат барих шаардлагатай. Бас ард нь хаалга хийж цоожлох шаардлагатай. Шээс зайлуулах шалаанкыг жорлонгийн өрөөгөөр дамжуулан тусдаа саванд оруулах юмуу эсвэл ногооны талбайруу холбох шуудуу татах боломжтой. |
|||
Жорлонгийн нэр төрөл | 1. Явган суухад зориулсан жорлон |
2. Тавцан дээр суух зориулалттай жорлон |
3. Суултуур дээр суух зориулаттай |
---|---|---|---|
Cуурийн өрөөг хийх | |||
Хоёр өрөөг зааглаж буй хананд шээс тусгаарлах савыг байрлуулах зорилгоор зай үлдээ. | Суурийг тэгш тавцангаар бүтээж өрөө болгонд зориулсан нүх гарга. | Суурийг тэгш тавцангаар бүтээж өрөө болгонд зориулсан нүх гарга. | |
Шээсийг зайлуулах | |||
20 литрийн усны савны ёроолыг тайрч амыг доош харуулан, жорлонгийн хоёр өрөөний дундах зайд байрлуул. Доош харсан амнаас шалаанк залга. Шээс цуглуулах савны аман дээр нарийн тороор амыг бүтээж өтгөн ялгадас юм уу хатуу биет орохоос хамгаал. | Хуванцар савыг ташуулдаж зүсээд доош харуул. Түүний аманд шээс зайлуулах шалаанк залга. Нарийн тороор амсрыг битүүлэн дарж хатуу зүйл болон өтгөн ялгадас унахаас хамгаал. | Шээс зайлуулах зориулалттай суултуурийг зарим газарт хийж хэргэлдэг. Хэрэв ийм суултуур байвал хэргэлхэд маш хялбар бөгөөд суурилуулахад аюулгүй байдаг. | |
Cуурийн тавцанг хийх | |||
Суурийн тавцан дээр урт зураасан цоорхой гарга. Цоорхойныхоо голд шээс цуглуулах савны амсар харагдах ёстой. Шээс нь шээсний савруу орж өтгөн нь нүхээр доош гоожих зориулалттай байх ёстой. Хэрэглэхгүй байгаа хэсгийнхээ зураасан цоорхойн дээр таг тавь. | Шээс зайлуулах савыг жорлонгийн суудлын урд тушаа байрлуул. | Шээс зайлуулах суултуурыг хэргэлж байгаа талаа тавьж хэрэглэхгүй байгаа талаа тагла. | |
бүхээг барих | сав
|
хоолой
|
|
Шээсийг тусдаа саванд цуглуулан авч бордоо болгон ашигалах боломжтой...Шээсийг өөр шээсийг цуглуулах нүхрүү шалаанкаар зайлуулж тухайн нүхнээс шуудуу гарган тариалангийн талбайд оруулах боломжтой. |
Хоёр өрөөтэй хуурай жорлонг ашиглаж арчилах нь
- өтгөн ялгадасруу ус оруулахгүй бай:
- Xэрэв жорлонгийн ялгадас нь шингэхэн буюу эсвэл норсон байвал хуурай шороо үнсээ нэмж хий.
- Хэрэв жорлон муухай үнэртэж байвал хуурай материудыг дахин нэмж хийх ба жорлонгийн яндан цэвэр байгаа эсэхийг шалга.
- Жорлонд байгаа ялгадас хэтэрхий өндөр болчихвол модоор доош дарж чигж.
- Шээс хуримтлуулах сав дүүрвэл түүнийг хоосолж бордоо хий.
- Нэг нүх нь нэг өрөө нь дүүрвэл нөгөө өрөөг нь ашигла. Ашиглагдахгүй байгаа өрөөг битүүлж тагла.
- Ашиглахгүй байгаа өрөөнд өтгөн ялгадас ялзмаг болохыг бүтэн жил хүлээх хэрэгтэй. Жилийн дараа хоёр дахь өрөө дүүрсний дараа хоёр дахь өрөөг таглаж эхний өрөөг суллана. Энэ маягаар давтан хэргэлнэ.
жорлонд хог бүү хая
жорлонд хог бүү хая |
жорлонд хог бүү хая. Экологийн жорлонг зөв ажиллуулья гэвэл тухайн жорлонд зөвхөн хүний ялгадас байх ёстой. Сарын тэмдэг ирж байгаа эмэгтэй хүн экологийн жорлонг ашиглаж болно. Гэхдээ ариун цэврийнхээ хэрэглэлийг жорлонд хаяж огт болохгүй.
Экологийн жорлон нь шил, лааз, лонх хуванцар ариун цэврийн тампон, их хэмжээний цаас зэрэг задардаггүй материалыг хаяж огт болохгүй. Харин маш бага хэмжээний цаас, навч, модны үртэс болон бусад газрын хөрсөнд орж задардаг материалыг хийж болно.
өтгөн бордоог хэзээ ашиглахад аюулгүй бэ?
өтгөн бордоог язмаг болж дууссаны дараа жорлонгоос гаргаж авахад тэр ямарч үнэргүй буюу эсвэл маш өчүүхэн бага үнэртэй байдаг. Ийм үнэргүй болгохын тулд өтгөн ялгадсыг хуурай байлгах ёстой ба хуурай чигээр нь бүтэн жил хадгалсан байх ёстой.
өтгөн ялгадсыг авах цаг боллоо гэж тооцож байгаа үедээ жорлонгийн арын хаалгыг онгойлго. Хэрэв бордооны агуулга чийгтэй байвал хуурай өвс навч юм уу шороо үнс нэмж хэдэн долоо хоног нэмж байлга. Хэрэв жорлонгийн өтгөн агуулга ямар ч үнэргүй хув хуурай байвал хэрэглэхэд бэлэн болсон гэсэн үг бөгөөд шууд хүрздэн авч болно.
Xуурай материалыг бордоо болгон ашиглахын тулд хүрздэн гарга. |
Хүний ялгадсыг янзлах жорлонг суллах үеэр бээлий өмсөх ёстой ба дараа нь гараа сайтар угаа.
|
Нэг жилийн турш хатсаны дараа ихэнх нянгууд үхдэг бөгөөд бордоог шууд хөрс буюу ногооны талбайд хэрэглэхэд болно. Хэрэв та ямар нэгэн байдлаар эргэлзэж байгаа бол бордоогоо улам сайн хатаахын тулд наранд хэд хоног задгай байлга. үүний дараа хөрсөнд нэмж хэрэглэж болно.
Шээсээр хийсэн бордоо.
Хүний шээсэнд азот фосфорын үнэ цэнэтэй тэжээлүүд агуулагдаж байдаг бөгөөд энэ нь ургамал ургахад чухал хэрэгцээтэй бодис болдог учир тариаланчид шээсийг бордоонд өргөнөөр ашигладаг. Шээс нь өтгөн ялгадсыг бодвол аюул багатай. Гэсэн хэдий ч сайн бордоо болдог зарим бодисууд усны эх сурвалжийг бохирдуулдаг юм. Түүнчлэн шээсэнд blood flukes орсон байвал шээс аюулгүй биш болно. Ийм учраас шээсээр газрыг бордох үедээ шээсийг усны эх сурвалжаас хол байлгах хэрэгтэй. мөн ундны ус, усанд орох устай газар шээсийг байлгаж болохгүй.
Шээсээр энгийн бордоо хийх
Шээсийг тагтай саванд хэд хоног хадгал. Ингэснээр шээсэн дотор байсан нян үхдэг бөгөөд мөн шээсэнд агуулагдаж байгаа тэжээлийн бодисууд ууршиж алга болохоос хамгаална.
Бордоо хийхийн тулд нэг сав шээсийг гурван сав устай холино. Ногоог бордохдоо 7 хоногт шээсээр гурван удаа л бордож болно.
Гурван сав ус, нэг сав шээс нь аюулгүй бордоо болдог. |
Шээсээр бордсон ногоо ургамал химийн бордоогоор бордсон ногоотой адил хурдан ургаж ус бага шаарддаг. Ялангуяа навчит ургамал салатны ногоо, байцаа зэрэг нь хамгийн сайн ургадаг. Шээсээр бордоо бэлтэгсний дараа гараа заавал угааж бай.
Шээс исгэж бордоо хийх
Шээсрүү задардаг зүйлс нэмж энэхүү хольцийг гашилгаж, исгэж чадвал ногоо тарихад зориулж цоо шинэ сайн хөрс гарган авч чадна.
- Шээсийг хуурай жорлонгоос цуглуулан ав. Нэг литр шээс тутамд нэг халбага хар шороо юм уу язмаг нэм.
- Энэхүү холимогоо таглахгүйгээр дөрвөн долоо хоног байлга. Энэ нь их муухай үнэр гаргах учираас түүнийг хүнээс хол байрлалд хийнэ. Шээсний холимог исгэлэн бор өнгөтэй болно.
- Том савыг хуурай навч, сүрэл болон бусад хуурай ургамлын зүйлээр дүүргэ. Тус савнаас гадагш ус гадагшлуулахгүйн тулд цуурхай болон нүхтэй хэсгүүдийг бөгөлж битүүл.
- Түүн дээрээ исгэсэн шээсийг нэм. Хамгийн сайн хольц бий болгохын тулд долоон орц ургамалын зүйл дээр нэг орц шээсийг нэмбэл зохимжтой. /30 куб см ургамлын зүйлс тутамд гурван литр исгэсэн шээс орно./
- Арван см –ээс ихгүй хэмжээтэй нимгэн шороог түүн дээр нэмж бүтээ. үүндээрээ ургамлын үр юмуу үрсэлгээг суулга.
- Хоёр өдөр тутамд энэхүү хольцоо нэг орц шээс арван орц усаар усал./бидний усалж байгаа сав нь битүү учраас шээсний орцыг түрүүчийн задгай талбайд хэргэлснээс бага байлгах ёстой. / Хуурай өвс навчнууд 10-12 сарын дотор маш үржил шимтэй хөрс болон хувирна.
Шинэ хөрсийг ямарч тариаланд ашиглаж болно.
Сайжруулсан хуурай жорлон
Энэхүү номонд оруулсан жорлонгууд нь экологийн ариутгалын зөвхөн зарим хэлбэрүүд юм. Энэхүү жорлонгуудыг орон нутгийн хэрэгцээнд нийцүүлэн янз бүрээр өөрчлөн сайжируулж болно. Хуурай жорлонг сайжруулдаг зарим зүйлс нь:
- Нарны гэрэл: нарнаас авах дулаан нь хуурай жорлонд байгаа материалыг хурдан задархад туслана. Жорлонгоо барихдаа өтгөн хадгалах өрөөний хаалга нарлуу харж байхаар барь. Энэ нь өтгөн хадгалах өрөөнд дулаан үүсгэж агаарын урсгалыг сайжируулж нянг хурдан үхүүлнэ.
- Агаарын урсгал их байх тусам ялгадас нь хурдан задарна. Жишээлбэл жорлонгийн өтгөн хадгалах өрөөнүүдийг хэргэлэхийн өмнө доор нь хуурай өвс сүрэл, модны мочир зэргийг тавьж өгвөл өтгөн ялгадсын дор хөндий агаар үүсгэж хатах процессийг түргэтгэнэ.
Ногоон талбайтай угаадаг жорлон
Энэтхэгийн хүмүүс хуурай жорлонг шээс, угаалгын ус хоёр нь хоёулаа ногоон талбайруу ордог байхаар өөрчилж сайжируулсан байна.