Hesperian Health Guides

Усаар зайлдаг нүхэн жорлон

Энэ бүлэгт:


EHB Ch7 page 136-1.png
Ус тогтоогч хэсэг
EHB Ch7 page 136-2.png
Ус тогтоогчтой суултуурыг цементэн тавцанд бэхэлсэн байдал

Усаар зайлдаг нүхэн жорлон нь нүхрүүгээ ус хийж ялгадсыг цэвэрлэдэг. Энэхүү жорлон нь хотын болон хөдөөгийн нөхцөлд өргөнөөр ашиглагддаг. Энэ жорлонг хийхэд жирийн нүхэн жорлон хийхтэй адил энгийн байдаг. Сайн баригдсан усаар зайлах жорлон нь муухай үнэрийг дардаг учир гэрийн ойролцоо барихад тохиромжтой болгодог.

Усаар зайлдаг жорлон нь хуванцар, шилэн юм уу цементэн суултуурыг цементэн тавцанд суулгаж хэрэглэнэ. Суултуур юм уу жорлон нь ус тогтоох хавх маягийн бүтэцтэй бөгөөд түүгээр дамжуулан муухай үнэр болон нүхэнд шавьж орж өсөж үржихээс хамгаална. Цементэн тавцан нь жорлонгийн нүхний дээр байрлана. Эсвэл ус зайлуулах нүхний холболтуудын дээр байрлана.

Усаар зайлдаг жорлонг хэрхэн ашиглах вэ?

Нэг нүхтэй бол жорлонг дүүртэл нь ашиглаад дахин ашиглахын өмнө жорлонгийн нүхийг хоосолж цэвэрлэнэ. Харин хоёр нүхтэй жорлонгийн хувьд жорлонгийн ялгадасыг ашиглаж байгаа аль нэг нүхрүүгээ чиглүүлж асгана. Эхний нүх дүүрэнгүүт хоёр дахь нүхрүү хоолойг холбоно.

EHB Ch7 page 136-4a.png

EHB Ch7 page 136-3.png
Ашиглагдахгүй байгаа нүхрүү чиглэсэн хоолойг тоосго шавраар битүүлж орхино.
Хаягдал урсах урсгал
Холболтын хэсэгт байгаа цементэн шуудуу нь хаягдалыг цааш нь хоолойгоор дамжуулахад чиглүүлж туслана.
Нэг нүхтэй ус хэргэлдэг жорлон
Хоёр нүхтэй ус хэргэлдэг жорлон
Холбох хайрцаг
Холбох хайрцаг нь гадна талаараа тоосгон, дотор талдаа нарийн жигд хийцтэй цемент байна.
Нэг нүхтэй жорлон нь газар доор байрлах бөгөөд хоёр метр гүнзгий нүх ухсан байх шаардлагатай. таван хүнтэй өрх ийм жорлонг таван жилд дүүргэнэ.
Газар дээр барьсан жорлон нь сувгаараа ялгадсаа хялбархан доош уруудуулна. Ийм жорлонг ойр ойрхон арчилж чадвал маш олон жил ашиглагдана.

Хоёр нүхтэй ус ашигладаг жорлонг барих

Хөрсний онцлог газрын усны түвшингээс хамааран ус хэргэлдэг жорлонг харгалзан ус хэргэлдэг жорлонг барихдаа газрын усны гүнээс дээш 3 м худгаас болон усны эх үүсвэрээс 20 м ийн зайд барих ёстой.


Mn EHB Ch7 page 137-1.png
Нүхний хэлбэр: нүх нь ямар ч хэлбэртэй байж болох бөгөөд тойрог хэлбэртэй байх нь хамгийн бага өртөгтэй, хамгийн бат бэх байдаг.
Нүхний амсарыг чулуу юм уу тоосгоор тойруулан барих ба тоосго чулууны завсар шингэн зүйлс гадагшилж болохуйц зай үлдээнэ.
Нүхний хоорондын зай нь нүхний гүний урттай тэнцүү байвал зүгээр. Хэрэв жорлонгийн нүх 1м гүнзгий бол нүхний хоорондын зай дор хаяж 1м байх хэрэгтэй.
Нүхнүүдийн амыг бэхжүүлсэн бетон тагаар таглах ёстой. /"Жорлонгийн тавцанг цемент бетоноор хийх нь" заасан аргаар голд нь нүх гаргалгүйгээр сайн бетонон таглаа хийж болно/.

Усаар зайлдаг жорлонг арчилах нь

Жорлонд орсны дараа тухай бүрт ус хийх ёстой. Жорлонг хэрэглэхийн өмнө бага зэрэг ус хийхэд жорлонгийн сав илүү цэвэрхэн байдаг. Жорлонг өдөр бүр цэвэрлэж бай. Жорлонгийн явган суултуурыг цэвэрлэхдээ аруитгалын нунтаг урт иштэй сойз ашиглаж бай.

  • Хэрэв жорлонгийн усны хоолой битүүрвэл жорлон усанд автана. Энэ тохиолдолд жорлон ажиллагаагүй болно.
  • Газрын гүний ус 3м –ээс бага хэмжээнд хүртэл дээшилбэл энэ жорлонгоос газрын гүний ус бохирдох магадлалтай.

Нүхийг суллах

Хэрэв жорлонгийн нүхийг сайн барьж чадсан бол жорлонгийн чийг болон агуулга нь удаан хугацаанд аюулгүй замаар хөрсөнд шингэж жорлонг хоослох шаардлага гарахгүй.

Харин жорлонгийн агуулга нь задарч хөрсөнд шингэхгүй бол жорлонг суллах шаардлагатай. Энэ тохиолдолд жорлонгийн нүхний тагыг онгойлгож 30 см зузаан шороо асга. Тэгээд жорлонгийн нүхийг тагла. Хоёр жилийн дараа жорлонгийн агуулга нь задарч энгийн бордоо болгон хэрэглэх боломжтой болно.




This page was updated:05 4-р сар 2021