Hesperian Health Guides

Хүмүүс жорлонгоо ямар байгаасай гэж хүсдэг вэ

Энэ бүлэгт:

Ариун цэврийн нөхцөлөө сайжруулахдаа хүмүүс эрүүл мэндийг тэр болгон тэргүүн зэрэгт тавьдаггүй. Тэд өөр зүйлийг бас хүсдэг:

  • Ганцаарчилсан байдал: Жорлон нь жүгээр л газарт ухсан ганц нүх шиг энгийн байж болно. Хамгийн гол нь жорлонд орж байгаа хүн бусдад харагдахыг хүсдэггүй учир ханатай хаалгатай байх ёстой. Түүнийг орон нутагт байдаг энгийн материалаар хийх ёстой.
  • Аюулгүй байдал: жорлонг сайн бөгөөд аюулгүй байрлалд барьж байж, найдвартай аюулгүй болгоно. Хэрэв жорлонг муу барьсан байвал түүнийг ашиглахад аюултай болно. Хэрэв жорлон нь гэрээс хол алслагдмал байрлалд байвал жорлонлуу явах, жорлонгоос ирэх нь эмэгтэйчүүд охидуудад хэцүү байх болно.
  • Тохь тух: хүмүүс аль болохоор тохь тухтай тайван сууж болох хэмжээний хангалттай зайтай жорлонд дуртай. Бас босоод зогсоход бие тулахгүй хэмжээний өндөр байх ёстой. Түүнчлэн цас бороо салхинаас хамгаалагдсан орон гэртэй ойрхон жорлонг хүмүүс ихэвчлэн ашиглах дуртай.
  • Цэвэр байдал: хэрэв жорлон нь бохир муухай үнэртэй бол хэн ч түүнийг ашиглахыг хүсдэггүй. Зарим газарт жорлон цэвэрлэдэг хүмүүсийг томилж жорлонг цэвэр байлгадаг.
  • Нэр төр: сайн арчилгаатай тохь тухтай жорлонтой айлыг хүмүүс хүндэлж үнэлдэг. Ийм учраас хүмүүс жорлонгоо сайжруулж барихад мөнгө зарцуулахдаа дуртай байдаг.


illustration of the below: A woman leads a child to a sheltered pit toilet; a man pours water for a child washing his hands; a woman pushes a wheelbarrow; a mop and bucket; a cooking pot and covered container.
Ариун цэврийн зөв дэглэм
=
+
+
+
+
Бие засах найдвартай аюулгүй газар
Бие зассаны дараа гараа угаах арга зам
Шээс болон өтгөн, ялгадсыг эрүүл нөөц баялаг болгон хувиргах
Жорлонг цэвэрлэж аюулгүй байлгах
Хүний ялгадсаар хордоогүй хоол унд, ус хэрэглэх



This page was updated:05 4-р сар 2021