Hesperian Health Guides
7–аар бүлэг: Жорлон байгуулах
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 7–аар бүлэг: Жорлон байгуулах > 7–аар бүлэг: Жорлон байгуулах
Хүний өтгө шингэн, ялгадас нь ус хоол унд хөрсийг янз бүрийн нян, өт зэрэг эрүүл мэндэд аюултай зүйлсээр хордуулж байдаг. /үз Усыг юу аюултай болгодог вэ/. Хүний ялгадсыг аюулгүй аргаар зайлуулахын тулд жорлонг зөв барьж байгуулан арчилах ба гараа угаах нь эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай зүйл юм.
Танай орон нутгийнхан энгийн нүхэн жорлон ашиглах, хүний ялгадсыг бордоо болгодог жорлон ашиглах /экологийн ариутгал/, эсвэл хүний ялгадсыг усаар түрж бохирын системрүү нийлүүлэн зайлуулах аргыг ашигалах буюу эсвэл өөр жорлон хэрэглэдэг байлаа гэхэд энэ бүхний эцсий зорилго нь хүний ялгадсыг ундны ус, хоол хүнс, өөрийн гар биеэндээ хүргэхгүй байх эцсий зорилготой юм. Аюулгүй цэвэр жорлон хэрэглэх нь чухал байдгын нэгэн адил бие зассаны дараа гараа угаах нь түүнтэй адилхан чухал зүйл юм. Аюулгүй жорлон хэрэглэх гараа угаах ажил хоёр хамтдаа хүмүүсийн тусдаг ихэнх өвчнөөс хүнийг хамгаалж чаддаг.
Муу жорлон муу усны буруу систем нь өвчин үүсгэх гол шалтгаан болдог ба газрын доорхи гүний усны бохирдлын гол буруутан нь байдаг. Цэвэр усны нөөц багасах тусам хүний ялгадас хаягдлыг байгал орчноо бохирдуулахгүйгээр хаяж цэвэрлэх нь тулгамдсан чухал асуудал болоод байна.