Hesperian Health Guides

Ариун цэврийн талаар сурталчилах

Энэ бүлэгт:

Зарим эрүүл мэндийн ажилтнууд ариун цэврийн шаардлага хангахгүй орчноос болж өвчин тусч нас барж байгаа хүмүүсийн тоог өөрчлөхийн тулд хүмүүсийг өөрсдийг нь цэвэрч байлгаж сургах ёстой гэж итгэдэг. Гэвч хүмүүсийн өдөр тутмын амьдрал , ядуурал , цэвэр усгүй байдал, жорлонгүй байдал зэрэг олон хүндрэлийг нүдээр үзээд ирэх үед хүмүүс хүссэнээрээ цэвэрч байж чаддаггүй юм байна гэдэг нь харагддаг. Хүмүүс цэвэрч байж чадахгүйгээсээ болж өвчин тусахдаа өөрсдийн буруу гэж боддог.

A large group of men and women meet outdoors.

Экспертүүд янз бүрийн байдлаар техникийн шийдлүүдийг гаргаж өгөхдөө ус хэрэглэдэггүй орчин үеийн жорлон , бохир усыг цэвэрлэх үнэтэй системүүдийг санал болгодог. Гэвч техникийн хувьд асуудлыг шийдэх нь соёлын хувьд асуудлыг шийдэхэд тэр болгон таардаггүй. Ялангуяа зарим орон нутагт үнэтэй техникийн шийдлүүд нь таарч тохирдоггүй. Энэ номонд орсон зарим жорлонгууд тэр болгон нутаг бүрт таарахгүй байж магадгүй.

Хүмүүсийн амьдралын орчин жинхэнэ хэрэгцээг нь мэдэхгүйгээр техникийн шийдэл санал болгох нь асуудал шийдэхээсээ илүү асуудал бий болгож магадгүй. Хүмүүсийн аруин цэврийн шаардлага хангахгүйгээс болж буй өвчнүүдийн шалтгаан нь зөвхөн ядуурал бус харин орон нутагт нь тохиромжгүй техникийн шийдэл гарч ирдэгтэй холбоотой иймээс тухайн орон нутагт ариун цэврийн дэглэмийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд орон нутгийн хүмүүсийг сонсож тэдний хэрэгцээ, ур чадвар өөрчлөлт хийх чадварт түшиглэх хэрэгтэй.



This page was updated:05 4-р сар 2021