Hesperian Health Guides

Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр хэрэгцээ шаардлагатай байдаг

Энэ бүлэгт:

Жорлонг хэрэглэх үед эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр хэрэгцээ шаардлагатай байдаг. Эрэгтэйчүүд олны нүдэн дээр биеэ засч хялбархан тайвширах боломжтой. Харин эмэгтэй хүнд олон нийтийн газар бие засах боломж байдаггүй. Эмэгтэйчүүд хүүхэд асрах, усанд явах, түлээ цуглуулах, хоол хийх, цэвэрлэх гээд гэр бүлийн ажлын ихэнхийг нугалдаг. үүнээс болж эмэгтэйчүүдэд аюулгүй тайван тухтай бие засч болох цэвэр жорлонгийн хэрэгцээ илүү өндөр байдаг.

As women wait at a bus stop, a man urinates against a nearby wall.
эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хялбархан бие засч чаддаг.

Эмэгтэйчүүдийн хэрэгцээг тооцсон жорлонг төлөвлөж байгуулах

A woman and girl at a toilet shelter.

Ариун цэврийн байгууламжийн төлөвлөлтийг хийхдээ эмэгтэйчүүдийн хэрэгцээг тооцож үзэхгүй байх нь эрүүл мэндэд илүү эрсдэл учруулдаг. Орон нутгийн ариун цэврийн байгууламжуудыг төлөвлөхдөө тэр өөрчлөлтүүд нь бүх хүнд тохирч байна уу гэдгийг тооцож ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэнд нийцэх эсэхийг тооцоолох ёстой.

Эмэгтэйчүүдийг орон нутийн ариун цэврийн хорооны төлөвлөтөнд оролцуулахын тулд дараах зүйлийг хийж болно:

  • Эмэгтэйчүүдийг ирж болохоор цагт уулзалтыг зохион байгуул.
  • Эмэгтэйчүүдийг урьж тэдэнд ярилцах бололцоо олго.
  • Эмэгтэйчүүдийг хялбар яриулахын тулд эмэгтэйчүүдэд зориулсан тусгай уулзалт хий.
  • Шийдвэр гаргах эрх мэдлийг хувааж эдэл
If you teach a man, you teach one person. If you teach a woman, you teach a whole nation - African proverb.

Эмэгтэйчүүд ихэвчлэн хүүхдүүдэд юмзааж сургаж тэднийг хүмүүжүүлдэг. Хэрэв эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангахуйц төлөвлөгөөг хийгээгүй бол тэр нь хүүхдүүдийн хэрэгцээг бас хангаагүй гэсэн үг. Эмэгтэйчүүд гэр бүлийн төлөвлөлтөнд оролцоогүй бол, орон нутгийн ариун цэврийн төлөвлөлтөнд оролцоогүй бол нийт орон нутгийн хэмжээнд хохирол амсдаг.

Бие засах газарт эмэгтэйчүүдэд тохиолддог саад бэрхшээлийг арилгах

Энэхүү дасгал нь эмэгтэйчүүдийг аюулгүй эрүүл бие засах газартай болгоход нь санаа өгч туслана. Ярилцлагын зорилго нь хүн бүхнийг эрүүл байлгах ямар өөрчлөлтийг хийх вэ гэдэг зорилготой. Эхлээд энэ ярилцлагыг зөвхөн эмэгтэйчүүдийн дунд явуулаад дараа нь эрэгтэйчүүдтэй хамтарсан бүлэгт зохион байгуулж болно. Материал: том зургийн цаас, үзэг харандаа, наалдах скоч

Хугацаа: 1-1.5 цаг

Материал: том зургийн цаас, үзэг харандаа, наалдах скоч

  1. Том цаасан дээр жорлонгийн тухай дүгнэлтүүдийг бич. Дараа нь дүгнэлт бүхнийг бүлгийн гишүүдэд уншиж өгч түүнтэй бүлгийн гишүүд санал нэг байгаа эсэхийг лавла. Санал нэг байгаа бол гараа өргөнүү гэж асуу. Санал нэг байгаа хариулт бүхний ард тэмдэг тавь.

    Жишээлбэл доорх дүгнэлтүүдийг хэрэглэж болно.

  2. illustration of the below; 5 women sit and discuss by wall with a large piece of paper reading: "Too far from my house. Safer to go in the bush. No way to wash after. The toilet is dirty and I am the person who must clean it. I do not want to be seen entering or leaving the toilet. Pregnant women are not permitted to use toilets. During monthly bleeding we are not permitted to use the toilets. The toilets are not safe for children."
    Сарын тэмдэг ирэх үед жорлонд орохыг хориглодог.
    Хүүхдэд манай жорлонгууд аюултай байна.
  3. Дүгнэлт бүхний ард байгаа зөвшөөрсөн тэмдэгүүдийг тоол. Хамгийн олон тэмдэгтэй асуудлуудыг сонгон авч тэдгээрийн талаар ярилц. Асуудлын үндэс суурь нь юу байна?, энэ асуудлаас болж ямар өвчин гарч болох вэ? Байдал нөхцөлийг сайжруулахын тулд бид юу хийж чадах вэ? Түүнийг сайжруулахад гарах ямар саад бэрхшээл байна.
  4. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд гээд бүх хүний хэрэгцээг хангахуйц өөрчилөлтийг хийхийн тулд ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гарга. үүгээр бүлгийн хэлэцүүлгийг дуусгана.

A person holding onto a hand support made of sticks squats to defecate over a pot.

Жорлонг хэрэглэхэд хялбар болгох

Хүүхэд том хүн хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүмүүст жорлонг хэрэглэхэд хялбар болгох олон арга бий. Хүмүүсийн ур чадвар эрүүл мэндээс хамаарч жорлонг тэдэнд тохируулан төлөвлөнө. Хүн бүхний хэрэгцээнд тохирох жорлон хийхийн тулд ур ухаан гаргаж сэтгэ.

A toilet chair.
шаардлагатай бол хөдөлгөөнт түшлэгийг нэмж хийж болно.

Хэрэв хүн өвдөгөө нугалж суухад бэрхшээлтэй бол гараараа тулах тулгуурийг хийж өгөх ба жорлонгийн суудлыг өндөр болгож өгөх ёстой. Хэрэв жорлонгийн нүх нь газарт байвал нүхэн дээр суудаг сандал юмуу суултуур хийж болно.

Хэрэв хүн биеэ хянах чадвар муутай байгаа бол түүний нуруу хажуу хөл, хөлийг түших суудлын даруулга юм уу түшлэгнүүдийг хийж өгөх ёстой.

Хараагүй хүмүүст гэрээсээ жорлон хүрэх замд нь утас олс татах буюу хашаа барьж, чиглүүлж өгөх ёстой.

Хэрэв хэн нэгэн хүн бие засахад тохиромжгүй хувцастай байгаа бол түүнд хувцасаа солих газрыг байлгаж өгөх буюу цэвэрхэн хуурай байрыг хангаж болно.

Хэрэв хүн сууж чадахгүй байгаа бол түүнд хөдөлгөөнтэй гар тэрэг болон тулгуур шатыг хийж өгч болно.

тэргэнцэртэй хүнд зориулсан жорлон

illustration of the below:A woman in a wheelchair uses a toilet shelter.
Жорлонгийн өрөө нь тэргэнцэртэй хүн багтахуйц том байх
Тахир дутуу хүнд тусламж шаардлагатай үед тусламж дуудах хонх чимээ гаргах өөр нэг зүйлийг унжуулж өгөх
Суултуурын ард түшлэг хийx
Тэргэнцэрээс суултуурлуу шилжиж суухад хэрэглэх бариул
Суултуур болон тэргэнцэрийн суудлууд ижил түвшинд байх
Гадагшаа онгойдог өргөн хаалга
Утсаар татаж онгойлгож хаадаг хаалганы бариул
жорлонгийн босгоноос гэрийн хаалга хүртэл тэргэнцэрээр явж болохуйц налуу довжоо
Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусад хүмүүсийн нэгэн адил ганцаарчилсан орчинд бие засахыг хүсдэг гэдгийг мартаж болохгүй.

A curtain with a sign reading "In Use."



This page was updated:06 4-р сар 2021