Hesperian Health Guides

Жорлон төлөвлөх

Энэ бүлэгт:

A man and woman outside their home; he thinks about a urinal, she thinks about a toilet; beside them, a naked child squats to defecate.
Орон нутаг бүрт хүн бүр хүний ялгадсыг зайлуулах өөрийн гэсэн аргатай байдаг. Мод бутруу очиж бие засах, нүх ухаж бие засах гээд хамгийн энгийн аргуудаас авхуулаад янз бүрийн байдлаар жорлонгоо байгуулдаг. Орон нутагт хүний суурьшил нэмэгдэх тусам энгийн аргаар бие засах нь улам хүндрэлтэй болно. Ийм учраас хүмүүс хоорондоо зөвлөлдөж бохирын хаягдлаа яаж шийдэх талаар ярилцах хэрэгтэй болно. Зарим хүмүүс өөрчилөлт хийхийг хүснэ зарим хүмүүст энэ нь төвөгтэй санагдаж мэднэ. Шинэ жорлон барих, жорлонруу очих замыг аюулгүй болгох гээд ямар ч төрлийн өөрчилөлт хийсэн байлаа гэсэн ариун цэврийн нөхцөлийг нийтийн хүчээр сайжруулж болно.

Нэг удаагын том өөрчилөлт хийснээс алхам алхамаар энгийн өөрчилөлт хийх нь орон нутагт дарамтгүй байдаг. Хамгийн энгийн жижиг өөрчилөлтүүдийг нэрлье:

  • Жорлонгийн ойролцоо гар угаах ус саван тавьж занших
  • Жорлонгийн агааржуулалтын цонхыг тороор хааж, ялаа батгана орохоос хамгаалах.
  • Ухсан нүхэн дээр бат бөх тавцан байрлуулж, аюулгүй болгох.


Хэрэв та өөрийн оршин сууж буй орон нутагт жорлонгоо сайжруулья гэж хүсч байгаа бол дараах асуудлуудыг шийдвэрлэх талаар бодож төлөвлөх ёстой:

  • өвчинөөс урьдчилан сэргийлэх- өвчин тээгч ялгадас,шавьж хорхойнуудыг хүний гар, хоол унднаас хол байлгаж жорлонгийн болон гэрийн ойр орчмыг цэвэр байлгах.
  • Усны эх сурвалжийг хамгаалах- жорлон нь ундны ус, газрын хөрсөн дээр болон гүний усыг бохирдуулахгүй байх ёстой.
  • Орчны байгалыг хамгаалах- хүний ялгадсыг байгалын бордоо болгон хувиргадаг жорлонгууд нь усыг хамгаалж байгал орчин бохирдохоос урьдчилан сэргийлж цаашилбал хөрсөнд шим тэжээл болдог./экологийн ариутгал/- энэ тухай 124-135 аар хуудаснаас үз.
  • Энгийн бөгөөд хямд байх- жорлон нь цэвэрлэхэд хялбар арчилж барьж байгуулж, засварлахад хялбар хямд байх ёстой. Түүнийг орон нутгийн материалаар хийж болохуйц байх ёстой.
  • Соёл уламжлалд харш биш байх. Жорлон нь орон нутгийн зан заншил, хэрэгцээ, итгэл үнэмшилд тохирч байх ёстой.
  • Хүн бүхний хэрэгцээнд нийцэх- жорлон нь хүүхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой.

Ариун цэврийн талаарх шийдвэр бол иргэдийн нийтийн шийдвэр байх ёстой

Хүмүүс өөрсдийн хэрэглэх ариун цэврийн газрууд, жорлонгийн талаар шийдвэр гаргахдаа өөрсдөдөө тохиолддог янз бүрийн шийдвэрээ тусгуулж чадна. өрх айлууд хөршүүд тосгон суурингийн ариун цэврийн талаарх шийдвэрүүд нь голын дагуу орших бусад саахалт суурин өрхүүдэд нөлөөлдөг учир хэсэг бүлэг оршин суугчид хамтран бие биенээс хамаарсан шийдвэрээ гаргавал зохимжтой.

Засгийн газар гадаадын тусламжийн байгууллагууд жорлонгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор гаргасан шийдвэрүүд нь бүтэлгүй болох тохиолдол олон бий. Харин олон нийт өөрсдөө оролцож гаргасан ариун цэврийн шийдвэрүүд амжилттай хэрэгждэг.

Буруу жорлон болчихов уу?

1992 онд Эл Сальвадорийн засгийн газар хэдэн мянган жорлон барихын тулд 10 америк доллар зарцуулсан юм. Эдгээр жорлонгууд нь хүний ялгадсыг ургамлын бордоо болгох зориулалттай байсан бөгөөд ингэхийн тулд шинэ жорлонг хуучин жорлонгуудаас илүү арчилж цэвэрлэх шаардлагатай байжээ. Засгийн газар энэ төслөө хэрэгжүүлэхдээ орон нутгаас хэнийг ч оролцуулж сургалт явуулаагүй бөгөөд орон нутгийнхний саналыг асуулгүйгээр барьж байгуулжээ. Тиймээс орон нутгийн иргэд энэ жорлон яаж ажилладыг мэдэхгүй хоцорчээ.


Төсөл дууссаны дараа засгийн газар жорлонгийн ашиглалтын талаар судалгаа хийжээ. Олон газарт жорлонгуудыг их муу ашигласан байсан ба зарим газарт огт ашиглаагүй байв.

People are talking outside a brick toilet building.
Энэ жорлонгууд нэг л биш ээ бүтэхгүй эд байна!
Угүй энэ жорлонгууд уг нь зүгээр юм гэхдээ бид нар тэрнийг буруу ашиглаад байна.
Энэ жорлон бидэнд хэрэгтэй эсэх талаар засгийн газар биднээс асуугаагүй шүү дээ
Эхлээд нэг туршилтын жорлон барьчихгүй дээ.
Энэ олон бүтэлгүй жорлонгийн мөнгийг хэн төлсөн юм бол!
Хүмүүс төлөвлөгөө хийхэд оролцож чадвал үр дүн нь тэдний хэрэгцээнд илүү нийцнэ.
Outside a sheltered pit toilet, a woman tries to hand cleaning tools to a man who tries to refuse them.

Хэн нэгэн хүн жорлон цэвэрлэх ёстой

Хэн ч жорлон цэвэрлэхийг хүсдэггүй. Гэхдээ хэн нэгэн хүн үүнийг хийхээс өөр аргагүй.

Ихэвчлэн жорлонг төлөвлөх, барих, засварлах нь эрэгтэйчүүдийн ажил гэж хүмүүс үздэг. Харин нэгэнт барьсан жорлонг цэвэрлэх, арчилах гэсэн өдөр тутмын таагүй ажил дээр ихэвчлэн эмэгтэй хүн юм уу нийгмийн доод давхрагын хүмүүс оногддог. Гэтэл эмэгтэй хүмүүс болон нийгмийн ядуу доод давхрагын хүмүүс анх жорлонг төлөвлөж байх үед шийдвэр гаргахад огт оролцдоггүй нь шударга бус юм.

Таагүй ажлыг хэн хийх талаар анхнаасаа хуваарь гаргах хэрэгтэй бөгөөд зарим үед энэ асуудал нийгмийн зөрчилд ч хүргэдэг. Гэлээ ч гэсэн таагүй ажлыг заавал хуваарилах ёстой.



This page was updated:05 4-р сар 2021