Hesperian Health Guides
Хот суурин газрын ариун цэврийн дэглэм
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 7–аар бүлэг: Жорлон байгуулах > Хот суурин газрын ариун цэврийн дэглэм
Хот суурин газруудын ариун цэврийн байдлыг сайжруулахад тулгардаг гол саад бэрхшээлүүд:
- Физик шалтгаан: ихэвчлэн ариун цэврийн байгууламжийн асуудлыг зам цахилгаан, усны асуудал шийдэгдсэний дараа авч үздэг. Мөн хотыг байгуулсны дараа ариун цэвэр жорлон бохирын системийг төлөвлөж барихад маш хэцүү болдог.
- Эдийн засгийн: нийтийн жорлонгууд бохир усны системүүд нь барьж ашиглахад өндөр өртөгтэй. Засгийн газрын дэмжлэг багатай бол ариун цэврийн хэрэгцээг хангахад хэцүү.
- Улс төрийн: хууль бусаар хотод оршин суусан иргэд, ядуучуудын хороолол өрх айлуудын дунд жорлон болон ариун цэврийн байгууламж барихыг орон нутгийн захиргаа хүсдэггүй. Тэр ч байтугай зарим газруудад хүмүүсийг хувийн жорлон барих, хувийн бохирын систем барьж байгуулахыг зөвшөөрдөг.
- Соёлын: хотод амьдардаг хүмүүм шаазан суултууртай усаар бохироо түрдэг бохирын нэгдсэн системд холбогдохыг хүсдэг. Ингэснээр олон жил тогтвортой ашигладаг ариун цэврийн тогтолцоо үүсч чаддаггүй.
Эрүүл хотын төлөөх ухаалаг шийдлүүд
Энэхүү номонд орсон ямарч жорлонг хотод барьж байгуулж болно. Хэрэв ариун цэврийн үйлчилгээ н цэцэрлэгт хүрээлэн болон хотын цэцэрлэгжүүлэлт, нөөцийн дахин ашиглах, нөөц сэргээх, цэвэр энерги ашигалх зэрэгтэй холбогдож байвал хүмүүсийн амьдардаг хот улам эрүүл таатай газар байх болно. Хэрэв хотын захиргаа оршин суугчидтай хамтран ажиллаж тэдэнд тохирсон шийдлийг олж чадвал үр дүн нь улам цэвэр эрүүл байх болно.
Хотын оршин суугчдын ариун цэврийн байгууламж
Хэдхэн жилийн өмнө Ёоф хот нь баруун Африкийн жирийн нэгэн тосгон байсан бөгөөд Синегал улсын нийслэл хот Дакарын захад оршдог байжээ. Айлууд байшин, хашааныхаа хооронд явган зам задгай газраар холбогддог байв. Гэвч Дакар хот тэлж томрон Ёофыг өөрийн нэг хэсэг болгон залгисан юм. Ёоф нь олон улсын нисэх онгоцны буудалтай олон машин хөлхсөн хотжисон газар болов.
Хот томорч олон айлууд цэвэр бохир усны шугамд холбогдож, жорлонгийн усыг хэрэглэх болов. Жорлонгийн усаа нүхтэй жорлонлуугаа ч холбожээ. Гэтэл нүхэн жорлонд бохир ус тунаж үлдэн өвчний нян үржих болжээ. Бусад зарим хүмүүс жорлонгоо шинэчлэх мөнгөгүй байсан учир задгай элсэрхэг талбайд бие засдаг байв. Урьд нь цөөхөн хүн байхад энэ асуудал өвчин үүсгэдэггүй байжээ. Гэвч олон хүн бужигнах болсноор жорлонгоос өвчин маш хурдан тархаж эхлэв.
Хотын хөгжлийн хорооныхон цугларч энэхүү ариун цэврийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцав. Тэд ямар нөөц байгааг гарган жагсааж эхлэв:
Орон нутгийн идэвхтэй сүлжээ байна, ур чадвартай барилгачид байна, тосгоны амьдралыг эрүүл байлгахыг хүссэн идэвхтэнүүд байна. Мөн тэд экологийн ариутгалын талаар шинэ санаатай байв.
Ингээд тосгон даяар айлуудын байшингуудыг бүлэглэж, хөршүүдийн хооронд бүлэг бүлгээр ярилцах, цугларах хуваарь гаргалаа. Тосгоны олон хүмүүстэй ярилцсаны дараа төлөвлөлт хийж буй хорооныхон айлуудын дунд байсан задгай талбайг хэн ч харсан тааламжтай байхуйц нийтийн ариун цэврийн системийн газар болгож хувиргахаар тохирлоо.
Айл бүхэнд газар доогуур бохироо хадгалах юогосд барьж өгөхийн оронд тэд хамтаараа экологийн ариутгалын жорлон барихаар шийдэв. Орон нутгийн хорооны хон оршин суугчид нартай хамтран ажиллаж шээс зайлуулагч хуурай жорлон барьж эхлэв. Жорлонгийн барилга бүрийг хот айлаараа дундаа хэрэглэх болов. Хүмүүсийн шээс хоолойгоор дамжин зүлэг ногооны талбайруу явахаар хийжээ. Харин өтгөн ялгадас нь хатсаныхаа дараа модны бордоо болохоор болов. Ингэж ашигалж чадсанаар тосгоны хэмжээнд ногоон ургамлын хэмжээг нэмж чадахаар боллоо. Орон нутгийн чулуучид, барилгачид барилгын ажилд хөлслөгдөж, нийтийн хэгэлээний эдгээр жорлонгуудыг барьж эхэллээ.
Ингэснээр хотын ариун цэврийн төсөл нь зөвхөн өвчин тарах аюулыг урьдчилан сэргийлээд зогсохгүй Ёофын оршин суугчидад таатай амьдрах нөхцөл бүрдүүлж эхэллээ.