Hesperian Health Guides
Жорлонгийн сонголтууд
Бүх хүнд таарч тохирох сонгодог жорлон гэж байхгүй. Харин жорлон бүрийн онцлогийг ойлгож чадвал өөрийн орчинд хамгийн хэрэгцээтэй жорлон сонгож болох юм. Бохирын системд холбогдсон жорлонг барьж байгуулах нь нарийн төвөгтэй ажил байдаг. Иймээс энэ номонд ус хэрэглэхгүйгээр буюу усыг бараг хэрэглэхгүйгээр ажиллуулж болох жорлонг харуулъя. /“Зөв жорлонгоо хэрхэн сонгох вэ” байгаа дасгал таны орон нутагт ямар жорлон илүү тохиромжтойг харуулж чадна/
ГарчигУс хэргэлдэггүй буюу бага хэрэглэдэг жорлонгууд |
||
---|---|---|
Мод тарихад зориулсан энгийн бордоо бэлтгэгч жорлон. Энэ жорлонг мод тарихыг хүссэн хүмүүс хэрэглэж болох ба жорлонг ойр ойрхон нүүлгэж чадах хүмүүст тохиромтой. |
Шээсийг тусд нь гадагшлуулагч хуурай жорлон. Энэ жорлон нь хүмүүс хүний ялгадсыг бордоо болгон хэрэглэх боломжтой газарт тохиромжтой. Мөн үер болдоггүй, буюу газрын гүний ус өндөрт байдаг газруудад хамгийн тохиромжтой. |
Хоёр нүхтэй бордооны зориулалттай жорлон. Энэхүү жорлонг хүмүүс ариутгагдсан хүний ялгадсыг бордоо болгон ашиглах боломжтой газруудад тохирно. |
Ус гоожуулж цэвэрлэдэг жорлон. Энэхүү жорлон нь газрын гүний ус нэлээн гүнзгий газарт байрладаг, хүмүүс ус хэрэглэж угаалга хийдэг газруудад тохиромжтой. |
Салхивчтай сайжруулсан нүхтэй жорлон. Уер болдоггүй хуурай газарт тохиромжтой. |
Хаалттай нүхтэй жорлон. Энэ нь газрын гүний ус хол байдаг үер болдоггүй газарт тохиромжтой. |
Жич: эдгээр зургуудад жорлонг үзүүлэхдээ хаалгагүй , таггүйгээр харууллаа. Энэ нь зөвхөн танин мэдэхэд зориулагдсан бөгөөд бүх жорлон хаалгатай , жорлонгийн нүхнүүд тагтай байх ёстой. Мөн жорлон нь орон нутгийн иргэд ашиглахад боломжтой, хүн бүхэнд тохиромжтой байх ёстой.
Жорлонг хаана барих вэ?
Жорлон барихыг шийдэхийн өмнө жорлонгоос ундны ус, гүний ус, газар дээрх ус бохирдохгүй байхаар тооц. Орон нутгийн газрын хөрсний онцлог, орон нутгийн чийгшил, гүний ус хэр зэрэг гүнд байгаа зэргээс хамаарч газрын гүний ус бохирдох эрсдэл нь өөр өөр байдаг.
Жорлонгийн нүхний ёроол буюу жорлонгийн нүхний гүн нь дор хаяж гүний усны түвшнээс 2,1 м-ээс багагүй хэмжээний дээр байрлах ёстой. Хэрэв таныг жорлон ухаж байхад жорлонгийн нүх усаар дүүрэх юм уу газар нь хэтэрхий чийгтэй болж ирвэл тэр газар нь жорлон барихад тохиромжгүй гэсэн үг. Мөн борооны улиралд газрын чийгний түвшин дээшилж газрын гүний ус дээшилдэг гэдгийг анхаар.
Мөн үер болдог газарт жорлон бүү барь. Газрын гүний усыг жорлонгоос бохирдуулах эрсдэл байгаа бол газар дээр хуурай жорлон барь.
Газрын гүний ус газар доогуур урсахдаа газрын урууруу урсдаг. Хэрэв жорлонгийн нүх газар доогуурх усыг бохирдуулах нь зайлшгүй болоод байвал худагнаас газрын доор байрлалд жорлонгоо барь.
Хаалттай нүхэн жорлон
Хаалттай нүхэн жорлон нь бие засахад зориулсан нүхийг тусгай тавцан дээр гаргаж хийсэн байх ба жорлонг хэрэглэхгүй үедээ нүхийг таглах зориулалтын тагтай байна. Жорлонгийн тавцан, мод цемент бетон буюу шороогоор бүрсэн шургаагаар хийж болно. Бетонон тавцан нь жорлонлуу ус нэвтрүүлэхгүй учир олон жил хэрэглэгддэг. Хаалттай нүхэн жорлон нь бетонон хана ирмэгийг суулгаж өгдөг учир жорлонгийн хана илэгдэж нурахаас хамгаалагдсан байдаг.
Салхивчтай сайжруулсан жорлонг нь үнэрийг багасгах, ялааг зайлуулах ач холбогдолтой.
Нүхэн жорлонгийн нэг сул тал нь жорлонгийн нүх дүүрмэгц дахин ашиглах боломжгүй болдог.иймээс жорлон байсан газрыг бүрэн ашиглья гэж бодвол жорлон байсан суурин дээр мод тарь. Ингэхийн тулд жорлонгийн тавцанг зайлуулж, жорлонгийн байшин, жорлонгийн тавцан, жорлонгийн ирмэгийн бетоныг чулууг зайлуулж, ялгадсыг 30 см зузаан буюу 2 төө шороогоор бул. Дараа нь ялгадсыг доош шингэж тунахыг хүлээж хэдэн сар болох ёстой. үүний дараа хонхойсон газрыг шороогоор нэмж дүүргээд мод тарь.
өөр нэг арга нь жорлонгоо ашиглаж байх явцдаа байнга бага багаар шороо нэмэх ёстой ба жорлонг дүүрсний дараа хаягдлыг бүрэн задарч дуусахыг хоёр жил хүлээ. Тэгээд түүнийд дараа жорлонгоо ухаж аваад шороотой холилдсон бүрэн задарсан ялгадсыг бордоо болгон ашиглаж жорлонгийн нүхийг дахин тэр газраа ухаж бэлтгэнэ.жорлонгийн ойр орчмын газрыг ухсаны дараа гараа заавал угааж бай.
Хаалттай нүхтэй жорлонг хийх нь
- Хааш хаашаа 1 м ийн өргөнтэй дор хаяж хоёр метрийн урттай нүх ух.
- Нүхний амсрыг чулуу юмуу тоосго, бетон, цемент зэрэг хатуу материалаар имжиж нүүхийг доош нурахгүй болгож хамгаал. бетонон имжээр хамгийн сайн болдог.
- Нүхэн дээр тавцанг барь. Тавцан дээр жорлонг барь. Хэдийгээр хамгийн сайн тавцан нь цемент бетонон тавцан боловч орон нутагт элбэг олдоцтой материалаар хийж болно. Хэрэв модон тавцан хийж байгаа бол хялбар муудаж ялзрахгүй модийг сонгох хэрэгтэй.
Жорлонгийн тавцанг цемент бетоноор хийх нь
Цемент бетоноор сайн хийж чадсан жорлонгийн тавцан нь олон жил хэрэглэгдэнэ. 50 кг ийн нэг уут цементээр дөрвөн тавцан юм уу эсвэл хоёр тавцан, хоёр ирмэгийн ханыг хийж чадна. Түүнчлэн хүчжүүлэгч төмөр утас арматур, тоосго болон хэв цутгах моднууд тавцангууд мөн нүх гаргах нүх хэлбэрийн хэв хэрэгтэй болно. Тавцанг дөрвөлжин буюу дугуй байдлаар хийж болно.
1. Цементний хэргэлсэн уут эсвэл гялгар уутыг тэгшхэн газар дэвс. Дээрээс нь мод буюу тоосгоор 120 см урт 90 см өргөнтэй 6см өндөртэй хэв цутга. | 2. Жорлонгийн нүхний хэв бүхий модон хэвийг голд нь тавь. Зарим тохиолдолд бэлэн хэв байхгүй бол голд нь тоосго тавьж нүхний хэвийг гаргана. |
3. Бетон зуурна. Ингэхдээ нэг орц цемент хоёр орц хайрга, гурван орц элсийг хооронд хольж хутгаад дараа нь ус хийж тэдгээрийг зуурмаг хэлбэрт оруулна. Зуурмагийг бэлтгэсэн хэвнийхээ өндрийн талд нь хүртэл зузаантайгаар асгаж тараана. | 4. Гурван мм –ийн зузаантай төмөр утаснууд буюу арматурыг нойтон цементэн дээр тааруулж тавина. Ингэхдээ нэг чиглэлд 4-6 төмөр утас байхаар тооцоолж хийнэ. Мөн 8-10 мм –ийн зузаантай төмөр утсыг тахийлгаж бариул болгон хийгээд цементнийхээ дөрвөн талд нь дөрвөн бариулыг зоо. |
5. Улдсэн цементийн зуурмагаа төмөр утаснууд дээрээ асгаж, зуурмагаа модоор тэгшил. |
6. Цементийг хатуурч эхлэх үед /3 цагийн дараа / цементийн голд байгаа жорлонгийн нүхний хэвийг сугалж ав. Энэ үед хэвний хэлбэрээр цементийн голд нүх үүснэ. Хатаж буй цементэн тавцангаа муу даавуу юм уу чийгтэй алчуур эсвэл гялгар уутаар бүтээж хонуул. Дараа нь өдөр бүр бага багаар ус дусааж бетоны өнгийг нойтон байлгаж долоо хонуул. Бетонийг ийнхүү чийгэлж удаан хугацаанд хатаах нь бетоныг илүү бэхжүүлж даац сайтай болгодог. |
7. Бетон катсаны дараа түүнийг жорлонгийн нүхэн дээр авчирч байрлуулна. Бетоныг найдвартай тогтоохын тулд жорлонгийн нүхний амсарыг бэхжүүлж өрлөг хийнэ. | 8. Жорлонгийн нүхний тагыг бетоноор юм уу модоор хийнэ. Ингэхдээ нүхний амсрыг хөлөөрөө түлхээд онгойлгож болдог, мөн хөлөөрөө түлхээд таглаж болдог байхаар хийвэл зохимжтой. Гэхдээ гараар барьж болох бариултай байж болно. |
Жорлонгийн тавцан сайжирсан нь
Жорлонгийн нүхний ойролцоо нян, өт хорхой үржих хамгийн их боломжтой учир жорлонгийн нүхний дэргэд хөлний гишгүүр байх нь тохиромжтой байдаг. Хэрэв хүмүүс жорлонд орохдоо суухыг хүсвэл цементээр суудал хийж болно.
Жорлонгийн суудлын хэв гаргах, нэг нь нэгнийхээ дотор орж багтахуйц хоёр хувинг ол. Нэг хувин нь нөгөө хувингийнхаа дотор ороод хоёр хувингийн завсар бага зэргийн зай гарах ёстой. Дотор талын хувинд чулуу хийж хөдөлгөөнгүй болго. Хоёр хувингийн завсар цемент цутга.
Жорлонгийн нүхний амсарын хашлагыг бетоноор хийх
Жорлонгийн нүхний амсрын имжээр нь дөрвөлжин юм уу тойрог байж болно. Энэ имжээр нь жорлонг нүхрүү нурж унахаас хамгаална. Энэхүү зурганд үзүүлж буй жорлонгийн суурийн имжээр нь тайлбарласан жорлонгийн тавцантай хэмжээгээрээ тохирч хэрэглэгдэнэ.
' |
' |
' |
- Тэгшхэн газарт гялгар уут юмуу цементийн уутыг дэвс.
- Тоосго болон модон хавтангаа эсвэл хоёуланг нь хэрэглэж хэв хийнэ. 120 см урттай 90 см өргөнтэй жорлонгийн тавцангийн хувьд имжээр нь гадна талаараа 130 см урттай 1 метр өргөнтэй байх ба дотор талаараа 1м урт 70 см ийн өргөнтэй байна.
- Нэг орц цемент, хоёр орц хайрга, гурван орц элсийг хольж ус хийн зуурмаг зууран бетоноо бэлтгэнэ. Бетонийг хэврүү асгаж хэвний өндөрийн талд хүртэл нь тараана.
- Хоёр ширхэг гурван мм –ийн зузаантай төмөр утсыг зуурмаг цементэн дээрээ тал тал тийш байрлуулна. Хэрэв хүсвэл булангуудад нь 8-10 мм ийн зузаантай төмөр утас нугалж бариул зооно.
- Зуурсан цемент, бетоныхоо үлдэгдлийг хэвэнд хийж тараан хэвний өндөртэй тэгшилнэ. Түүнийгээ мод нивигээр тэгшилнэ.
- Зуурсан бетоноо нойтон цементны цаас даавуу юм уу гялгар уутаар хучиж хонуулна. өдөрт хэд хэдэн удаа норгох замаар бетоны өнгийг долоон өдөр чийгтэй байлгана.
- Жорлонгийн ирмэг бетон хатаж хатуурсны дараа түүнийг жорлонгийн нүхэн дээр аваачиж байрлуулна. Ингэхдээ газрыг тэгшилж, ирмэгийн бетоныг байрлуулаад жорлонгийн нүхийг дотор нь ухна. Жорлонгийн амсрын ирмэгийн бетоны эргэн тойрыг шороогоор чигжиж ирмэгийн бетоныг хөдөлгөөнгүй болгоно. үүний дээр жорлонгийн тавцанг тавьж жорлонгийн эх биеийг босгоно.
- Уүний дээр жорлонгийн тавцанг тавьж жорлонгийн эх биеийг босгоно.
Салхивчтай сайжруулсан нүхэн жорлон
Салхивчтай сайжруулсан жорлон нь үнэр багасгаж ялааг хөөх сайн талтай.
Салхивчтай жорлон яаж ажилладаг вэ?
Агааржуулагчийн яндангын дээгүүр салхи үлээхдээ муухай үнэрийг зайлуулдаг. Жорлонг харанхуй битүү байлгаснаар ялаанууд янданг дагаж гэрлийн зүг нисч гарах замдаа торонд тээгэлж үхдэг.
Салхивчтай жорлонг хэрхэн хийх вэ?
- 2 м-ийн гүнтэй 1,5 м өргөнтэй нүх ух. Нүхний амсрыг тоосго юмуу бетонон имжээрээр имжиж дар. Хэрэв жорлонгийн байшин хүнд материалаар хийгдсэн бол жорлонгийн нүхийг дотор талаас нь хашиж хана хий. Ингэхдээ ёроолийг шаллахгүй үлдээ. Жорлонгийн ханыг хийхдээ шингэн ялгадас нь гадагшилж болохуйц нарийн завсарнууд үлдээ.
- Жорлонгийн тавцанг адил хий. Ингэхдээ тавцангийн хойд үзүүрт агааржуулагчийн яндангийн нүхний зай үлдээ. Яндангын нүхийг 11 см- ээс багагүй өргөнтэй хийх хэрэгтэй.
- Жорлонгийн суурин дээр жорлонгийн ханыг босгоно.
- 11см –ээс багагүй диаметртэй агааржуулагчийн янданг жорлонгийн агааржуулалтын нүхэнд тааруулан суулга. Янданг хар өнгөөр буд. Ингэвэл яндан нь дулааныг сайн шингээх учир агааржуулалтыг сайжруулж өгнө. Яндангын оройг ялаа барих тороор битүүлж торло. Төмөр утсан тор удаан тогтоно. Яндангын өндөр нь жорлонгийн дээврээс 50см орчим өндөр байх ёстой. Тэгж чадвал салхи агааржуулалт нь зөв явагдана.
Агааржуулагчтай жорлонг ашиглаж арчилах
- Жорлонг ашиглаагүй үедээ нүхийг таглаж бай.
- Жорлонг дотор талдаа харанхуй байлга.
- Жорлонг цэвэрлэж, жорлонгийн тавцанг ойр ойрхон угааж бай.
Агааржуулагчийн яндан аалзны торонд бөглөгдвөл яндангийн дээрээс ус хийж цэвэрлэнэ.
Агааржуулагчтай жорлонд тулгардаг асуудлууд:
Xэрэв жорлонг харанхуй байлгаж чадахгүй бол, эсвэл жорлонгийн нүхийг таглахгүй байвал ялаа яндангын нүхрүү орохгүй. Хэрэв жорлон дээвэргүй бол, эсвэл яндангын оройд байх ялааны шүүлтүүр урагдах буюу эвдэрч унавал ялааг алж хянаж чадахгүй.