Hesperian Health Guides
Усны ай сав яаж оршдог ва
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 9–аар бүлэг: Усны ай савыг хамгаалах нь > Усны ай сав яаж оршдог ва
Гарчиг
Усны эргэлт
Ус үргэлж хөдөлж байдаг. Зарим үед тэр гол шиг урсан хөдөлдөг. Зарим үед тэр шингэнээс уур болон өөрчлөгдөж, дараа нь цас мөс болон хатуу хэлбэрт шилждэг. Гэхдээ дэлхий дээр байгаа нийт усны хэмжээ хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Яагаад гэвэл дэлхий дээр байгаа бүх ус газарлуу шингэх, гол болон урсах, нуур цөөрөм болон тогтоод, дараа нь тэнгэрт уур болон гараад иргээд газарлуу бороо болон орно. Энэхүү хөдөлгөөний усны эргэлт гэж нэрлэнэ.
Усны ай сав ус хөрсийг хэрхэн хамгаалдаг вэ?
Усны ай савын ихэнх ус нь гол горхи, нууранд бус гагцхүү хөрсөнд байдаг юм. Эрүүл усны эргүүлэг нь цэвэр усаар тасралтгүй хангаж, хөрсийг баялаг, үржил шимтэй болгодог. Усны ай савын мод ургамал, өвс ялангуяа усны ай савын газрын дээр байрлаж байгаа гол горхи горхины эргэн тойрон нь газрын гүний усыг чанартай, их хэмжээтэй болгодог.
Ус ургамал, хөрсөө хамгаалснаар бид усны ай савыг хамгаалдаг юм.
Усны ай сав хийх
Энэхүү дасгалаар хүмүүс усны ай сав хэрхэн оршдог талаар мэдлэгтэй болж, усны ай савын хэсэг бүр хүмүүсийн амьдрал орчны амьд амьдралд ямархуу чухалыг мэдэж авна.
Хугацаан: 30-40 минут
материал: бүлэг бүр том цаас ванн юмуу хувин, өнгөт үзэг харандаа, усан будаг, ус авах хэрэгтэй.
- Бүлгүүдийг гурваас таван хүн болгож хуваа
- Бүлэг бүр том цаас аваад гартаа нухаж үрчийлгээд дараа нь түүнийгээ хагас илж толийлгоод гэхдээ үрчгэр цаасандаа зарим хэсэгт нь ширүүн үрчгэр үлдээж, өндөр орой өндөрлөгүүдийг үлдээ.
- Бүлгүүд өөрсдийн цаасаар гаргаж ирсэн уул талын хэвийн дагуу өнгийн харандаагаар усны ай савын бүрэлдэхүүн хэсгүүдийг будна. Жишээлбэл уулын орой хэсгийг бор, нуга хөндийн хэсгийг ногоон, гол усыг цэнхэрээр будна. Дараа нь хүмүүс усны ай савд юу барьж бүтээснийг нэмж зурна. Жишээлбэл хогийн цэгийг улаан, химийн хортой бодис хэрэглэж буй талбайг хар, бензин шатахуун асгарсан газруудыг хар, бусад химийн бодис асгарсан газруудыг өөр өнгөөр будаж орхино.
- Том цаасаа хувин юмуу төмпөн дээр бүтээж тавиад усны ай савын хэлбэр дүрсийг гарган дэлгэж тавь. Ингэхэд уулын орой нь болон уулын доод талын хөндий нь ямар байгаа нь харагдахуйц цаасаа босго.
- Бүлэгт ажиллаж байгаа хүмүүс хуруугаа усаар норгож цаасны орой дээр усаа зөөлхөн буулга. Будсан өнгөнүүд цаасыг даган урсах ёстой. Усны өнгө ямар болж хувирахыг ажигла. Ялангуяа усны ая савын хамгийн доод үзүүрт ус ямар болж очихыг ажигла.
- Бүлгүүдийг хамтад нь цуглуулж, усны ай савд юу тохиолдож байгаа талаар ярилцацгаа. өөрсдийн амьдарч буй жинхэнэ ай савд юу тохиолдож байна тэр ай савын ус хөдлөх аялах явцдаа юутай холилдож байгааг ярилцацгаа.
Харилцан ярилцах асуудлууд:
- хог хаягдал урссанаас болж /улаан будаг/ мөн химийн хортой бодисонд хордсон газраар ус дамжин өнгөрснөөс болж /хар өнгө/ ямар эрүүл мэндийн асуудлууд үүсч болохыг ярилц. Ялангуяа голын доод үзүүрт амьдарч буй хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлэхийг хариул
- Усны ай сав гэмтэхэд хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гардгыг ярилцацгаа.
- Усны ай савыг хамгаалахын тулд хүмүүс орон нутаг хамтдаа юу хийж чадах вэ?
Агуан голын хөндийд усны ай сав гэмтсэн нь
40 жилийн өмнө агваан голын хөндийд уулын орой ой модоор хучаастай байжээ. Голын хөндий нь Гондурас улсын хамгийн үржил шимтэй газрын нэг байсан бөгөөд тэрхүү нутагт амьдардаг хүмүүс элбэг дэлбэг амьдарч газар тариалан эрхэлдэг байжээ. Уулын оройгоос олон жижиг тунгалаг горхинууд урсан орж ирж цэнхэн Агуан голыг тэтгэдэг байсан юм. Гол хөндийн тэг дундуур урсаж, карибийн тэнгист цутгадаг байжээ.
Гэтэл хүмүүс модыг ихээр тайрч газрыг чөлөөлж газар тариалан мал аж ахуйд хэрэглэх газар олж авахаар тэмүүлэх болжээ. Жимсний компаниуд Агуаны хөндийд эрж нутгийн унаган модыг тайрч банана тарих болжээ. Хөндий талын хамгийн сайхан газруудыг баян хүмүүс ирж худалдан авцагааж орон нутгий иргэд уулруу шахагдах болжээ. Хүмүүс ууланд амьдрахын тулд модыг улам их тайрч байв. Гэтэл гол горхи багасч горхины ус тунгалаг байхаа больжээ.
Агуаны хөндийд амьдардаг хүмүүс ус нь нэг л өөр болсныг мэдэж байсан боловч тэнд далайн шуурга гарсны дараа л ямар их хэмжээгээр усны ай саваа гэмтээснээ мэдэж авсан байна. Далайн шуурганы аадар бороо хэдэн өдөр ороход өндөрлөг газруудын хөрс нуржээ. Олон байшингууд газартайгаа хамт нуран унаж, бүхэл бүтэн тосгон урсан алга болов. Олон хүн нас барж бас их олон хүн өвчин тусчээ.
Шуурганы дараа хүмүүс сэргээн босголтын ажил хийж байх үедээ ууланд байгаа мод, газрын доор нь амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар их холбоотой болохыг ойлгосон байна. Хөндийд нэмэгдсэн мал сүрэг ундны усыг бохирдуулж гэдэсний өвчин дэлгэрүүлж хүүхдүүд нь янз бүрээр өвдөх болжээ. Хөрснйи чанар муудаж ургац муутай болов. Хөрсөнд борооны улиралын их усыг тогтоох чадвар байхгүй болсон учраас хуурай улиралд газрыг чийгтэй байлгах гүний ус байсангүй. Иймээс хөрс хатаж, цөлжиж эхлэв. Дараа нь дахин их бороо ороход цөлжиж суларсан хөрс угаагдан урсдаг болов. Ургацны хэмжээ үргэлж муудсаар хүмүүс байнга ядуу тарчиг амьдрах боллоо. Тэр ч байтугай өлсгөлөнд нэрвэгдэв. өлсгөлөн хүмүүсийн эрүүл мэнд улам дордлоо.
Тосгоныхон эрүүл мэндээ сайжруулахын тулд усны ай саваа хамгаалахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгож авлаа.
Агуан голын хөндийнхний тухай дахин өгүүлнэ.
Гэмтсэн усны ай савын хүмүүст үзүүлэх нөлөө
Газрыг ой модгүй өвс ургамалгүй болгосноор газрын хөрс усыг тогтоож авч чадахгүй болж худаг булгууд шингэдэг. Хуурай улирал нь улам уртсаж ган гачигний тоо олширч ус хүрэлцээгүйгээс болж гардаг эрүүл мэндийн асуудал гарч ирнэ. Ойг устгах нь газрын хөрсийг улам элэгдүүлж хүнсний ногоо ургах нөхцөлийг муутгаж цаашилбал өлсгөлөн болж, хүмүүс орон нутгаасаа дайжин нүүхэд хүргэнэ.
Нуга, намаг зэрэг чийгтэй газрууд устаж, үгүй болсноор усанд байгаа хортой бохирдлыг шүүх байгалын шүүлтүүр алга болдог. Ингэснээр усны бохирдол улам нэмэгдэнэ. Газрын чийг алга болж ойг устгаснаар үер их хэмжээтэй тохиолдох болж үернээс гарч ирэх гамшигийн аюулд нэрвэгдэж үер дагасан өвчин олширно.
Усны ай савын өөрчлөлт нэмэгдвэл шумуулын гаралтай өвчин нэмэгдэнэ
Шумуулнууд удаан хөдөлгөөнтэй юмуу тогтоол усанд үрждэг. Газрыг ашиглахад том хэмжээтэй гэнэтийн өөрчлөлт гарснаар усны ай савын хэмжээнд ус усрах нөхцөл байдал өөрчлөгдөж, үүнээс болж шумуул үржихэд таатай нөхцөлүүд гарч ирдэг. Дараах өөрчлөлтүүд шумууланд таатай юм:
- Голын эргийг ухаж, элс хайрга зэрэг барилгын материалыг олборлох, алт олборлох зэрэг үед тогтоол ус олноор үүсдэг.
- Голын усыг боож усан сан барих нь усны урсах чиглэлийг өөрчилж, тогтоол усыг нэмэгдүүлнэ.
- Зам барих нь усны урсах чигийг тасалдуулж, тогтоол устай цөөрөмнүүдийг үүсгэнэ.
Хэрэв усыг байнга хөдөлгөж байвал шумуулаар дамждаг dengue fever, malaria, yellow fever зэрэг өвчнүүд тусахгүй байж чадна.