Hesperian Health Guides
Усны урсгалыг удирдах
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 9–аар бүлэг: Усны ай савыг хамгаалах нь > Усны урсгалыг удирдах
Шуудууг сайжруулах хамгийн сайн арга нь шуудууны зэрэгцээгээр ил урсах усны урсгалыг гаргаж, бороо орсны дараа шуудуугаар ус хурдан урсгах биш бас илээр ус удаан урсан тархаж газрын хөрс рүү удаанаар шингэх явдал юм. Ингэхийн тулд:
шуудууг тогтмол цэвэрлэх нь үер болон өвчин тархахаас хамгаална. |
- Ус урсдаг жалга налуу болон гол горихийг дагасан газруудад мод тайрахыг цээрлэ.
- Хөрсөн дээрх усыг ургамал мод, усалгааны шуудууруу болон уруу газарлуу чиглүүл. Ус хамгийн их цуглардаг газруудад загасны цөөрөм болон цэцэрлэгт хүрээлэн байгуулж болно.
- Амьд саадууд, намхан хашаа болон бусад хөрсний элэгдлээс хамгаалах болог хөрсний усыг чиглүүлэх байгууламжуудыг байгуул.
- Усыг газарлуу шингээхийн тулд тогтвортой хөдөө аж ахуйн газрыг ашиглан хөрсийг сайжруул.
- Бохир усыг угаагуур худагнаас шуудуугаар татаж газрын гүнрүү ус шүүрүүлэх нүхэнд оруул.
борооны усыг өрхийн хэрэглээний нөөц болгон ашигла. |
- {Байшингийн дээврээс цуглуулсан борооны усгы боошиг цистернд юүлэн авч цэвэр ундны усанд ашиглах буюу эсвэл мод ногоог усал.
- Замын дагуу ургамал ногоо тарьж, зам дагасан шуудуу барьж, шуудууг бөглөрхөөс хамгаалж бай.
Хот суурин газруудын усны ай сав
Хот суурин газар байгуулагдсанаараа усны ай савын хэмжээ усны урсгал өөрчлөгддөг. Хот газруудад хатуу хучилттай зам олныг барьж барилга байшингийн хатуу дээврүүд нэмэгддэг учир борооны ус газарт шингэлгүйгээр газар дээгүүр их урсдаг. Энэ нь их хэмжээний ус нэмэгдэж тогтоол үүсэх, шумуул үржих таатай боломжийг бий болгодог. Мөн үерийг нэмэгдүүлнэ.
Хүмүүс олноороо нэг газарт цуглуулж үйлдвэрлэл хөгжих үед усны бохирдол нэмэгдэнэ. Нуга цөөрөм голын эргийг эрүүл цэвэр байлгах нь улам хэцүү болдог. Ялангуяа хотод хуримтлагдаж их хэмжээгээр бохирдсон усыг цэвэрлэх нуга байхгүй болсноор хүн амьтан, ургамлын хэрэглэдэг ус бохирдож эрүүл мэндэд аюул учруулдаг.
Өөрсдийн усны ай савыг хамгаалахын тулд хот суурин газрын хүмүүс дараах ажлыг хийж чадна:
- Хүний ялгадас болон хортой химийн бодисийг усруу оруулахгүйгээр аюулгүй аргаар хаях.
- Голын эрэг,гол горхи чийгтэй нуга газруудыг сэргээж, хотдоо цэцэрлэг байгуулах. Зарим хотынхон зам дагуу мод тарьдаг ба зам дагуу ургасан борооны ус нь модыг усалж замын дагуу шуудуу байх шаардлагагүй болгодог.
- Хотын засаг захиргааг хүмүүст аюулгүй орон гэр үерийн аюулгүй орчинд амьдрах ажил зохион байгуулахыг уриал.
- Бизнесийн байгууллага боло үйлдвэрийн байгууллагуудыг хог хаягдлынхаа талаар хариуцлага хүлээлгэх шахалт дарамт үзүүл
- Хотын засаг захиргаа болон иргэний байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, хотын төлөвлөлт, бүс нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролц.
хот суурин газрын усны ай сав нь хялбархан бохирддог. Гэвч түүнийг хамгаалж болно. |