Hesperian Health Guides
Том усан сангууд эрүүл мэндэд аюултай
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 9–аар бүлэг: Усны ай савыг хамгаалах нь > Том усан сангууд эрүүл мэндэд аюултай
усан сан нь орчин үеийн хотыг байгуулж бий болгох, олон хүний амьдралыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Гэвч 15 м –ээс өндөртэй зарим үед 250 м –ийн урттай том усан сангууд нь хүний амьдралд болон газар шороонд олон талаар хор хохирол учруулна.
Гарчиг
Том усан сан Яки хүмүүсийг өвчинд нэрвэсэн түүх
Олон жилийн өмнө Мексикийн хойд зүгийн халуун хуурай газар нутагт Яки хүмүүс газар тариалан эрхэлж амьдардаг байжээ. Тэдний нутагт Рио Яки хэмээх гол урсаж, тариалан тарих уух усаа авах зэрэгт нь бүтэн жилийн турш хүрэлцээтэй байдаг байжээ.
Энэ бүхэн о голын усыг боож хиймэл нуур үүсгэсний дараа бүрэн өөрчлөгдөв. Мексикийн засгийн газар Яки голын тал хэсгийг усан сан болгохоор шийдвэрлэжээ. Үүний дараа удсан ч үгүй Яки хүмүүсийн тосгонд ус огт ирэхээ болив. Голын бүх усыг аварга том шуудуугаар татаж, эрчимжсэн хөдөө аж ахуйн том том газар тариалангийн талбайнуудруу зөөх болжээ. Тариа, хөвөн тариалдаг эдгээр том хөдөө аж ахуйн талбайнууд Яки хүмүүсийн тосгоны эргэн тойрны газрыг эзэлж Яки хүмүүс өөрсдөө өөрсдийн тариалнгаа эрхлэх усгүй хоцорсон байна.
Цөлөрхөг хуурай газар тариа хөвөн тариалах нь асар их ус шаардсан ажил бөгөөд тариа ногоог сайн ургуулахын тулд химийн хорт бодис, шавьжны хор бордоог их цацах болов. Тариалангийн болон ургацийн саруудад химийн хорыг сард 45 удаа цацаж хэргэлдэг болжээ. Гэтэл энэ бүх хор нь усжуулалтын сувгаар дамжин орж ирэх боллоо. Өөрсдийнх нь хэргэлдэг голыг нэгэнт усан сан болгосон учир уух усаа авах өөр эх сурвалжгүй Яки хүмүүс хиймэл нуураас л усаа авдаг байлаа. Жилээс жилд усны бохирдол нэмэгдэж, хүмүүс өвчлөх болов.
Олон жил бохирдсон ус уусан Яки хүүхдүүд хичээл сурлагандаа муу, бодох, тоглох, суралцах чадвар муутай өсөлт муутай болцгоож байв. Олон хүүхдүүд хорт хавдраар өвчилж, цусны хорт хавдар, төрлхийн гажигтай төрөх болжээ. Хүүхдүүд эхээс төрөхдөө доголон тахир хөлтэй, ясны зөөлрөлттэй төрөх болов. Эдгээр эрүүл мэндийн асуудал нь ихэвчлэн ундны ус болон агаарт химийн бордоо шавьжны хор цацагдсанаас үүсдэг болжээ.
Ингэж Яки хүмүүсийн эрүүл мэндийн хурц асуудал Яки голыг усан болгосноос эхтэй ажээ.
Хиймэл нуур голын эхэнд болон доор байгаа хүмүүст аль алинд нь бэрхшээл үүсгэдэг
Нэгдүгээрт хиймэл нуур байгуулах нь голын эхэнд байгаа хүмүүст асуудал бэрхшээл үүсгэдэг байна.
Унаган газраасаа зайлуулагдаж ядууралд орох
Том хэмжээний газарт усан сан байгуулах болсноор хүмүүс төрөлх нутгаасаа зайлуугадаж нүүхээс өөр аргагүй болдог. Тэдгээрийн олонхи нь үржил шимгүй газарлуу эсвэл хотын ядуусын хороололруу нүүдэг. Нутаг орноосоо зайлуулагдсан хүмүүст мөнгө газар өгнө гэж заримдаа амалдаг. Гэвч ихэнх тохиолдолд орон нутгийн албаний хүмүүс иргэдэд мөнгө олгож чаддаггүй. Яагаад гэвэл олонх тохиолдолд газрыг өөрийн нэр дээр бүртгүүлж чадсан хүмүүс л мөнгө авдаг ба газар эзэмшээгүй хүмүүс ямарч төлбөр авдаггүй байна. Зарим тохиолдолд шинээр авсан газар нь ажил эрхэлэхэд тохиромжгүй үржил шимгүй байдаг.
Усан санд газраа алдсан тосгон сууринд дахин сэргээх төсвийн мөнгө өгдөггүй. Иймээс зам сургууль эрүүл мэндий төвүүд эзэнгүй хаягддаг. Зарим суурингууд үерт автахын өмнө ямар байсан тэр чигээрээ үлддэг юм.
Хиймэл усан сангууд усны байгалын урсгалыг сөнөөнө. Тэд усны урсах түвшинг нэмэгдүүлж, эсвэл багасгадаг. Үерийн болон хуурайшлын байгалын эргэлт нь өөрчлөгдөж, голынхоо нийт хэмжээнд нөлөөлөн асар том газар нутгийг гэмтээнэ.
Шавьж үүрлэх шинэ газар бий болдог
Усжуулах сувгуудын гүехэн нар тусамтгай хэсгүүдэд шавьж болон шумуул үүрлэнэ. Усан сангийн усыг ойр ойрхон өргөх буюу бууруулах юм бол залуу шумуулуудыг устгаж болно. гэвч усан санг ажиллуулж байгаа хүмүүс үүнийг тийм ч чухал зүйл гэж мэддэггүй.
River blindness ийг тараадаг хар ялаанууд өндөгөө хурдан урсгал усанд тээж чаддаг учир тэд хиймэл нуураас урсах усанд өндөгөө тээх дуртай байдаг. Харин усыг тогтоол хэлбэрээр байлгавал blood flukes тараадаг эмгэн хумс болон мөлхөө дун хорхойг үржүүлнэ.
Голын эргийн газар үерийн талбайны элэгдэл
Хиймэл нуур ба усан сан нь голыг боосноор усаар түрэгдсэн их хэмжээний хөрс шороо хад чулуу голын ёроолд бөөгнөрч тунадаг. Энэ сул шороонууд нь голын эргийн дагуу ураслгүйгээр усны ёроолд үлдэнэ. Хиймэл нуурны ус гадагшлах үед ус нь шороо шаваргүйгээр гадагшилдаг. Гэтэл усаар дамждаг шавар булингар нь голын дагуу байдаг хөдөө аж ахуйн тариаланд чухал шаардлагатай тэжээлийг агуулж байдаг учир хиймэл нуураас гарсан ус усны доор амьдарч байгаа хүмүүсийн газар тариаланг хөгжүүлж чаддаггүй. Үүнээс болж газар тариалан эрхэлж байгаа хүмүүс ядуурна. Мөн хиймэл нуураас гарах ус нь шавар шороог өөртөө дагуулан урсахдаа хэт хүчтэй урсдаг учир газрыг улам ухаж голын эргийн шороог сулруулдаг.
Том усан санг юугаар орлуулж болох вэ?
Том усан сан барих төлөвлөгөө хэлэлцэх үед хамгийн түрүүнд “заавал барих шаардлагатай гэж үү” гэж асууж бай. Усан санг үерээс хамгаалах цахилгаан гаргах, усжуулалтын систем хийх, том хотуудыг усаар хангах зориулалттайгаар байгуулдаг. Энэ үйлчилгээнүүдийг бусдад халгүй замаар хийж болно.
хоёрдугаар асуулт нь “усан сан барих нь хэнд ашигтай юм бэ” гэж асууж байна. Дэлхий даяар орон нутгийн иргэд том усан сан барихыг эсэргүүцэж хөдөлгөөн өрнүүлдэг ба усан сан барихгүйгээр асуудлыг шийдэж болдог өөр аргуудыг санал болгодог. Олонх тохиолдолд тэд амжилтанд хүрдэг юм.
Үерийн хагмаалалт. Боломжтой бол байгалиас тогтсон үерийн талбайнууд нуга чийгтэй газруудад барилга барихыг хоригло. Үерээс хэрхэн хамгаалж урьчилан сэргийлэх талаар хүмүүсийн мэдлэгийг сайжруулж хамгаалах системийг сайжруул. Голуудын байгалын урсгалыг хэвээр үлдээх нь тэдгээрийг боож үерийн хамгаалалт барихаас хамаагүй үр дүнтэй байдаг.
Цахилгаан. Засгийн газруудад болон барилгын байгууллагуудад салхи нар болон жижиг хэмжээний усан цахилгаан гаргах эх үүсвэр ашиглах явдлыг хөгжүүлэхийг шахаж шаард. орон нутагт гаргаж болох орон нутагтай хянаж болох цахилгааны эх үүсвэр нь хотын болон хөдөөний хүмүүст аль алинд нь удаан хугацаанд тогтвортой ашигтай байдаг.
Усжуулалт. Орон нутгийн хөгжил нь том усан сан барьснаас илүүтэйгээр усны аюулгүй байдлыг хамгаалж чаддаг. Жишээлбэл Энэтхэгийн Гужарат муж улсад борооны усыг цуглуулж хуурай улиралд ашиглах зорилгоор хэдэн мянган жижиг усан санг байгуулсан байна. Энэ ажилд засгийн газар болон тосгоныхон хөрөнгөө хоёр талаас нийлүүлжээ. Ингэснээр олон тосгонууд жилийн зөвхөн хагас хугацаанд устай байдаг байсан бол бүтэн жилийн турш устай байх болжээ.
Хэрэв танай усны ай сав дотор том хиймэл нуур, усан сан барих төлөвлөгөө гарсан бол, тийм зүйл барьсан бол яах вэ?
Дэлхий даяар орон нутгийн иргэд шинэ хиймэл нуур усан сан барихыг эсэргүүцэн тэмцэж байна. Тэд хуучин хиймэл нууруудыг буулгах, усан сангаас болж хохирсон иргэдэд төлбөр буцаан төлж хохиролгүй болгохыг шаардаж байгаа юм. Зарим орон нутагт усан санг ажиллуулж байгаа арга замыг өөрчлөхийг тэд шаардаж байна. Ингэхдээ усан сангийн ойролцоох гол мөрний урсгалыг байгалын замаар нь үргэлжлүүлэн урсгах, усан сангаас болж гарч байгаа аюул хохиролыг багасгахын тулд тэмцэж байгаа юм.
Юкуан голыг омгуудын хамтын ажиллагаа хамгаалсан нь
Аляскийн Юкуаны газар нутаг дээр Америкийн нэгдсэн улс Канад хоёрын хил орчим Юкуан хэмээх асар том гол 3700 км урсаж замдаа олон хот суурин тосгоны тэтгэдэг юм. Гол нь Юкуан гол бохирдох аюул тохиолдоход нутгийн 60 хот тосгоны оршин суугчид голынхоо ирээдүйн төлөө хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу тэд Юкуан голын омог хоорондын голыг хагмаалах зөвлөл гэсэн эвсэлийг байгуулсан байна.
Усны ай савын зөвлөл нь голоо тэр чигээр нь цэвэрлэх ажлыг шууд эхлүүлсэнгүй. Тэд эхлээд жижиг төслүүд болон тодорхой зорилгуудаас ажлаа эхлэв. Тэдний хөтөлбөрийн хамгийн эхний ажил нь голын ойролцоо гялгар уут хуванцар сав хэрэглэхийг хориглох явдал байв. Хүмүүс голын ойролцоо гялгар уут хэрэглэхгүй болж ирэхдээ гол усны ай саваа хамгаалахад хувийн хариуцлага шаардлагатай гэдгээ ойлгож эхлэв.
Гялгар уут болон хуванцар савны хорио амжилттай болсны дараа орон нутгийн зөвлөл голын ойролцоо дууссан батерей техникийн тос эвдэрхий машин байлгахыг хориглов. Усны ай савын дагуу амьдардаг орон нутаг бүр дууссан батерей зэрэг хортой зүйлүүдийг тусд нь цуглуулж хаядаг хогийн цэг гаргажээ. Энэхүү хогы цэгийн гол зорилго нь химийн хортой хаягдлыг хөрс усруу оруулахгүй байх явдал байв. Дараа нь тэд жижиг нисэх буудлууд, агаарын тээврийн компаниуд усан тээврийн компаниуд болон цэргийн баазуудад очиж хуучин батерей, машин, газрын тосны хаягдлыг аюулгүй хаядаг болох талаар ятгаж зөвшөөрүүлэв.
Одоо Юкуаны захиргаа засаг захиргаанаас хогыг ялгах дахин ашиглах хөтөлбөрүүдийг сайжруулан өөрчилж байна. Тэд залуучуудыг усны бохирдлыг байнга хянах ажилд сургажээ. Залуучууд усны бохирдлын шинж тэмдэг гарангуут таньдаг. Бохирдлоос урьдчилан сэргийлдэг болж сурчээ.
Юкуан голын омог дундын усны ай савны зөвлөл нь Канад боло АНУ –ын омгууд муж улсууд, орон нутгийн болон үндэсний засгийн газруудтай хамтран ажиллаж, байгал орчны болон ус хамгаалах байгууллагууд хандивлагч байгууллагууд гадны зөвлөхүүдтэй байнга хамтрах болжээ.
Олон бүлгүүдийг ийнхүү хамтран ажиллуулж чадсанаар усны ай савын дотор амьдарч буй бүх хүнийг оролцуулсан төлөвлөгөөг хийж, энэхүү төлөвлөгөөгөө биелүүлэхэд шаардагдах нөөц хөрөнгийг гаргуулан авч чаджээ.
Эхлээд хялбар хэрэгжих жижиг арга хэмжээ авч, дараа нь арга хэмжээ ажлаа алхам алхамаар томруулж чадсанаар усны ай савыг хамгаалах зөвлөлийнхөн удаан хэрнээ үр дүнтэй өөрчлөлтийг бий болгож чадсан юм. Усны зөвлөлийн нэгэн хүн хэлэлхдээ “ би бага байхдаа голын уснаас шууд амаараа уудаг байсан юм. Харин одоо 50 жилийн дараа би тэр голоосоо шууд амаараа уудаг болохын төлөө ажиллаж байна” гэжээ.