Hesperian Health Guides

10–аар бүлэг: Ой мод


HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 10–аар бүлэг: Ой мод


Энэ бүлэгт:

A man lifts a child on his shoulder to pick fruit from a tree as a girl gathers branches and a woman cooks outside a house.

Ой мод нь хүмүүст хоол унд түлээ түлш, барилгын материал зам, эм гэх мэт олон зүйлийг өгдөг юм. Ойн моднууд нь хүний амьдралын орчныг тогтвортой эрүүл байлгахад үнэтэй үүрэг рольтой. Тэд агаарыг цэвэр байлгаж, усыг тунгалаг болгож, газрын хөрсийг эвдрэл үерээс хамгаалж хөрсийг шим тэжээлтэй болгон, шувуу амьтан ургамалд гэр сүүдэр нь болж эргэн тойрныг үзэсгэлэнтэй сайхан болгоно.

Ой мод нь орчныхоо амьдралыг үргэлжлүүлэн тэжээн тэтгэх боломжтой байлгахын тулд тэднийг хамгаалж зүй зохистой ашиглахыг шаарддаг. Ой модыг үйлдвэрүүд сонирхдог зарим үед тэрний доорх газрыг ашиглах гэж тайрахыг эрмэлздэг. Гэвч тайрах амарч ургуулах хялбар биш. Ой модыг тайрдаг дэлхийн уул уурхайн компаниуд тайрахдаа тэдний нөхөж ургахын аргагүй тайрч байна. Тэгж тайрах ажлаа тэд хүмүүсийн гар дээр цалин өгч байна гэж тайлбарладаг.

Гэлээ ч гэсэн газрыг ашиглах, газар дээрх нөөцийг ашиглах, тэр нөөцийг ирээдүйд зориулан хамгаалах ажлууд хоорондоо тэнцвэртэй байх ёстой. Тийм тэнцвэрийг хангах боломжтой байдаг. Нөөцийг тэнцвэргүйгээр ашигласан газар бүрт удаан хугацаанд үргэлжлэх аюулын үндсийг тавьж байдаг. Их хэмжээний ойг устгаж цэвэрлэх нь ойн орчим олон үеэрээ амьдарч байсан хүмүүсийн амьдрал амжиргааг сүйтгэнэ гэдгийг газар бүрт мэддэг юм.

Ногоон бүс хөдөлгөөн
Зүүн африкийн Кениа улсын Вангари Матай гэдэг эмэгтэй Кениа уулыг үүлний цааана үргэлж нуугдаж байдаг ичимхий уул байсансан гэж ярьж байна. Нутгийнхний хувьд энэ уулнаас олон гол урсан олж ирдэг учир ариун дагшин уул хэмээн нэрлэгдэж иржээ. Гэтэл одоо Кениа уул ичимхий байхаа болжээ. Уулыг бүрхдэг байсан үүлс алга болсон байна. Мөн уулыг далдалж байсан ой мод ч алга болжээ. Ой мод үүл байхгүй болсноор бороо урсахаа больж гол ус ширгэж эхэлжээ.


Вангари том болох явцдаа өөрийнх нь нутагт ойг хэрхэн тайрч байгааг хардаг байв. Ой тайрснаас болж хөрс хэрхэн илэгдэж ус багасч түлэх мод ч олдохгүй болсныг харж өсчээ. Вангари том болохдоо ой тайрснаас болсон ган гачиг ядуурлыг биеэрээ үзжээ. Ингээд Вангари мод тарьж эхэлсэн байна.


Вангари мод тарих аижлдаа эмэгтэйчүүдийг зохион байгуулалттай оруулжээ. Тэр эмэгтэйчүүдийг гэрийнхээ эргэн тойронд мод тарь гэж ятгасан байна. Гэхдээ мод тарихдаа тэд бүслүүр шиг хэлбэрээр тарьж ногоон бүс хэмээх хөдөлгөөнийг хийж эхлэв. Ногоон бүс хөдөлгөөний эмэгтэй чүүд нэг нэгэндээ мод тарихыг зааж , модгүйгээс болж хөрс шороо муудаж амжиргаа хэрхэн муудаж байгааг хэлж эхлэв. Тэд жимсний моднуудыг тариаланчидад авчирч өгөн жимсний моднуудаа хөрс шороо муудах газар болон уруу газарт тарьж эхэллээ. Хот тосгон аль алинд мод тарин ногоон бүс барьж хатсан модоор түлээ хийх ажлыг эхэлснээр модыг дагаж айл гэрийн амжиргаа сайжирах үндсийг гаргав. Ногоон бүс хөдөлгөөнийхөн ногооны талбай , борооны усыг цуглуулах жижиг усан сан мөн барьж хүмүүст эрүүл ойг сурталчилан семинар зөвөлгөөн хийх болжээ.


Өөрсдийн орон нутгийн байгал орчныг хамгаалахад үүрэг хариуцлага хүлээн ажилласнаар ногоон бүс хөдөлгөөнийхөн засгийн газрын дэмжлэг шаардлагатай юм байна гэдгийг ойлгож, засгийн газрын дэмжлэгийг авах Кенийн бүх хүмүүст туслахаар шийдлээ. Мод тарих хөдөлгөөн нь Кени орон даяар энх тайван ардчиллын хөдөлгөөн болон өрнөв. Орон нутгийн иргэдийн дотор хэрүүл тэмцэл өрнөхөд ногоон бүс хөдөлгөөнийхөн тэднийг уулзуулж яриа хэлэлцээр өрнүүлэхийн тул “ эвлэрэлийн мод” тарих ажил өрнүүлдэг байлаа.


Мод тарьдаг эмэгтэй гэдгэээрээ алдаршсан Вангари үндэсний баатар болжээ. Гэвч түүнд олон бэрхшээл тулгарч байлаа. Бусдын төлөө хамаг амьдралаа зориулж байгаа хүчтэй эмэгтэйтэй амьдрахад хэцүү байсан учир нөхөр нь түүнийг орхин явжээ. Мөн тэр ядуучуудыг зохион байгуулж тэмцэл явуулж байсан учир засгийн газар баривчилжээ. Гэвч түүний эр зоригийн хүчээр бүх Кеничүүдийн ногоон бүс хөдөлгөөн олон сая мод тарьжээ.


2004 онд Вангари Матай дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагнал авсан юм. Энэ шагнал нь түүнд энх тайван тогтвортой хөгжил, эмэгтэйчүүдийн эрхийг сурталчилснийх нь хүчинд олгосон юм. Гэвч бүх юм мод тарих гэдэг ажлаас л эхэлсэн байлаа.

A row of trees around a home.



This page was updated:05 1-р сар 2024