Hesperian Health Guides

Ойн маргаан зөрчил

Энэ бүлэгт:

Ойн нөөц хязгаарлагдмал учраас ойг янз бүрээр ашиглахыг хүссэн хүмүүсийн хооронд зөрчил үүсдэг. Энэ зөрчил ихэвчлэн ойгоос хамаарч амьдардаг орон нутгийнхний дунд болно. Мөн гаднаас ирж ойг ашиглах гэсэн компани иргэдийн хооронд маргаан болно.

Жүжигчилсэн дасгал

Социодрам нь театрыг ашиглан гарч болох зөрчил болон тэдгээр зөрчлийн шалтгааныг бодож үзэж шүүн тунгаахад туслана. Социодрам нь хүмүүст асуудлыг шийдэж өөр талаас харахад туслана.

  1. Таван хүнээс бүрдсэн бүлгүүдийг зохион байгуулж бүлгүүдийн дунд ойн зөрчил үүсэж болохуйц нөхцөл жишээнүүдийг өг. Хүмүүст итгэж болохуйц жишээг гаргах ба ингэхдээ орон нутгийн хүмүүсээ уурлуулж, ичээхгүйгээр холын жишээ авбал зүгээр. Хүмүүс өөрсдийн дүрд тоглохын тулд өмссөн хувцастайгаа биш энгийн хийцтэй тайзны хувцас өмсвөл зүгээр.
  2. A group of people sit and discuss.
  3. Бүлэг бүрийг 15-20 минутанд багтаж 5 минутын жүжигчилсэн тоглолт бэлтгэ гэж даалгавар өг. Хүн болгоныг ямар нэгэн дүрд тогло гэж шаардлага тавь. Дараа нь бүлэг бүр өөрсдийн бэлтгэсэн жүжгийг бусад бүлгүүдийн өмнө тоглоно. Жүжиг дууссаны дараа бүх сэдвүүдээр ярилцлага явуулж орон нутгийн иргэдийн дунд зөрчил үүсгэж байгаа асуудлыг яаж шийдэхийг хэлэлцэнэ.
  4. Таньд ямар санагдав? Таньд юу бодогдов? Тоглолт дууссаны дараа тоглолтонд оролцсон бүх хүмүүсээс ингэж асуу. Бас түүнийг үзсэн хүмүүсээс ойн зөрчлийн талаар юу гэж бодож байгааг асуу.
    A woman speaks.
    жүжигчилсэн тоглолтыг удирдаж байгаа удирдагч тухайн орон нутгат байгаа зөрчлийг мэдэж байх ёстой. Мөн тухайн зөрчлийг иргэд өөр өөрөөр хүлээн авч байгаа гэдгийг мэдэрч байх ёстой. Жүжигчилсэн тоглолт түүний тайлбар ярилцлагийн үеэр хүмүүсийг үргээж ичээлгүйгээр тайван хэлэлцээр өрнүүлэх чадвартай бай.

    Доорх ой модтой холбоотой нийгмийн драмын сэдвүүдээс сонго. Эсвэл өөрсдийн орон нутагт тохиолдож байгаа болон тохиолдож байсан зөрчлүүдээс сонгож болно.

    A woman speaks to a man who stands by a cow.

    Тохиолдол нэг: дүрүүд: үхэртэй малчин эр, эмийн ургамал цуглуулагч, орон нутгийн хурлын оролцогч нар.

    Орон нутгаасаа олон жил хол байсан нэгэн эр арван үхэртэй иргэж ирэн нутгийн нийтийн эзэмшлийн ойд үхрээ бэлчээж эхэлнэ. Эмийн ургамал цуглуулахаар ойд гарсан хүмүүс эмийн ургамалын ихэнхийг үхэр идсэн байгааг олж харна. Тэд орон нутгийн нийтийн хурал зарлаж энэ асуудлыг хэлэлцүүлэхээр иржээ. үхэрний эзэн залуу үхрээ хаа дуртай газраа бэлчээх эрхтэй гэж маргалдана. Орон нутгийн иргэд эсэргүүцнэ. Цаашид юу болох бол.

    Тохиолдол xоёр: дүрүүд : мод тайрдаг залуу эр, засгийн газрын ажилтан, түлээ цуглуулдаг эмэгтэй.

    A woman yells and gestures to another woman and a man. Нийтийн эзэмшлийн газар дээр хэдэн залуу эрчүүд зөвшөөрөлгүйгээр мод тайрч орон нутгийн засаг захиргааны нэгэн ажилтанд худалдана. Орон нутгийн засаг захиргааны ажилтан авсан модыг ачааны машинд ачуулан явуулдаг. Ихэвчлэн түлээний мод цуглуулдаг газарлуугаа очсон эмэгтэй залуу эрийг мод тайрч байхыг олсон байна. Залуучуудын нэг нь түүний хүү байжээ. Эмэгтэй орон нутагт иргэн ирж бусад залуучуудын ээжүүдэд бидний хүүхдүүд мод тайраад байна гэж хэлэв. Маргааш нь эмэгтэйчүүд хамтдаа ууланд гарч залуучуудыг мод тайрахыг нь болиулав. Эхний эмэгтэйн хүү “би мод тайрч мөнгө олоод нялх охиныхоо эмчилгээнд зарцуулах гэсэн юм” гэж охиныхоо эмээд хэлнэ. Дараа нь юу болох бол?

    Тохиолдол гурав: дүрүүд: үхэр тэрэгтэй сүх барьсан орон нутгийн иргэд, засгийн газрын ажилтан цахилгаан хөрөөтэй ачааны машинтай, мөн тосгоны зөвлөлийн албаны хүмүүс.

    A big truck hauls lumber.
    Олон үеийн турш хүмүүс модыг сүхээр цавчин унагаж үхэр тэргэндээ ачиж хэргэлэж байжээ. Харин энэ удаад орон нутгийн засаг захиргааны ажилтан цахилгаан хөрөөтэй ирж модыг олноор нь тайрах боллоо. Ингэхдээ тэр мод бол улсын өмч гэж хэлэх болжээ. Нэгэн удаа засаг захиргааны ажилтан залуу бюлдозортой хүнд тоног төхөөрөмжтэй ирлээ. Тэд ойгоос хамгийн том моднуудыг тайрч зам барихад ашиглана гэж хэллээ. Орон нутгийн хэдэн залуучууд ойд очиж түүнтэй маргалдахаар явлаа. Дараа нь юу болох бол?
  5. A woman speaks.
    Xүмүүсийг жүжигэнд тоглосных нь дараа жүжигт өмссөн хувцасыг нь тайлуулж, дүрээс нь гаргах чухал. Иргэдийг жүжигт тоглосон дүрээр нь муу хүн гэж харах вий гэж болгоомжилж байх ёстой. Жүжгийн дүр болон жинхэнэ хүмүүсийг хооронд ялгаатай байлга.
  6. Нийгмийн драмыг хэлэлц. Жүжигчидийг нийгмийн драмд тоглоод явах бүртээ хувцасаа нэг газраа хураагаад буцаж ирэхдээ ашигла гэж зөвлө. Дараа нь нийт бүлгийн хэмжээнд туслахын тулд хэд хэдэн асуулт асуу
    • Нийгмийн драмд ямар асуудал гарсныг хэл.
    • Маргаан үүсгэсэн үйлдлүүд юу байв гэдгийг тогтоо.
    • Маргааны уг шалтгаан болж буй янз бүрийн хэрэгцээг тогтоо.
    • Маргааныг удаан хугацаанд шийдвэрлэж болох арга замуудыг санал болго.

    Энэхүү процесийг нийгмийн драм бүрийн дараа давтан хий. Нийгмийн драмыг хөтлөгч нь том цаасан дээр юм уу самбар дээр хүмүүсээс гарч байгаа чухал санаануудыг бичиж болно.



А: зөрчил юунаас үүсэв? Х: нэг залуу үхэр өсгөхийг хүссэн гэхдээ ойг гэмтээсэн.
А: яагаад тэр залуу үхрээ ойд бэлчээж болно гэж бодсон бэ? Х: ойг хэрхэн хэн ашиглах, ямар зорилгоор ашиглах талаар гэрээ хэлэлцээр байхгүй байсан.
А: ойд учирсан гэмтэл орон нутагт яаж нөлөөлөв? Х: эм, эмийн ургамал байхгүй болсон.
А: ямар хэрэгцээнүүдээс үүдэж зөрчил үүсэв? Х: ойгоос бүтээгдэхүүн авах болон үхрээ бэлчээх хэрэгцээнээс үүсчээ.

А:энэ хоёр хэрэгцээг хоёуланг нь хангаж чадахуйц арга зам бий юу?

A group of people sit and discuss.
Х: үхэр малыг нийтийн хэрэгцээтэй ургамал ургадаггүй газарт бэлчээж болно.

Х: үхрийн эзэн бэлчээрээ хашаалж болно.

Х: үхрийн эзэн ойн бүтээгдэхүүн цуглуулах эрхээсээ татгалзаж болно. Ойн бүтээгдэхүүн цуглуулах эрхээсээ татгалзаж ойд үхрээ бэлчээж болно. Дараа нь тэр хэрэгтэй үедээ ойн бүтээгдэхүүнийг худалдаж авч болно.
Хэрэв энэ ярилцлагын явцад хүмүүс ихэд маргалдаж байвал яриаг дуусгахдаа хүн болгоныг эвлэрүүлж чадах сэдэв буюу үйл явдлаар дуусгах хэрэгтэй. Жишээлбэл хэлэлцүүлэг болгоны дараа хамтран дуу дуулдаг байх нь хүмүүсийг эвтэй найртайгаар ярилцлагаа өндөрлөхөд тусладаг.


This page was updated:05 4-р сар 2021