Hesperian Health Guides
Суралцах олон нийтийг татан оролцуулах үйл ажиллагаанууд
HealthWiki > Орчны эрүүл мэндийн тухай > 2–аар бүлэг: Орчны эрүүл ахуйн асуудлыг ойлгох ба хүмүүсийг татан оролцуулах нь > Суралцах олон нийтийг татан оролцуулах үйл ажиллагаанууд
- Хүмүүсийг нийтлэг асуудлаа ойлгоход нь хамтран ажиллуулж чаддаг
- Хүмүүст юу хамгийн чухал байгааг олж тогтоодог
- Эрүүл мэндийн асуудлыг үүсгэж байгаа зүйлсийн талаар мэдээлэл цуглуулж авдаг
- Хүмүүсийн эрүүл мэндийн асуудлын шууд болон суурь учир шалтгаануудыг олж гаргахын тулд асуудлуудыг задлан шинжилдэг.
- Нөхөрлөл олон нийтийн дунд байгаа бүх төрлийн байр сууриудыг нэгтгэж цуглуулдаг. Хэрэв нөхөрлөл олон нийт доторхи зарим бүлгийн санаа бодол орхигдвол төсөл амжилттай болж чаддаггүй. Хүмүүсийн санаа бодол орхигдвол хүмүүс уг ажилд оролцох дургүй болдог.
Орчны эрүүл ахуйн асуудал гэдэг бол хэзээд олон нийтийн иргэдийн нөхөрлөлийн хэрэг байдаг. Ийм учраас байдлыг сайжруулахад хүмүүс заавал хамтран ажиллах хэрэгтэй болдог. Хүмүүсийн шийдэх асуудал нь хурц халдварт өвчний тархалтыг багасгах, нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, үйлдвэрийн орчинд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй орчныг сайжруулах болон бусад орчны эрүүл мэндтэй холбоотой асуудлыг сайжруулах гээд ямар ч асуудал зорилго байлаа гэсэн олон хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэхэд оролцох тусам асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна.
Гарчиг
- 1 Эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй
- 2 Чиглүүлсэн хэлэлцүүлэг
- 3 Орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн газрын зураг хийх
- 4 Орон нутгийн оршин суугчдын хэрэгцээг хэрхэн мэдэж авах вэ?
- 5 Эрүүл мэндийн явган аялал
- 6 Цаг хугацааны туршид гарсан өөрчлөлтүүд
- 7 Зурж тэмдэглэх үйл ажиллагаа
- 8 Олон нийтийн судалгаа
- 9 Театр
Эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй
Зарим орон нутагт эмэгтэйчүүд охидуудыг яриа хэлэлцээнд идэвхтэй оролцуулахын тулд эмэгтэйчүүдээс тусд нь бүлэг байгуулж болдог. Эмэгтэйчүүдийн бүлэг нь өөрсдөдөө тулгардаг асуудлыг нийтийн том бүлэгт зориулан боловсруулж өгдөг. Ийм маягаар эмэгтэйчүүд охидуудад тулгардаг асуудлыг нийт орон нутгийн хэмжээний асуудал дотор хүчтэй хэлбэрээр оруулж ирж тавьдаг. Эмэгтэйчүүд охидуудад дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх боломж олгосноор тэдэнд удирдах ур чадвар төлөвшүүлснээр нийт нөхөрлөл орон нутаг хүчтэй болдог. Хэрэв та асуудал шийдвэрлэхийг хүсвэл энэ асуудлаас болж хамгийн их хохирч байгаа бүлэгтэй илүү сайн ажиллах хэрэгтэй.
байна.
Чиглүүлсэн хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн асуудлыг хамтдаа ойлгохын тулд хүмүүс бие биентэйгээ ярих шаардлагатай. чиглүүлсэн хэлэлцүүлэг гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс нэг нэгэнтэйгээ ярихдаа тодорхой асуултанд хариулт өгөх замаар ярихыг хэлнэ.
Жишээ нь гэвч яагаад хэмээх үйл ажиллагаа нь чиглүүлсэн хэлэлцүүлгийн нэг хэлбэр юм. Хэлэлцүүлгийн схемийг зурах, биет зүйлийг газрын зураг дээр хөдөлгөж ярих зэрэг нь чиглүүлсэн ярилцлагын өөр нэг хэлбэрүүд юм.
Яриа хэлэлцүүлгийг чиглүүлж өгдөг хүнийг идэвхжүүлэгч буюу хөдөлгөгч гэж нэрлэдэг. Энэхүү номонд орсон үйл ажиллагаануудын ихэнх нь идэвхжүүлэгчтэйгээр оролцдог үйл ажиллагаанууд юм. Идэвхжүүлэгчийн тусламжтайгаар хүмүүс бүгд жигд оролцож, өөрсдийн дуу хоолойг үйл ажиллагаа болгоход чиглүүлнэ.
Эрүүл мэндийн асуудлыг хамтдаа ойлгохын тулд хүмүүс бие биентэйгээ ярих шаардлагатай. чиглүүлсэн хэлэлцүүлэг гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс нэг нэгэнтэйгээ ярихдаа тодорхой асуултанд хариулт өгөх замаар ярихыг хэлнэ.
Жишээ нь “Асуудлын үндэс шалтгааныг олсон нь”, “Учир шалтгааныг ойлгохын төлөө ажилла”, “Аюул гамшиг яагаад гарав?”, “Тимоти яагаад нас барсныг ойлгоцгооё”, Биеийн зураг гаргах хэмээх үйл ажиллагаа нь чиглүүлсэн хэлэлцүүлгийн нэг хэлбэр юм. Хэлэлцүүлгийн схемийг зурах, “Xэлэлцүүлэгт зориулсан зураг: химийн хорт бодис усруу яаж ордог вэ?” and “Хэлэлцүүлгэнд зориулсан зураг: химийн хор биед хэрхэн ордог вэ?” чиглүүлсэн ярилцлагын өөр нэг хэлбэрүүд юм.
Яриа хэлэлцүүлгийг чиглүүлж өгдөг хүнийг идэвхжүүлэгч буюу хөдөлгөгч гэж нэрлэдэг. Энэхүү номонд орсон үйл ажиллагаануудын ихэнх нь идэвхжүүлэгчтэйгээр оролцдог үйл ажиллагаанууд юм. Идэвхжүүлэгчийн тусламжтайгаар хүмүүс бүгд жигд оролцож, өөрсдийн дуу хоолойг үйл ажиллагаа болгоход чиглүүлнэ.
Орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн газрын зураг хийх
Орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн газрын зураг хийх гэдэг нь иргэдийн хамтран хийдэг нэгэн төрлийн ажил бөгөөд энэхүү газрын зурган дээр тэд юу харж байгаагаа тэмдэглэж, өөрсдийнх нь орон нутгийн нөхцөл байдлыг хамтдаа ойлгож авцгаадаг. Орон нутгийн эрүүл мэндийн газрын зураг хийж авснаар доорх зүйлийг мэдэж авдаг:
- Эрүүл мэндийн асуудлууд хаана байна вэ?
- Энэ асуудлууд хэнд нөлөөлөх вэ?
- Энэ эрүүл мэндийн асуудлуудлууд орчны байгал орчны нөхцөл байдлаас болж энэ асуудлууд хэрхэн учирч болох вэ?
Ингэж газрын зураг хийх нь орон нутгийн хүмүүст эрүүл мэндийн асуудлыг ойлгоход нь тусалж, эрүүл мэндийн асуудлын суурь шалтгааныг тодорхойлж, цаашид орон нутгийн хөгжил өөрчлөгдөх тусам нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг олж харахад нь туслана. Газрын зурагнаас хүмүүс орчин тойрондоо байгаа чухал нөөцүүдийг болон хүчтэй талуудаа олж харах бололцоотой. Газрын зураг хийснээр хүмүүс орчин тойрондоо байгаа чухал үнэт зүйлс, уламжлал, ариун газруудынхаа тухай мэдэж, түүнийг хамгаалах алхам хийж эхэлнэ.
Газрын зураг гаргах жишээг ард өгүүлнэ.
Орон нутгийн оршин суугчдын хэрэгцээг хэрхэн мэдэж авах вэ?
Орон нутагт тулгарч байгаа асуудлууд болон түүнийг хэрхэн зүй зохистой шийдэх талаар хүмүүс ихэвчлэн өөр өөр байр суурьтай байдаг. Хүмүүсийг чухал гэж үзсэн цөөхөн асуудалд чиглүүлэх, түүнийг нь олж тодорхойлох, удаан хугацаанд тэр асуудал дээр хамтран ажиллуулахад шаардлагатай туслалцаа үзүүлэхийг “хэрэгцээ шаардлагын үнэлгээ ” хэмээн нэрлэдэг /хэрэгцээ шаардлагын үнэлгээг тогтоох жишээг “Хоёр тойрог”, “Бие засах газарт эмэгтэйчүүдэд тохиолддог саад бэрхшээлийг арилгах”, “Арван үр”/. Хэрэгцээ шаардлагын үнэлгээг сайн хийх процесс нь өөрөө төлөвлөгөө хийх явцад хүн бүхний хэрэгцээг тусгах, хүн бүхний ур чадварыг бүрэн ашиглахад туслалцаа үзүүлдэг.
Эрүүл мэндийн явган аялал
Эрүүл мэндийн явган аялалынүеэр хүмүүс өөрийнхөө орчны амьдралыг ойроос харж чаддаг. Тэд өөрсдийнх нь эрүүл мэндэд аюул учруулж болох асуудлын шалтгааныг олж харах усны бохир эх үүсвэрийг олж мэдэх, ус бохирдуулагч бизнес хаана байгааг тогтоох, эсвэл түлээ түлшний дутагдал хаана байгааг тогтоох зэрэг мэдээллүүдийг явган аялалын туршид олж мэднэ. Хүмүүс явган аялалын үеэр өөрсдийнхөө олж харж байгааг бусадтай харьцан эрүүл мэндийн асуудлын шалтгаануудын талаар өргөн мэдлэгтэй болдог. Дараа нь тэд хамтарсан шийдэл олохын тулд нийлж ажилладаг. Хүмүүс олноороо энэ ажилд оролцох тусмаа сайн байдаг / эрүүл мэндийн явган аялалын тухай ард нэмж өгүүлнэ/.
Цаг хугацааны туршид гарсан өөрчлөлтүүд
Асуудлыг ойлгох, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох бас нэг хэлбэр нь өнгөрснийг одоотой харьцуулах харьцуулалт юм. Өнгөрснийг одоотой харьцуулсны дараа ирээдүй ямар болснийг бодож үзнэ. Ингэхийн тулд өөрийн орон нутагт байгаа ахмад хүмүүсээр өнгөрсөнд болсон зүйлийг яриулж авах ёстой.
Энэ ажлыг залуу хүмүүс хийж, ахмад хүмүүстэйгээ ойлголцох нь их чухал байдаг. Ийм ярилцлага хийх нь орон нутгийн үнэтэй өв уламжлалыг хадгалж үргэлжлүүлэхэд чухал тус дэм болно.
Тухайн орон нутгийн цаг хугацааны хүснэгтийг гаргах нь орон нутаг хэрхэн өөрчлөгдөж, үеэс үед яаж уламжлагдаж байгааг ойлгоход туслана. Үүний дотор тухайн орон нутагт болсон чухал бүтээн байгуулалтуудыг тэмдэглэх ёстой. Жишээлбэл зам яаж тавьсан, үйлдвэрүүд хэзээ нээгдсэн, усан сан хэзээ байгуулагдсан гэх зэргийг мэдэж тэмдэглэх ёстой. Орчны нөхцөл байдлын өөрчлөлтийг ингэж цаг хугацаагаар нь тэмдэглэж газрын зурагт оруулах нь орон нутгийн түүхийг зураг газрын зураг цаг хугацааны хүснэгтээр болон бусад хэлбэрээр харуулж өгнө. Орон нутгийн орчны нөхцөл байдлын өөрчлөлтийн энэхүү зураг нь тухайн орон нутгийн бэлчээрийн талбай, хөдөө аж ахуйн фермүүд, ой барилга байгуулмж төв суурин, гол нууруудыг оруулж тэдгээрийн өөрчлөлтийг тэмдэглэх ёстой.
/жишээг ... "Орон нутгий усны ай савыг хамгаалах төлөвлөгөө"/.
Зурж тэмдэглэх үйл ажиллагаа
Зураг зурах, зураг харах зэрэг үйл ажиллагаанууд нь бидний өөр хэлбэрээр олж харж чадахгүй асуудлуудыг олж харахад туслана. Зураг зурах ажлыг чиглүүлсэн хэлэлцүүлэг хийхдээ анхлан хэрэглэж болох ба цаашдаа зургаар асуудлаа танилцуулах нь уншиж чаддаггүй бичиж чаддаггүй буюу сайн ярьж чаддаггүй олон хүмүүст өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь туслана.
/зургаар явагдах үйл ажиллагааны жишээг ... “Гэдэсний халдварт өвчин хэрхэн тархдаг вэ?” and “Шавьж ургамлын хорны асуудлыг шийдэх зураг”/
Зарим иргэний нөхөрлөлүүд байшингийн ханан дээр хамтран том зураг зурдаг. Энэ том зурагнуудаараа өөрсдөдөө таарсан асуудлуудыг илэрхийлж, сайн ирээдүй итгэл найдварыг билэгддэг.
Олон нийтийн судалгаа
Олон нийтийн дунд судалгаа явуулах нь мэдээллийг зохион байгуулалттайгаар цуглуулах нэгэн арга юм. Энэ аргаар хүмүүсийг хүмүүсийн дунд байгаа эрүүл мэндийн асуудлуудыг олж тогтоон тэдгээр асуудлын талаар хүмүүсийн бодож байгаа байр суурь, итгэл үнэмшлийн ижил төстэй болон ялгаатай байдлыг тогтоох, эсвэл янз бүрийн төлөвлөгөө үйл ажиллагааг дэмжиж байгаа эсэхийг хэмжих хэмжүүр болдог.
|
Судалгааг явуулахдаа судалгаанд оролцож байгаа хүн бүхнээс ижил асуултуудыг асуудаг. Судалгааг айлын гэрт ажлын газруудад, сургуулиуд, сүм хийдүүдэд болон бусад олон нийт цугларсан газарт авч болох ба утсаар юм уу захидал харилцаагаар ч судалгаа авч болно.
Судалгаа нь хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх хурал цуглаанд очихгүйгээр санаа бодлоо чөлөөтэй дэвшүүлэхэд нь туслана. Зарим үед хүмүүс уулзалтанд очихоос имээдэг. Олны урд үзэл бодлоо хэлэхээс айдаг ба ийм хүмүүс судалгаагаар нэрээ бичилгүй үзэл бодлоо илэрхийлэх илүү дуртай байдаг. үзнэ үү oрон нутгийн нөхөрлөлүүдийн эрүүл мэндийн судалгааг авах жишээг.
Театр
Театр нь асуудлыг уудлан гаргаж, шийдлийг санал болгонгоо хүмүүсийг хөгжөөж баясгах хэлбэр байдаг. Хүмүүс өөрсдөдөө тохиолдсон үйл явдал бусдад тохиолдож болох зүйлүүдийг ургуулан бодож жүжиглэж болно. Заримдаа асуудал зөрчлүүдийг хурцаар гаргахдаа өөр хүний дүрд, өөр газар, өөр цаг хугацааг жүжиглэнэ.
Социодрам буюу нийгмийн драм
Социадрам нь хүмүүст тохиолдож буй асуудлуудын учир шалтгаан үр дагаврыг жүжигчилэн үзүүлнэ.
Энэ номын Жүжигчилсэн дасгал хуудсанд ойн нөөцийг ашиглах талаар гарч буй зөрчлийг социодрамын аргаар хэрхэн дүрсэлсэн жишээг оруулав.
Социодрам нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг их оруулдаг. Орон нутгийн зохион байгуулагч нар социодрамыг дуусгахдаа хүмүүсийн хамтарсан уриа, дуулах дуртай дуугаар төгсгөж, бусад хэлбэрийн хамтын ажиллагааг гаргаж үүсгэдэг.
Заримдаа үзэгчдийн оролцоотой явагддаг театарчилсан жүжиг нь үзэж байгаа хүн жүжиглэж байгаа хүмүүсийг хамт оролцуулдаг. Үзэгчдийн дундаас хэн нь ч гэсэн жүжигчнийг зогс хэмээн зогсоож жүжигчний оронд орон асуудлыг шийдэх өөр гарцыг санал болгодог. Заримдаа энэ жүжигчилсэн тоглолтын аргаар ямар ч эрх мэдэлгүй байгаа хүмүүс асуудал шийдвэрлэхэд оролцох арга замаа олж авч, үзэл бодлоо илэрхийлдэг.
Дүрийг жүжиглэх
Дүрийг жүжиглэн тоглох нь социодрамтай адилхан их бэлтгэл шаарддаггүй бөгөөд аливаа нэгэн зөрчилтэй асуудлын өөр өөр байр суурыг гаргаж ирэн зөрчлийг шийдвэрлэхэд туслана. Хүмүүс амьдрал дээр бодитойгоор тохиолдож буй асуудлуудад оролцож буй хүмүүсийн дүрийг жүжиглэн гаргаж, тэд тухайн нөхцөл байдалд ямар үйлдэл хийхийг жүжиглэн харуулна. Ингэж жүжиглэсэн тоглолтыг тоглолтын дараа хэлэлцүүлэг явуулж, тухайн дүрүүд яагаад ийм үйлдэл хийж байгаа талаар хэлэлцэнэ.
Эрх барьж байгаа хүмүүсийн үйлдлийг өөрчлөх нь тайзан дээр тоглох үед амархан боловч, бодит амьдрал дээр маш хэцүү зүйл. Тайзан дээр дүрүүдийг бүтээснээрээ тухайн дүрүүдийн бодит илрэл болсон эрх мэдэлтэнгүүдийг өөрчлөлхөд юу шаардлагатай вэ гэдгийг ойлгож авахад туслана.
|
Хүүхэлдэйн жүжиг
Орон нутагт байгаа зөрчилтэй асуудлуудыг илэрхийлэн гаргахын тулд хүмүүсийг ашиглахгүйгээр хүүхэлдэй ашиглаж болно. Хүүхэлдэйнүүд нь хүмүүсийг инээлгэж, орон нутагт байгаа асуудлыг тодорхой гаргаж өгч чаддаг. Зарим хүмүүс хүүхэлдэйгээр тоглуулж өөрсдөө ил гарахгүйгээр асуудлыг тайлбарлах дуртай байдаг.