Hesperian Health Guides

Орон нутгийн хүнсний аюулгүй байдал гэж юу вэ

Энэ бүлэгт:

Хангалттай хэмжээний эрүүл хоол хүнс олоход ямар асуудал тулгардгы мэдэхийн тулд хүнсний аюулгүй байдлыг бий болгодог олон хүчин зүйлийг хамтад нь харах хэрэгтэй.

Illustration of the below:In a circle, going clock-wise, a woman and child planting seedlings, next to some vegetables, next to people beside sacks of rice and beans, next to a truck full of produce, next to a hand offering a coin for 2 eggs.
Хоол хүнсний үйлдвэрлэл: газартай байх эрх, үүрэг, ус, тариалалтын талаарх мэдлэг туршлага, зарж борлуулахад зориулсан хүнс болон идэхэд зориулсан хүнсний зөв харьцааг тогтоох.
Мөнгө хадгаламж ба зээл: хүмүүс хүнснийхээ хэрэгцээний ядаж заримыг хангахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй. Хүнс хоолны үйлдвэрлэгчид үр авах зээлтэй байх. Мөн ургац алдсан жилүүдэд хэргэлэх мөнгө зээл хадгаламжтай байх хэрэгтэй байдаг.
Сайн эрүүл мэнд: хүмүүс хоол унднаас тэжээлийг нь ялгаж шингээж авахын тулд эрүүл байх хэрэгтэй. Хүмүүс бохир уснаас болон удаан хугацааны өвчлөл малари буюу ДОХ зэргээс болж орон нутгийнхандаа зориулж эрүүл хоол үйлдвэрлэх чадваргүй болдог.
Хүнсний тээвэрлэлт ба хуваарилалт: Хүнс хоолыг зах зээлрүү хүргэх болон хүмүүсийг хүнсээ авах гэж зах зээлрүү явахад нь хүргэж өгөх унаа зам тээврийн асуудал юм.
Хүнсний хадгалалт: орон нутгийнхан ихэвчлэн хоол хүнсийг гурваас дөрвөн сар хадгалж, хуурай юм уу борооны улиралыг өнгөрөөх эсвэл хуурай улиралыг өнгөрөөх хэрэгтэй болдог. Хоол хүнсний хадгалалт нь хоолыг хортон шавьжнаас бас хамгаалдаг. Таны хоол хүнсний талыг нь хулгана харх идчихвэл та өлсөнө.

Шавьжны хор, хортой химийн бодис, нян буюу генетик инженерийн аргаар өөрчилсөн хоол хүнс нь элбэг дэлбэг байж болох боловч аюулгүй эрүүл хоол хүнсийг бий болгож чаддаггүй. Мөн эрүүл гал тогооны байр, хоол хүнсийг буцалгаж бэлтгэх хангалттай цаг хугацаа байхгүй бол хүмүүс инхэвчлэн бэлэн хоол идэж, үүгээр дамжуулан эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.

Арван үр

Энэхүү дасгал нь хүмүүст орон нутгийнхаа хүнсний аюулгүй байдлын чухал асуудлуудыг ойлгож таних, ингэснээр орон нутагтаа хүнсний аюулгүй байдлаа сайжруулах шийдвэр гаргахад нь туслана.

Хугацаа: 2 цаг

материал: бүлэг бүрт 10 ширхэг үр, өнгөт үзэг харандаа, маркер болон том цагаан цаас шаардагдана

  1. Бүлгийг 8-10 хүнд хуваана. Бүлэг бүр хүнсний аюулгүй байдлыг бий болгодог хүнсний үйлдвэрлэл, хадгалал, зээл, зах зээл дээрх эрүүл хүнс, хүнс хоол хадгалах сайн газар зэргийг ярилцана. Тариа тарьж, мал малладаг загас агнуур хийдэг орон нутгийн иргэд хотын иргэдээс өөр хүнсний асуудал ярилцана. Таны амьдардаг орчинд хүнсний аюулгүй байдлын ямар асуудал байгааг ярилц. Том цаасан дээр хүнсний аюулгүй байдлын янз бүрийн хэсгүүдийг зурах эсвэл бичих замаар үзүүл.
  2. Бүлэг бүрт арван үр өг. Ингээд хүнсний аюулгүй байдлын аль хэсэгт нь хагмийн их асуудалтай байгаа вэ гэж асуу. Хамгийн их асуудалтай байгаа газраа олон үр тарих хэрэгтэй. Жишээлбэл: хоол хүнсний тудагдал байгаагаас айлууд өлсөж байна уу? Эсвэл хоолыг зах зээлдээр хүргэж өгөх унаа байхгүйгээс зах зээл дээр хоолгүй байна уу? Эсвэл муу хүнс хортон шавьжнаас болж хүнсгүй байна уу? Эдгээр асуултууд хүнсний салбарын асуудлын алинд хамгийн сул дорой байгааг тодруулахад туслана. Орон нутаг бүрт асуудлууд нь өөр өөрөөр тулгарч байгаа. Иймээс хүн бүхний асуудлыг сонсож оролцуул.
  3. Women in saris look over a chart labelled "Times of greater hunger."
  4. Бүлэг бүр өөрсдийн хүнсний аюулгүй байдлын хамгийн яаралтай асуудлыг тодорхойлсны дараа орон нутгийн ямар нөөц үүнд тусалж чадахыг хэлэлц. Хэрэв хүнсний үйлдвэрлэл хамгийн том асуудал байгаа бол гэрийн ногооны талбай, газар тариалангийн туршлагаасаа хуваалцах хүмүүс байгаа юу? Хэрэв хүнсний хадгалалт нь хамгийн том асуудал болчихоод байгаа бол түүнийг сайжруулах арга бий юу? Хэрэв зах зээл тэр хавьд байхгүй бол орон нутгийн хүнсний захыг байгуулж болох уу? Эсвэл орон нутгат хүнс зөөж авчирах ачааны машины мөнгийг дундаасаа төлж байх уу гэх зэргээр санаанууд гаргуулж цуглуул. Хүн бүхний санаа хэрэгтэй.
  5. Байж болох шийдлүүдийг хэлэлцсэний дараа бүлэг бүр дахин том цаас авч, хамгийн практикт ойрхон шийдвэрүүдийг бич. үүнийхээ дараа тэр шийдвэрүүд болгоныхоо ард арван үрээ тавьж үз. Хамгийн шийдвэрлэхэд ойр практик ач холбогдолтой шийдвэрүүд аль нь байгааг тодорхойл.
  6. Бүлэг бүр асуудал болон шийдэл дээрээ тохиролцсоны дараа том ангиараа нийлж цугларна. Мөн л арван үрийг ашиглан эсвэл гараа өргөх замаар хамгийн их олон хүнд таалагдсан нэгээс хоёр шийдлийг сонго. Энэ хоёр шийдвэрийг практикт яаж хэрэгжүүлэх талаар ярилц. үүнийг хэнийг оролцуулан хийх вэ? Орон нутгаас нөөцөнд гарч чадахуу? Хэзээ бид ажиллаж эхлэх вэ? Жишээлбэл хоёр жилийн дараа эхлье гэх төсөл өнөөдрийн хүмүүсийг өлсгөлөнгөөс аварч чадахгүй. Мөн богино хугацааны зорилт тавьж болно. Жишээлбэл орон нутгийн хүмүүсийн нөөцийг сар бүр цуглуулж гурван сарын дотор орон нутгийн дэлгүүртэй болж болно. Мөн орон нутгийн хүмүүсийн хүчийг дайчлан тариалалтын улирал эхлэхээс өмнө газар чөлөөлж тариалтад бэлтгэж болно.

Хоол тэжээл ба хүнсний аюулгүй байдал

Illustration of the below: Child with skinny limbs and visible ribs.
хуурай тэжээлийн дутагдал
Энэ хүүхэд нь яс арьс болтлоо туржээ.

Хүмүүс өвчтэй юмуу хоол хүнсний дутагдалтай үедээ идэвхгүй болж, хоол хүнс үйлдвэрлэх, ус зөөх, гэр цэвэрлэх, орчны ариун цэврийг сайжруулах чадвар идэвх муутай болдог. Харин эрүүл хүнсний үнэ боломжийн байвал хүнсийг тогтвортой арга замаар үйлдвэрлэдэг бол мөн хоол хүнс орон нутгийн зах дэлгүүрүүдээр хангалттай байдаг бол хүмүүс олон төрлийн эрүүл идэш тэжээлтэй байдаг.

Хоол унд сайтар идэхгүй байх нь биеийг сулруулж, доорх зүйлсийн шалтгааныг бий болгодог:

  • Хурцаар гүйлгэж, туулгах, ялангуяа хүүхэд.
  • Хүүхдийн улаан бурхан өвчин хүндэрч аюултай болох.
  • Жирэмслэлт болон төрөлт аюултай болж хүүхэд хэтэрхий жижиг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй оюун санааны хөгжил дорой төрнө.
  • Цус багадалт, ялангуяа эмэгтэйчүүдийнх нэмэгддэг.
  • Сүрье өвчин нэмэгдэж хурдан хугацаанд хүндэрдэг.
Illustration of the below: Child with swollen face and legs.
Нойтон тэжээлийн дутагдал:
Энэ хүүхэд нь яс арьс ус гурав л болжээ.
  • Биенд орсон саахрыг зөв хэргэлэх чадваргүй болгодог цусны диабит өвчин нэмэгдэнэ.
  • Ханиад хүрэх нь элбэг болж, ханиад хүрсэн үедээ ихэвчлэн хүндэрч хатгай бронхид болдог.
  • Дох –той хүмүүс илүү хурдан өвчилж хүндэрдэг ба тэдэнд эм үйлчлэхгүй болдог.
  • Мөн химийн бодисноос тархсан хоолойны астам, хүнд металын хордлого, силикатын гаралтай уушигны архаг үрэвсэл зэрэг өвчнүүд элбэгшиж хүндэрдэг.

Хүнс тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүд удаан өсч, сургуульд муу суралцаж, зарим үед сургуульд явах чадваргүй сул дорой болдог.

Хоол тэжээлийн дутагдал нь ихэвчлэн жижиг хүүхдүүдэд тусдаг өвчин ба яаралтай эмчилэх хэрэгтэй. Энэ өвчний тухай илүү сурч хүүхдийг эмчилье гэвэл эмнэлгийн ялангуяа “эмчгүй үед” гэдэг номноос үзэж болно.

жанк хоолнууд нь эрүүл биш хүнс юм

A boy and girl carrying burgers and fries speak as they leave a fast food restaurant.
өвөөг амьд байхад бид олон төрлийн сайн хоол иддэг байжээ. Түүнийг нас барснаас хойш манайхны хэн нь ч ногоо тарихаа больсон.
Харин тиймээ ичмээр л юм. Гэхдээ энэ шарсан төмс сайхан амтагдаж байна тийм үү?

Хүмүүс хоол ундаа тариалах газаргүй, олон хүн амьдардаг хотод оршин сууж байвал зах дээрээс эрүүл хүнс худалдаж авч чадалгүй хотын янз бүрийн бизнесийнхний борлуулдаг жанк буюу хогийн хэмээх хочтой уламжлалт биш хоолнуудыг авч иддэг. Энэ хоолнуудад ихэвчлэн хоолны тэжээллэг хэсгийг нь алга болгож, химийн болон тосонд шарах аргаар амт оруулж, их хэмжээний давс саахар хольсон хоолнууд байдаг юм. Бага хэмжээгээр идэхэд ийм хоол хоргүй байж болно. Харин үүнийг өдөр тутмын хоолны оронд олон удаа хэргэлвэл бидний биенд шаардлагатай тэжээлийг дутагдуулж эхэлнэ.

Хүмүүс жанк хоолыг их хэмжээгээр идсэнээс болж тэд хэтэрхий их таргалж, түүнээс болж цусны даралт ихсэх, цус харвах, цөсний чулуутай болох диабит өвчин тусах, мөн зарим төрлийн хорт хавдартай болох зэргээр эрүүл мэндээ хордуулдаг. Ийм учраас хоол ундны дутагдалтай хэрнээ хэт их таргалдаг үзэгдэл гарч ирдэг юм.

Газар тариалалт өөрчлөгдөхөд идэш хоол өөрчлөгддөг

Дэлхийн өнцөг булан бүрт газар тариаланчид газраасаа зайлуулагдаж байна. Орон нутгийн иргэдэд зориулан хоол хүнс ургуулдаг газрууд одоо экспортонд зориулан их хэмжээний хоол ургуулах болжээ. Копарациуд газар үр, зах зээл, хоолны хангамжийн сүлжээг улам бүр гартаа оруулж хянах болсноос зөвхөн тариаланчдад хохирол учруулаад зогсохгүй хүмүүс бидэнд нийтэд нь хохирол учруулдаг юм.

Эрүүл хоол хүнсийг олоход улам л хэцүү болж байна. Том хотуудад жанк хүнс, архи дарс, хууль бус хар тамхи худалдан авах нь шинэ дарс шинэ ногоо худалдан авахаас хамаагүй хялбар байна. Энэ нь бидний хоол хүнсний орцонд том өөрчлөлт оруулж байна. Бидний эмээ өвөө нар хоолоо хийхдээ шинэ ногоо орцоор амталдаг байсан бол одоогийн хүмүүс хэтэрхий их амталсан хоол, амталгааны материал, химийн бодис агуулсан тэжээллэг багатай хольцууд, хоол өнгө амт оруулагч, янз бүрийн хатаасан бодиснууд, сахар, давс, өөх тосыг их хэмжээгээр хэргэлдэг болжээ. Хэдийгээр бид хуучнаасаа хамаагүй их хоол иддэг болсон боловч хуучны хоол унднаас тэжээллэг чанараараа муу байдаг болжээ.

Америкийн уугуул иргэдийн хоол хүнс өөрчлөгдсөнөөр эрүүл мэнд нь дордов

Хэдхэн үеийнхний өмнө Америкийн уугуул иргэд эрүүл хоол хүнстэй байж, зэрлэг ургамал амьтан олноор хэргэлдэг байжээ. Мах ногоо жимс ховор үед тэд амь зогоох хүнс буюу үндэс үр, модны холтос, жижиг амьтад зэргээр хооллодог байжээ.


Зуун жилийн өмнөөс эхлэн Америкийн засгийн газар нутгийн уугуул иргэдийг дархан цаазтай газар амьдруулахыг зөвшөөрч тэдэнд ан агнаж загас барихыг нь хорьсон юм. Индиануудын идэж өссөн хоол хүнсээр нь хангахын оронд америк тэдэнд цагаан гурил, сахар, хашин тосоор хангажээ. өнөөдөр уугуул америкчуудаас олон нь засгийн газрын өгсөн хоол ундыг идсээр байна. Дархан цаазтай олон газарт хэргэлж болох ганц хүнс нь шарсан төмс зэрэг жанк хоол юм. Засгийн газраас хоол хүнс авдаггүй хэсэг нь цөөхөн төрлийн хоол идэж байна.


Хоол тэжээлийн чанар багатай муу хоол идэхээс өөр аргагүй болсон учраас америкийн уугуул иргэдийн ихэнх нь жингийн илүүдэл болон бусад өвчлөлтэй болжээ. Америкийн уугуул иргэдийн дунд сахрын диабитээр нас барах нь үхлийн тэргүүлэх шалтгаан болжээ.


Энэ асуудлаас болж зарим америкийн уугуул иргэд өөрсдийн соёлыг сэргээж уламжлалт хоол хүнсийг буцаан авчирах замаар хүмүүсийнхээ эрүүл мэндийг сайжруулах ажил хийжээ. Тэд вандуй, эрдэнэ шиш, хулуу тарьж, зэрлэг цагаан будаа түүж, одос үхрийг тэжээж, үржүүлэн загас агнаж эхэлжээ. Лакато хэмээх омгийнхний эрүүл мэндийн ажилтан Ричард Төмөр үүл хэлэхдээ “соёлын уламжлалт амьдралын хэв маяг уламжлалт хооллолтыг өөрчилсөн нь сахарын диабитийг үүсгэсэн” гэж хэлээд эцэг өвгөдийнхөө иддэг байсан зүйлийг идэж, амьдрах аргыг нь үргэлжлүүлснээр өвчнийг дахин алга болгож байна гэж дүгнэжээ.

Plants of different sizes growing next to each other.
олон янзын ногоог нэг дор тариалах зэрэг газар тариалангийн уламжлалт аргууд нь эрүүл мэндийг баталгаажуулж, газрыг хойч үеийнхэндээ хадгалж үлдээж чадна.


This page was updated:05 4-р сар 2021