Hesperian Health Guides

Хоол хүнсний бие даасан байдал нь хүний эрх юм

Энэ бүлэгт:

Хүн бүхэн аюулгүй, эрүүл, соёлын хувьд зөвшөөрөгдсөн хоол хүнстэй байх эрхтэй. Хоол хүнсний бие даасан байдал нь өөрийн хүнсний системийг тодорхойлох, өөрийн орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах эрх юм.

ВИАКАМПАСИНА хоол хүнсэн дээр ард түмний хяналт тогтоохыг дэмжив

Олон жижиг тариаланчид өөрсдийн үр тариа бүтээгдэхүүнийг шударга үнээр зарж орлого олж чаддаггүй. үүний нэг шалтгаан нь олон улсын худалдааны дүрэм журам баян улсуудад үйлчилж том газрын эздэд таатай нөхцөл олгодогт байдаг. Олон тохиолдолд фермерүүд шударга үнэ тогтоолгож чаддаггүй тэр ч байтугай орон нутгийн зах дээр импортоор орж ирсэн бүтээгдэхүүн илүү хямдхан байдаг.


үүнээс болж нутгийн тариаланчид гадаадын хямд үнэтэй бараатай адил үнээр зарж өлсгөлөн ядууралд нирвэгдэнэ. Энэ асуудлыг эсэргүйцэж олон орны тариачид Виакампасина буюу тариаланчдын зам хөдөлгөөн байгуулахаар цугларчээ. Виакампасина фермерүүдийн шударга үнэ тогтоолгох эрхийн төлөө, газраа хамгаалж усны нөөцөө алдагдуулахгүй байхын төлөө, мөн хоол хүнсийг хэрхэн үйлдвэрлэж борлуулах талаар эрх мэдлээ эдлэхийн төлөө дуу хоолойгоо нийлүүлэн олон тариаланчдыг нэгтгэжээ. Виакампасинагын хувьд хүнсний аюулгүй байдал нь зөвхөн хүнсний бие даасан байдлаар хангагдана гэж үздэг байна. өөрөөр хэлбэл тариаланчид жижиг тариаланчид ямар хүнснийн бүтээгдэхүүн тарих хэр зэрэг ихийг борлуулах гэдгээ шийддэг. Харин хэргэлэгч нар юу хэргэлэх хэнээс авахаа өөрсдөө шийддэг байх гэж виакампасина үздэг.


Зарим газар виакампасина улс төрчид болон корпарациудад шахалт үзүүлж орон нутгийн эвсэл үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилладаг. Зарим газар тэд газаргүй тариаланчидад хэрэглээгүй байгаа газруудыг сэргээж хэргэлэх эрх олж өгөхийн төлөө тэмцдэг. Тэд бас орон нутгийн хэмжээнд хоол хүнсгүй ядарч зовж байгаа хүмүүсийг хоол хүнсээр хангадаг орон нутгийн байгууллага байгуулахад нь тусалдаг.


2005 онд далайн ёроолд асар хүчтэй газар хөдөлж цунами болоход энэ аюулд олон тариаланчдын газар өртөж загасчид олноороо нас барсан юм. Энэ үед виакампасина тусламж үзүүлсэн байна. Гэхдээ тэд тусламжийн хоол хүнс материалуудыг гаднаас авчирч биш харин орон нутгийн байгууллагуудаас хоол хүнс худалдаж авах, жижиг гар урчуудаас багаж худалдаж авах, орон нутгийн жижиг үйлдвэрлэгч нараас материал худалдаж авах замаар тусламжийн бараануудаа цуглуулжээ. Тэд хүнснийн тусламжийн чухал асуудлыг үүгээр хөндсөн юм. Хүнсний тусламж үзүүлж орон нутгийг ядуурал гачигдлаас хамгаалж аврахдаа гэр бүлүүдийг дэмжиж байна уу эсвэл том компаниудыг дэмжиж байна уу нутгаас нь авч байна уу гаднаас оруулж байна уу гэдэг шинэ үнэлэмжийг тэд бий болгожээ. Мөн өөрсдийн тусламжаар тэд орон нутгийн байгууллагуудыг хүчирхэгжүүлэхийг хамгийн түрүүнд анхаарчээ.


Виакампасина өөрсдийн босгосон ихэнх мөнгөө удаан хугацаанд ашиглах сэргээн засварлах ажилд зарцуулжээ. Жишээлбэл: орон гэр босгох, загасчны завь хийлгэх, загасчин болон тариаланчидад шинэ багаж хийх, тариалангийн газрыг тариалалтанд зориулан сэргээх зэрэг ажлуудыг хийсэн байна. Байгалын гамшгийн хохирогчидод туслах үедээ Лакампасина нь зөвхөн богино хугацааны тусламж үзүүлээд зогсохгүй удаан хугацааны хүнсний бие даасан байдалд нь хөрөнгө оруулалт хийжээ.



This page was updated:05 4-р сар 2021